Monday, March 24, 2008

Water Horse, The: Legend of the Deep

Эртний Шотландад далайн морийн тухай нэгэн домог байдаг. Тэрхүү далайн морь нь жилээр биш хоногоор өсөх бөгөөд, аварга том болоод насан эцэслэхдээ өндгөө гаргаад үхдэг юм байна. Түүнд хүйс гэж байдаггүй.
Киноны үйл явдал Дэлхийн II дайны үе, Шотланд нутагт өрнөнө. Аавыгаа дайнд алдсан хүү Ангус ээж, эгч нарын хамт амьдарна. Тэрбээр аавыгаа одоо ч ирнэ гэдэгт итгэсээр байдаг. Нэгэн удаа Ангус далайн эргээс нэгэн сонин өндөг олно. Тэр өндөг нь далайн морины өндөг байлаа. Өндөгнөөс жигтэйхэн хөөрхөн амьтан гарах бөгөөд, сэлүүрийн байдлыг нь үзвэл, Мозазавр гээд нэг амьтан байдаг, тэрэнэрхүү. Ангус хүү тэр амьтныг Крузо гэж нэрлэх бөгөөд гэрийнхнээсээ нууна.
Энэ үед Ангусын тосгонд английн цэргийн хэд хэдэн анги нэгтгэлүүд ирнэ. Тэд ахмад Томас Гамильтоноор удирдуулсан бөгөөд, Лох Несс нуурыг чиглэн явж байгаа германы шумбагч онгоцуудыг устгахаар ирсэн ажээ. Тэд Ангусын тосгонд буудаллана. Мөн Ангусын ээжид туслахаар Льюис Мүвбрей гээд нэг учир битүүлэг залуу ирдэг. Тэр Ангусын Крузог нууж байсан өрөөнд орно. Ангус Крузог усанд дуртайг нь мэдээд, хогийн саванд ус дүүргэж амьдруулж байсан билээ. Тэгсэн нөгөө Льюис Крузогийн хувинтай усыг асгаад хаячихдгийм. Крузо Ангусын гэрт яваад орчихсон байлаа.
Крузо айхтар томорсон тул Ангус түүнийг ванны өрөөндөө нууж байгаад эгч болон Льюист баригдана. Хаа очиж Льюис сайн хүн байв. Тэр гурав Крузог нуусаар. Нэгэн удаа Томас Ангусын ээжийг оройн зоогонд урьдгийн. Тэгсэн тэднийг зоог барьж байхад Крузог цэргийн тогоочийн нохой Черчилль (яагаад ч ерөнхий сайдынхаа нэрээр нохойгоо нэрлэчихдэг юм) хөөгөөд хамаг юм түйвээнэ. Крузо гадагшаа гараад усан оргилуур дотор байсан элдэв загасыг идээд улам томроно. Арай гэж түүнийг ачааны машины тэвшин дээр ачиж нууранд тавьдаг.
Хэсэг хугацааны дараа Ангус хүү нууранд очиход Крузо айхтар томорсон байлаа. Ангус хүү Крузог унаад нуураар аялаад л. Гэтэл зарим нэг хүмүүс түүнийг хараад, алдарт Лох Нессийн амьтаны дуулиан сонин хэвлэлээр гарах нь тэр ээ.
За тэгээд Крузог английн цэргүүд германы шумбагч онгоцтой андуурч галлаад, хөөрхийг алах дөхнө. Крузо арай гэж далай руу гарч амь аврагддаг билээ.
Киноны төгсгөлд Ангус бүр өвгөн болчихсон, нөгөө түүхээ залууст ярьж суудгийн. Энэ үед нэгэн хүү өндөг олчихсон сууж байснаар кино төгсдөг. Өндөг гарсаан гэдэг чинь, Крузо насан эцэслэсээн гэсэн үг.

Ямар ч далд утга санаа агуулаагүй, хүүхдийн хөөрхөн кино байналээ . Англичууд ч бас киног хийж чадах юм аа. Тэр Крузо жаахан байхдаа хичнээн хөөрхөн гээч .

No comments: