Wednesday, August 1, 2007

Миний 2 дахь ном

Єчигдєр (XI.16) Саруулын блог сайт руу гэнэтхэн ороодохсон чинь мань хvн USA-д байгаа юм байна. Тэгээд тvvний блогуудыг уншиж элэг хєшєєд. Бас л бие биенийгээ хийдэг хэвээрээ. Тугийн гёрлфрендийн тухай уншлаа. Бас тэр нэг албан ёсоор архинаас гарсан хvн гэдэг нь хэн юм бол... Ер нь тэгээд єдєрт нэг юм уу, єнжєєд нэг блог бичиж байя гэж бодлоо...

Миний хувьд “Сонирхолтой компьютер” гээд нэг ном бичлээ. Хоёр дахь бvтээл маань юм даа. Компьютерийн хардвэйр, софтвэйр, тэгээд гэймийн талаар бичсэн л дээ.

Сvvлд харж байхад бараг 50-иас илvv хувь нь тоглоомны тухай бичсэн байдаг шvv. Хvн авах болов уу гэж зовж байтал харин ч гайгvй ээ. Ямар ч байсан “Интерном” номын их дэлгvvрийн Top 20-ийн 11-т жагссан байлээ.
Зарим нэг уншигчийн сэтгэгдэлээс сонсвол: “Аягvй гоё явж байснаа шал миа дуусчих юм...”, “Би л лав ийм хавтастай ном авахгvй ээ...” гэж байна.

Ємнєх блогт бичжийсэн PC одоо єєр болсон. Жунгаагийн 945 чиптэй боорд, 2,8 GHz-ийн Pentium D сипv, 1 GB DDR2-667 RAM зэргээр vзvvлэлтийг нь сайжрууллаа л даа.

No comments: