Friday, September 5, 2008

Star Wars: Clone Wars, The (2008)

Кино Анакин, Оби Ван нар клон цэргүүдийн хамт стратегийн чухал обьектийг дроидуудаас хамгаалж буйгаар эхлэнэ. Дроидууд шинэ тактик хэрэглэж, хамгаалалтын давхаргатайгаар давших болно. Яг энэ үед БНУ-ын төв дээр аварга бах Жаба Хаттийн хүү хулгайлагдсан мэдээ ирнэ. Жабагийн Татуин гариг дээр клон цэргүүдийг байрлуулах нь чухал ач холбогдолтой тул хүүг нь аврах ажиллагааг зохион байгуулна. Энэ ажилд Анакин, Оби Ван нарыг дайчилахаар болжээ. Анакин дээр Асока гээч охин шавилахаар ирэх бөгөөд, Анакин эхэндээ дургүй байснаа улмаар тэр хоёр сайн хамтрагчид болдог. Тэдний анхны даалгавар нь дроидуудын хамгаалалтын генераторыг устгах байсан. Тэд ч даалгавраа амжилттай биелүүлсээн.
За тэгээд Анакин Асока нар хүүг аврахаар явбаа. Дроидуудтай ширүүн тулаан хийж хийж арай гэж хүүг аврана. Гэтэл хүүг хулгайлах ажлыг зохион байгуулсан Дүкү гүн Жаба дээр очиж, "жидай нар танай хүүг хулгайлсан байна, удахгүй таныг ална гэнэ" хэмээн мэдэгдэнэ. Анакин Асока нар хүүг Жабагийн Татуин гараг луу хүргэх замдаа олон саадтай учрах боловч, бүгдийг нь даван туулдаг. Тийнхүү галактикт энх тайван ноёлвоо.

Үнэхээр хөөрхөн хүүхэлдэйн кино байна. Үйл явдал нь ч тун сонирхолтой, давгүй. Ганц өөлөх юм гэвэл кинонд нь тоглодог жүжигчид дуу оруулсан бол бүр гоё болох байсандаа. Эван Макгрегор, Кристофер Ли, Хайден Кристенсен нар ч өвөрмөц дуу хоолойтой шүү дээ хө.