Wednesday, August 1, 2007

Миний 2 дахь ном

Єчигдєр (XI.16) Саруулын блог сайт руу гэнэтхэн ороодохсон чинь мань хvн USA-д байгаа юм байна. Тэгээд тvvний блогуудыг уншиж элэг хєшєєд. Бас л бие биенийгээ хийдэг хэвээрээ. Тугийн гёрлфрендийн тухай уншлаа. Бас тэр нэг албан ёсоор архинаас гарсан хvн гэдэг нь хэн юм бол... Ер нь тэгээд єдєрт нэг юм уу, єнжєєд нэг блог бичиж байя гэж бодлоо...

Миний хувьд “Сонирхолтой компьютер” гээд нэг ном бичлээ. Хоёр дахь бvтээл маань юм даа. Компьютерийн хардвэйр, софтвэйр, тэгээд гэймийн талаар бичсэн л дээ.

Сvvлд харж байхад бараг 50-иас илvv хувь нь тоглоомны тухай бичсэн байдаг шvv. Хvн авах болов уу гэж зовж байтал харин ч гайгvй ээ. Ямар ч байсан “Интерном” номын их дэлгvvрийн Top 20-ийн 11-т жагссан байлээ.
Зарим нэг уншигчийн сэтгэгдэлээс сонсвол: “Аягvй гоё явж байснаа шал миа дуусчих юм...”, “Би л лав ийм хавтастай ном авахгvй ээ...” гэж байна.

Ємнєх блогт бичжийсэн PC одоо єєр болсон. Жунгаагийн 945 чиптэй боорд, 2,8 GHz-ийн Pentium D сипv, 1 GB DDR2-667 RAM зэргээр vзvvлэлтийг нь сайжрууллаа л даа.

Шинэ компьютер

Уржигдар миний тєрсєн єдєр боллоо. Хуучин процессор дээрээ хэдэн цаас нэмээд шинэ процессор авдгийм байна...
Intel Desktop Board 915 GAV, 3,06 GHz Pentium 4 CPU (хєлгvй), Asus En7300 GS 256 MB graphic card, 160 GB Sata HDD, 512 MB DDR400 RAM гэсэн vзvvлэлттэй. Шинэ компьютер маань маш их таалагдаж байгаа. Ганц гэм нь RAM нь DDR юм аа (DDR2 биш). За тэр ч яахав. Одоо бас нэг 512-ын RAM аваад dual channel vvсгэнэ гэж боджийгоо.
Тэгсэн чинь хардан дотор нь наян тоглоомны инстол чихчихжээ. Одоо дєнгєж 14 гигагийн хоосон зайтай байгаа. Тэр тоглоомнуудыг эхнээс нь тоглож vзээд устгая гэж бодож байна.
Тэгээл Rome Total War тоглоомын дараагийн шат болох Medieval II Total War тоглож алдаж байна даа. График нь янзтай, цэргvvд нь єєр єєр хувцастай, царайтай. Францыг аваад тоглож байгаа. Rome дээр сенатаас даалгавар авдаг бол энд папаас авдаг. Цэргvvд нь “могуа, могуа” гэж vглээд л инээдтэй гэдэг нь. Францаар “moi roix” буюу хаантаан гэсэн vг л дээ, хэ хэ.
Сонирхуулахад миний хуучин PC ийм vзvvлэлттэй байсан: ASRock i845D+ motherboard, 3,2 GHz Pentium 4 CPU (хєлтэй), GeForce FX 5200 128 MB, 80 GB ATA HDD, 512 MB DDR266 RAM. Ер нь 845 боордууд 4x дvрсний карт л авдаг шvv дээ. Харин би энэ PC-д хvчээр 8x-ийн карт тавьчихсан байсан. Боорд нь дажгvй боорд л доо. 5.1 дууны системтэй гээл.