Sunday, March 23, 2008

Миний амьтад 2

Зиак, тэгээд нөгөө бажинуудтай цагийг сайхан өнгөрөөдөг л байлаа. Эр нь цэнхэр, эм нь шар өнгөтэй байсан. Тэр 99 ондоо манай ах шар ногоон өнгийн нэг эм тоть авчирсан нь манай цэнхэртэй найзууд болсон байлаа.
Зурган дээр манай бажинууд. Бас овоо л дассан байсан.
99 оны зун загас тэжээхээр шийдэж, 4, 5 аквариум загастай болов. Трубочник гээд амьд хоол варений шилээр нь худалдаж авдаг, тэр үед одоогийн Нарантуул буюу том зах Дэнжийн 1000-д байсан шдээ, тэнчээ байсан Ногоон нуур гэдэг газраас дафни, циклоп гээд амьд хоол шүүж бидоноор авчирж тэжээдэг байсан.
Загас тэжээх гэдэг ч тийм амар даваа биш юм билээ. Дээд зэргийн нөхцөл бололцоо шаарддаг. Дор хаяж л 100 литрийн аквариумтай, байнгын агааржуулалт, фильтртэй байхгүй бол хэцүү хэцүү. Тэгээд нөгөө трубочникийг харж байхад нэг амьтан тэжээх гээд өөр амьтныг ингэж тамлах хэрэг байна уу гэж өөрийн эрхгүй бодогддогийн.
Бид анхнаасаа амьд зулзага гаргадаг загас авахгүй гэж бодож байгаад гуппи тэжээсэн нь алдаа болсон. Нөгөө гуппинууд чинь зулзагалаад, зулзага нь багтаж шингэхгүй, агаар нь хүрэлцэхгүй хамаг загас маань үхээд, хэцүү юм болсоон.
Тэр үед Гамбаа гэдэг нэртэй сайхан улаан меченосецтэй байлаа л даа. Тэр маань нэг өдөр аквариумнаасаа яг л пуужин шиг л үсэрч, зөндөө хол унасан. Арай гэж ус руу нь хийтэл маргааш нь нас барсан байсан даа. Гэх мэт өдөр бүр л нэг хоёр загас үхэж, сэтгэл санааны байдал хүнд байлаа.

Аан тийн, тэр жил бас нэг цагаан өнгөтэй бажи авч манайх 4 бажитай болсон байсан. Бас аквариумдаа гүлмэр, яст мэлхий (бяцхан тритон) тэжээж байсан.
Тэр жил бас нэг шинэ амьтан тэжээх болсон нь фишерийн тотьхон гэж нэрлэгддэг тотинууд юм. Хосоороо амьдардаг, нэг нь үхвэл нөгөө нь дагаад үхдэг гэж яригддаг тоть. Тэд бажинуудыг бодвол маш амьдын золбоотой хөөрхөн амьтад.

No comments: