Saturday, March 29, 2008

Spy Game (2001)

Үйл явдал 1991 онд өрнөнө. ТТГ-ын нууц агент Том Бишоп (Брэд Питт) Хятадын шоронгоос агент Элизабет Хадлиг аврах гэж яваад баригдана. Энэ үеэр АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр хийж байх бөгөөд, АНУ-ын тагнуулч баригдсан нь энэ хэлэлцээрт овоо төвөг учруулах нь тодорхой.
Бишопийн тагнуулын "багш" гэж хэлж болохоор Натан Муир (Роберт Редфорд) АНУ-д офистоо дарга нарын байцаалтанд өртөнө. Тэрбээр Бишоптой анх яаж танилцсан, ямар ямар ажиллагаа хийлгэж байсныгаа өгүүлнэ...
Тэд анх 70-аад онд танилцсан бөгөөд, Бишоп мундаг снайперчин байж. Натан түүгээр Лаосын нэгэн генералыг хөнөөлгөдөг. Дараа нь түүнийг тагнуулын албанд авахын тулд Баруун Германд бичиг цаасны ажил хийлгэж "ихэд залхаажээ". Тэгээд л Бишопт тагнуулын ажлыг сургаж өгнө дөө.
Нэгэн удаа Зүүн Германы тагнуулыг Баруун Герман луу хил давуулах нууц ажиллагааг түүгээр хийлгэнэ. Гэтэл цагаа тулахад, Бишоп Шмидтийг (Зүүн Германы тагнуулч) улаан зам дээр хаяад зугатах болдог. Ингэж хүнийг ашиглаад зольж болдгийг Бишоп үнэндээ ойлгохгүй. Гэвч тагнуулын ажил гэдэг ийм л байдаг аж. Бас нэгэн удаа Ливаны Бейрутад террористуудын толгойлогч шейх Саламех буюу одоогийн Бен Ладенархуу нөхрийг устгах болдгийн. Бишоп тэнд очоод байж байхдаа анх Хадлитай танилцдаг. Тэр хоёрын харьцаанаас болж ажил цалгардаж болзошгүйг Натан мэдээд, тэднийг салгахыг ихэд чармайдаг. Гэвч хайр сэтгэлийг яалтай ч билээ.
Бишоп Саламехийн хувийн эмч Ахмедтай холбоо тогтоож, түүний эцэг эхийг Саламех алсныг хэлэх бөгөөд, Ахмедаар Саламехэд үхлийн тариа тариулж хөнөөлгөхөөр болно. Гэтэл ажиллагаа явуулах өдөр Бишоп Хадлитайгаа уулзаад, цагаасаа хоцрох болно. Үүнд бухимдсан Натан өөрийн аргаар үзэхээр шийднэ. Тэрбээр Саламехийн эсрэг бүлэглэлийн амиа золиослогчдыг ачааны машин дүүрэн тэсрэх бодисоор байрлаж буй зочид буудал руу нь дайрахыг санал болгоно. Бишоп амжиж Ахмед эмчийг Саламехийн буудалд хүргэх боловч, бүх юм оройтсон байлаа. Амиа золиослогч буудлыг дэлбэлж, хөөрхий Ахмед салхинд хийсч, бас нэгэн гэмгүй хүн амь үрэгдэв ээ хөөрхий.
Энэ цагаас хойш Натан Бишоп нар ахиж уулзаагүйм гэдэг. Харин Натан Бишопийг Хятадын ЗГ цаазлах гэж буйг дуулаад, өөртөө байсан бүхий л мөнгийг шавхан (282 мянган $), дарга нараасаа нууцаар ажиллагаа зохион байгуулж, Бишоп, Хадли нарыг авардгийн. Дарга нар бол тэднийг зольж, гүрийхээр шийдсэн байсан. Улс төрийн тоглоомын өмнө ганц хоёр хүний амь юу ч биш байдаг аж.

Ай, тагнуулчдын тоглоом оо гэж. Том Бишоп, Жейсон Борн гээд үе үеийн шилдэг "гүйцэтгэгчидээс" илүү, цаана нь хамаг төлөвлөгөөг боловсруулж суудаг Натан нарын тагнуулчид мөн агуу яа .

1 comment:

Отгонрэнцэн said...

Yeah. Very good movie. xadli yagaad barigdsaniig n martchihaj