Thursday, March 6, 2008

Sweeney Todd

Кино эхлэнгүүт л Свини Тодд туслах Энтонитойгоо "Лондонгоос өөр муу муухай цугласан газар үгүй" хэмээн дуулсаар Лондон руу ирж явах юм. Свини Тодд бол урьд нь Бенжамин Баркер нэртэй, үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охинтой нэгэн байв. Шүүгч Тёрпин түүний эхнэрт санаархаж, Баркерийг хөдөө нутагт цөлөөд, эхнэрийг нь авах гэтэл, эхнэр нь амиа хорлосон ч гэх шиг. Охин Жоаннаг нь Тёрпин хорионд байлгадаг юм байна.
Свини өшөөгөө авна, өшөөгөө авна хэмээн үглэсээр хатагтай Ловетийн боовны газар очтол, Ловет хүн идэхийн аргагүй муухай боов хийгээд л, бүр боовноос нь жоом гарч гүйж байх юм. Свини өөрийн хуучин байшингаас мөнгөн тонгорогний комоо аваад, Ловетийн мухлагийн дээд давхарт үсчний газар нээнэ.
Нэгэн удаа тэд Тёрпиний туслах Бидл Бэмфордийг тагнахаар зээлийн газар очтол Адольфо Пирелли гээч итали луйварчин (Борат) хүний үсийг хормын төдийд ургуулах шидэт шингэн гээчийг зарж байв. Пирелли Тоби гэдэг бяцхан туслагчтай. Свини Пиреллигийн булхайг илчлээд л, хоюулаа сахал хүсаж дуэльдээд л, Свини мөрийний 5 фунтээ авч байх юм.
Яг энэ мөчид Энтони шүүгч Тёрпиний гадаа явжийгаад, Жоаннаг олж хараад, "Би чамд сэтгэл алдрав, чамайг хулгайлна аа" нтр гээд дуулжийсэн чинь Тёрпин түүнийг гэртээ хуурч оруулаад, үхтэл нь зодоод хөөгөөд явуулна.
Пирелли олны өмнө эвгүй байдалд орсондоо бантаад, Свиниг шантаажилхаар үсчний газарт нь очно. Свини ч тэрийг данхаар хэд байлгаж аваад, хоолойг нь огтлоод хаячихна. Үнэн профи. Тоби хүү тэдний туслах боллоо.
Хатагтай Ловетт энэ бүхнийг хараад боовны газраа аврах маш мэргэн санаа олов!!!! Тэр нь хүний махтай боов!!!!! Свини үсчний сандалдаа араа мараа угсраад, алсан хүнээ шууд доошоо гал зуух руу илгээдэг механизм бүтээнэ. Тэгээд л нөгөө Свини чинь хүний хоолойг огтлоод л, дуулаад л, огтлоод л. Гурваад хүний хоолойг угсруулж огтлохоор нь өөрийн эрхгүй би хоолойгоо барьж үзлээ.
Ловеттийн боовны газар ч мандан бадраад л. Тоби хүү Ловеттийг ээж шигээ санаж, таны төлөө юу ч хийхэд бэлэн нтр гэж андгай тавина. Нэг галзуу тэнэмэл эмэгтэй л энэ газар муу ёрын газар нтр гэж явах боловч, хэн ч түүнийг тоохгүй.
Нэгэн удаа өст хүн өлийн даваан дээр гэгчээр Тёрпин Свинигийнд ирэв. Свини ч энэ боломжийг алдалгүй, түүнийг алаад л хаячихлаа. Ядаж байхад нөгөө тэнэмэл эмэгтэйг бас л алаад шидчихсэн. Бүр охиноо хүртэл алах дөхсөн.
Доошоо буугаад би Тёрпинийг өөрийн биеэр эвдэж янзална гэтэл нөгөө тэнэмэл эмэгтэй Свинигийн эхнэр байх нь тэр. Ловетт эхнэрийг нь үхсэн гэж худал хэлсэн юмсанж. Свини Ловетт хоёр хослон дуулж, танц эргэж байгаад л Свини Ловеттийг зуух руу шидчихэв ээ хөөрхий. Тоби хүү хаанаас ч юм гарч ирээд л, Свинигийн хоолойг огтолсноор, кино төгсөнө.

Бровдейн хит мюзиклээр хийсэн энэ кино нээх их таалагдсангүй. Дэндүү их цус, аллага гарах юм. Бас тэр каннибал хүмүүс үнэхээр аймшигтай.

No comments: