Sunday, March 23, 2008

Миний амьтад 4

За, миний амьтны түүх 2000 оны шинэ жил дээр очиж байна... Миний бичлэгийг анхааралтай уншсан бол манайх 3 бажитай болсныг та бүхэн санаж байгаа байх... 2000 оны өвөл манайх шинэ ногоон бажи (манайд ирсэн 5 дахь бажи) авсан... Бусдаасаа их жижиг биетэй байсан юм даг. Даанч сар бололгүй нас барсан. Ужиг өвчтэй байсан байх.
Та бүхэн намайг баахан нас барсан амьтан яриад байхаар ёстой амьтан тэжээж чаддаггүй гар байна гэж бодож байна уу. Тийм биш шүү. Угаасаа цаанаасаа л но-той амьтад байсан хэрэг. Удахгүй уншаад ирэхээр миний үнэхээр сайн тэжээсэн амьтдын талаар унших болно оо .
Тэгээд 2001 он гарлаа. 4-р сард билүү дээ, шинэ ногоон бажи (манайд ирсэн 6 дахь бажи) авлаа. Тэр маань харин маш хөдөлгөөнтэй, сахилгагүй бажи байсан. Манай шар бажитай найзалдаг болсон хэ, хэ.

2001 оны 5-р сард манай гэрт амьтны шинэ төлөөлөгчид орж ирлээ. Тэр бол орог зусаг юм . Миний орог зусагнуудын түүх бол их ээдрээтэй л дээ, би өөрөө ч заримдаа толгой эргээд байдийн. 3 дахь цагаан зусаг, 4 дэх саарал нтр гээл. Бас тэгээд орог зусаг бол үсрээд л 2 насалдаг өрөвдөлтэй амьтан билээл.

Ямар ч байсан манай зусагнууд зулзага гаргажийсэн. Орог зусаг яг гахай шиг хэвтээд олон зулзаганууд хөхүүлж байдаг юм. Анх төрөхдөө бараг л эрхий хурууны хумсны толион чинээ жижигхэн улаан амьтан байдаг. Ямар ч үсгүй мөртлөө сахал нь ургацан байдаг нь их хөөрхөн. Ер нь тэгээд 21 хоноод нүдээ нээж, сэргэлэн хөөрхөн болдог.

Дээрх зурган дээр ээж аавтайгаа байгаа зулзаганууд. Нэг хэсэг 14 зусагтай болсон байсан тул дэлгүүрт өгөхөөс өөр аргагүй болсон.

Ер нь зусаг тэжээгчдэдээ хандаж хэлэх хэдэн зөвлөгөө байна.

1. Хэрвээ 2 буюу түүнээс дээш зусаг тэжээх гэж байгаа бол нэг хүйсийнхийг аваарай. Эсрэг хүйсний зусагууд замбараагүй зулзагалдаг юм шүү. Яагаад гэвэл тэд байгалийн инстинктээ бүрэн алдчихсан болохоор тэр. Манай зусаг эхлээд 6 бадриун зулзага гаргасан. Дараагийн 5 зулзага арай сул биетэй байсан бол сүүлийн төрөлтөөр бараг амьгүй шахуу зулзага гаргаж байсан юм.
2. Зусаганд зориулалтын будаанаас гадна байцаа, лууван, түүхий мах зэргийг өгч болно. Бас шүдийг нь хэт ургуулахгүйн тулд мэрэх ааруул, тахианы яс зэргийг байнга өгч байх хэрэгтэй.
3. Хумс нь ургах магадлалтай тул гүйдэг хүрдэн дээр гүйлгэх хэрэгтэй.

Би өөрөө энэ жилээс зусаг тэжээхээ больсон. Бас л төвөгтэй амьтан шүү. Шөнийн амьдралтай болохоор шөнөжин түжигнэж, өдөржин унтана. Өөрөөр хэлбэл өдөр бараг харах үзэх юм байхгүй гэсэн үг. Үүрэндээ ороод унтчихаж байгаа юм чинь.

No comments: