Saturday, March 15, 2008

Stardust

Английн нэгэн тосгоны хажуудахь хананы цаана, Стормхолд гээч үлгэрийн вант улс оршдог бөгөөд, ханыг нэгэн уймраа өвгөн манаж байдаг. Тристан хүүгийн аав залуудаа өвгөнийг аргалаад хананы цаана гарч чадсан бөгөөд, нэгэн шидтэн шулманд баригдсан үзэсгэлэнт бүсгүйтэй учралын заяагаар нийлсэн юм гэдэг. Тэр хоёрын дундаас гарсан Тристан хүү Англид, аавынхаа гар дээр өссөөн.
Тристан хүү өсөж том болоод үеийн нөхдийн адилаар үзэсгэлэнт бүсгүйчүүдийн араас хөөцөлдөж эхлэнэ. Гэхдээ түүний оролдлого төдийлөн бүтэхгүй. Кинонд 19-р зууны үе гараад байгаам л даа. Яагаад ч юм Тристан дурлалт Виктория бүсгүйд төрсөн өдрөөр нь "од" авчирч өгнө гэж ам гараад (энэ хэсгийг нь би тухтай үзээгүй болохоор сайн ойлгосонгүй л дээ, sorry), харвасан одны зүг явж өгвөө.
Газар унасан од нь Ивен бүсгүй болж хувирсан байв. Тристан түүнийг олж очоод, Викториядаа аваачиж өгнө хэмээн чаргууцалдана. Бүсгүй нэгэн гоё рубин шигтгээтэй зүүлт зүүж ирсэн бөгөөд, түүний араас Стормхолдын хаан ширээнд санаархагч Септимус, мөнхийн залуу насыг хүсдэг эгч дүү гурван шулам зэрэг нөхдүүд хөөцөлдөнө.
Эгч дүү гурван шулам хэн нь Ивений хойноос очих вэ хэмээн шодоход Ламиагийн (Мишель Пфайфер) аз таарч, үлдсэн жаахан "зүрхийг" (би зүрх л гэж боджийнэ, учир нь тэд залуужихын тулд одын зүрхийг иддэг гэсэн) идэн, дүрээ хувилгана. Энэ үед 50 хүрэх гэж байгаа Мишель Пфайфер гоо сайхан биеэ гайхуулж, би ч бас хөгшрөх болоогүй шүү гэдгээ харуулаад амжина.
Тристан Ивен хоёр Ламиа, Септимус нараас зугатаж явахдаа бие биедээ хайр сэтгэлтэй болно. Тэд агаараар нисч явдаг хөлөг онгоцны ахмад Шекспирт баригдана. Шекспир Тристанд зэвсгийн урлаг нтр зааж, жинхэнэ эр хүн болгоно.
Тристан Ламиа нарын эгч дүү гурван шулмаас Ивенийг аварч чадах бөгөөд, Септимус үхсэн тул Тристан Стормхолдийн хаан болсноор кино төгсөнө.

Кинонд хөнгөн хошин хэсгүүд их бий. Стормхолдийн залгамжлагч нарын үхсэн сүнснүүд байнга, сүхдүүлсэн нь сүхтэйгээ, хоолойгоо хэрчүүлсэн нь цустайгаа, энд тэнд хамт явжээдэг нь их инээдтэй. Бас сүүлд үхсэн Септимусийг Ламиа удирдаж байлдуулдаг нь их гоё, сонин шийдэл. Харин таалагдаагүй гурван зүйл байна:

1. Ахмад Шекспир эмэгтэй хүний хувцас өмсчөөд баахан бүжиглэж т1-тдэг нь Роберт де Нирог буруу зөнөө юу даа гэж бодоход хүргэлээ.
2. Бас нэг ядаргаатай шулмас Ламиатай тулалдаж, толгойгүй болчихоод, толгойгүй баахан гүйдэг нь жаахан тиймэрхүү.
3. Тристан анх сэлмээ ч зөв барьж чаддаггүй нэгэн байсан бол, Шекспирээр жаахан сэлэм заалгаад л, Беовульфаас ч лаг тулалддаг болчихсон нь арай л үнэмшилгүй.

Гэхдээ ерөнхийдөө гоё кино байлаа, Golden Compass-аас дутахгүй гэж боджийнэ, DVD-г нь авна гэж боджийнэ.

No comments: