Thursday, July 24, 2008

American Gangster (2007)

Нью Йоркийн нэгэн дүүргийг атгаж байдаг босс Бампигийн бие хамгаалагч, хуурай хүү нь болсон Фрэнк Лукас боссоо үхсэний дараа юу хийхээ мэдэхгүй хэсэг явна. Эцэст нь Бангкокт байдаг үеэлээрээ дамжуулж, Сайгоноос хар тамхи зөөвөрлөж эхэлнэ. Энэ үед Вьетнамын дайн ид дундаа орж, америк цэргүүд хар тамхинд орох явдал маш өргөн түгээмэл болсон байв. Эхний удаад Фрэнк Лукас өөрийн биеэр очиж 100 киг (килог) авчрах бөгөөд, түүнийгээ шинжвээс 100%-ийн цэвэр хар тамхи байваа. Гадуур зарагддаг нь 25-45%-тай байдаг гэдэг. Фрэнк үүнийгээ "Blue Magic" хэмээн нэрийдэж, зах зээлийн үнээс хямдаар худалдаалж эхэлнэ. Цэвэр мөртлөө хямд бүтээлийг хүмүүс ум хумгүй худалдан авч, Фрэнк хагартлаа баяжна.
Фрэнк том хаус худалдан авч, ээж, дүү нар болон хамаатны 20-иод хүмүүсийг амьдруулан жаргаана. Дөрвөн дүүгээ бүгдийг нь ажилдаа татан оролцуулна. Тэд угаалгын газар, дугуй засварын газар зэрэг халхавчийн дор цэнхэр шидтэнийг худалдаална. Дүү нартаа сүрийг үзүүлэхийн тулд өөрөөс нь 20 хувь мувь нэхээд байдаг нөхрийг олны нүдэн дээр буудаж унагах жишээний. Пүэрто Рикогийн миссийг эхнэрээ болгон авна.
Киноны өөр нэг шугам бол цагдаа Ричи. Тэрбээр хамтрагчийн хамт гэмт хэрэгтний багаажнаас 1 сая доллар олоод, өөрөө завшилгүй цагдаагийн газартаа тушааж алдаршсан нэгэн. Хувийн амьдрал нь бол бүтэлгүй. Өөрөө сайхан хүүхнүүдийг шүтэн бишрэх тул авгай хүүхэд нь түүнээс салсан. Хүүгээ өөр дээрээ авах гэж шүүхдээд бүтдэггүй. Түүний хамтрагч нь сая долларыг аваагүй явдалд ихэд уурсаж, Ричитэй харьцахаа болино. Улмаар буруу замаар орж, нэг л өдөр амиа алдсан байлаа. Түүний халааснаас эд мөрийн баримт гарч ирсэн нь нөгөө л Blue Magic.
Ричи Blue Magic-ийн цаад эзнийг олохын тулд өөр шигээ хүүхэн шууханд дуртай ч, ажилдаа үнэнч хэдэн шижигнэсэн залуусаар баг бүрдүүлж авна. Нэгэн удаа цагдаагийн газраасаа 20 мянган доллар аваад, цэнхэр шидтэн зарагчид өгч явуулна. Сүүлчийн шахааг нь олох санаатай мөрдөж байтал, өөр дүүргийн Трупо тэргүүтэй бохир цагдаа нар мөнгийг "хурааж" аваад хариугүй явах нь ээ. Ричи арай гэж мөнгөө олж авдаг.
Нэгэн удаа Фрэнк эхнэрийнхээ бэлэглэсэн шиншиллагийн арьсан дээлийг өмсөөд Мухаммед Алигийн тоглолтыг үзсэн нь гай болно. Олон ч хүний анхааралд өртөнө. Ричи ч фотог нь олж авна. Трупо ч Фрэнкээс татвар авахыг оролдоно.
Дайн дуусчээ. Сайгоноос хар тамхи авчрах аргагүй болов. Гэвч Фрэнк нэгэн арга сэдсэн нь амь үрэгдсэн цэргүүдийн авсан дотор нуух байлаа. Энэ аргаараа 2000 ки барааг АНУ руу илгээнэ. Ричи нар Фрэнкийн дүүгийн жолооч, хаа сайгүй согтуу буудаж явдаг нэгнийг баривчилж, 15 жил үү, манай "харх" болох уу хэмээн шахаанд оруулж, хар тамхи ирэх онгоцыг мэдэж авна. Улмаар онгоц газардахад нэгжлэг хийх боловч, хар тамхийг олохгүй. Авсыг уудлах гэтэл хэнхэг генералууд саад болно. Ийнхүү авсыг хараанаасаа алдалгүй шиг мөрдөнө. Харанхуй болмогц Фрэнкийнхэн ч ирж авсны доод талаас хар тамхиа авна. Ричи нар мөрдсөөр үйлдвэр дээр нь очно. Энд бөөн буудалцаан болж, алахыг нь алж, баривчлахыг нь баривчлана.
Нөгөөтэйгүүр Трупо ч зүгээр байсангүй, Фрэнкийнд очиж, хамаг юмыг нь буулгаад, нохойн амбааран доороос нь бөөн дойлуур аваад алга болно. Фрэнк энэ үед Бангкокт байсаан. Ирээд Трупог алахыг завдан, буугаа аваад гарах гэсэн ч, ээж нь алгадан зодсон тул больж, харин сүм рүү явдаг. Сүмээсээ гарч ирэхэд Ричи нар хавь ойрыг нь бүсэлчихсэн хүлээж байваа.
Ричи Фрэнкийг 70 жил үү, авлигачин цагдаа нарыг илчлэх үү гэнэ. "Чи надад юу амлах юм?" гэхэд "Чамайг ганц л нэр худал хэлэхэд, хэзээ ч шоронгоос гаргахгүй байхаа амлаж байна" гэдэг. Фрэнк авлигачин цагдаа нарыг бүгдийг нь илчилж, зөвхөн хар тамхины хэлтсээс л гэхэд 3/4-ийг нь баривчилсан байдаг. Трупо ч баригдах болоод амиа хорлоно. Фрэнкэд 15 жил өгсөн бөгөөд, 1991 онд шоронгоос гарч ирнэ. Түүний хэдэн зуун сая долларыг улсын өмч болгосон. Ричи энэ явдлын дараа цагдаагийн албанаасаа гарсан бөгөөд, өмгөөлөгч болж, анхны үйлчлүүлэгч нь Фрэнк байсийм гэдэг. Фрэнкийн гучаад хамаатан шоронд суусийм гэдэг.

Үнэхээр сайн кино юмаа. Ерөөсөө ангайж үзсээр байгаал таарлаа. Ноднин анх нээгдэж байхад нь Camrip-ээр үзэж байсан, сая DVD-ээр үзсэн л дээ. Ридли Скотт маань Рассел Кроу, Лео ди Каприо хоёрыг тоглуулж, бас нэг иймэрхүү кино хийж байгаа юм билээ. Тэр ч бас сайн бүтээл болох байх аа.

Sunday, July 13, 2008

WALL-E (2008)

WALL-E гэдэг бол робот. Түүний нэр нь Waste Allocation Load Lifter Earth-Class буюу Дэлхийн орчны оюунлиг устгагч гэсэн утгатай. Хүмүүн төрөлхтөн хогоо дийлэхээ байгаад, дэлхийгээс ниссэнээс хойш 700 жил өнгөрчээ. Энэ хугацаанд роботууд дэлхийн хогийг тасралтгүй цэвэрлэж ирсэн бөгөөд, тэд дэлхий дээр хүн амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх учиртай байв. Тэдний нэг нь хөгжилтэй бяцхан робот WALL-E юм. Тэрбээр өдөр бүр нэгэн хэвийн ажлаа хийгээд л, хогон дундаас хэрэгтэй зүйлээ ч олж авдаг. Өөрийн амьдардаг контейнерээ сүрхий тохижуулж, зурагт мурагт ч тавьсан. Нэгэнтээ оюунлиг робот тул хүний харьцааны нандин элементүүдийг ТВ-ээр харж, бодрол болно.
Нэгэн удаа Дэлхий дээр Ева хэмээх "үзэсгэлэнт" бөгөөд дайчин робот бууж ирнэ. Тэр ямар нэг зүйл хайгаастай. WALL-E, Ева хоёр танилцан дотносно. WALL-E өөрийн контейнерийн чамин дайван бүхнийг Евад (рубик шоо, чийдэнгийн шил etc.) үзүүлэх бөгөөд, хогон дундаас олсон цэцгээ үзүүлтэл Ева шүүрч аван дотроо хийгээд таг болчихно. WALL-E хичнээн оролдоод ч Еваг ажиллуулж чаддаггүй. Удалгүй хөлөг нисч ирж Еваг авч явах бөгөөд, WALL-E хөлгөөс зүүгдсээр дэлхийн хүмүүсийн амьдарч байгаа Аксиом хөлөгт морилон очвоо. Хүмүүсийн оюун санааг ер нь робот удирдаж байна гэж болохоор болжээ. Тэд өдрийн туршид компьютерийн дэлгэцээс салахгүй бөгөөд бүгд тус тусдаа бяцхан хөлгөөр зорчиж явна. Хөдөлгөөний дутагдалд орсон тул бүгд маш тарган.
Хөлгийн ахмад Евагийн олж ирсэн цэцгийг үзээд, "одоо л нэг Дэлхий рүү буцах боломжтой боллоо, 700 жил хүлээлээ" хэмээн баясан хашхирна. Гэтэл хөлгийн роботууд өөр бодолтой байв. Хэрвээ Дэлхий рүү хүмүүс явчихвал тэд ажилгүй болох учраас явуулахгүй байх бүхий л арга хэмжээг авч эхэлдэг. Гэвч эцсийн эцэст хэд хэдэн "галзуу" хэмээн оношлогдсон роботууд, WALL-E, Ева, хөлгийн ахмад нар нийлж, роботуудыг ялж чадах бөгөөд, Дэлхий дээр газардсанаар кино төгсдөг билээ.

Миний хувьд энэ кино тийм ч их таалагдсангүй. Бүр дэндүү, дэндүү өвөрмөц кино юм аа.

Saturday, July 12, 2008

Kung Fu Panda (2008)

По бол кунфуд дуртай, аавынхаа хоолон гэрт ажилладаг панда. Тэрбээр гайхамшигт кунфугийн тавал болох Тайгресс бар, Монки сармагчин, Мантис цөгөрцөг, Вайпер могой, Крейн дэглий нарыг шүтэж, тэдэнтэй адил болохыг хүсэн мөрөөддөг. Энэхүү Энх амгалангийн орны оройд Хувь заяаны сүм байрлах бөгөөд, голлох багш нь Уугвэй яст мэлхий, Шифу давжаа панда нар юм.
Нэгэн удаа шоронгоос аюулт дайсан ирвэс Тай Лунг оргож, улс орон сандралд автана. Тай Лунг бол уг нь Шифугийн гарын шавь бөгөөд, хэтэрхий харгис хэрцгий болоод, эвдрээд ирсэн ба, хэний ч хүрэх эрхгүй Луугийн бичээсийг авах гэж оролдсоноор шорон руу илгээгдсэн юм. Түүнийг ялах Луугийн дайчныг бэлдэхийн тулд Хувь заяаны сүмд тэмцээн зохиох болно. Гэтэл энэ тэмцээн эхлэхээс өмнөхөн бүтэлгүй панда По талбайн дунд нисэн ирж бууснаас болж, Уугвэй түүнийг Луугийн дайчнаар сонгох нь тэр ээ. По үүнийг огтхон ч төсөөлөөгүй нь мэдээж. Гайхамшигт тавалын багш Шифу үүнд ихэд хилэгнэж, Пог зайлуулахыг бүх чадлаараа чармайх болно.
Гайхамшигт тавалынхан Тай Лунгийг ялж хүчээ мэдрүүлэхээр угтан очих боловч, бүгд салам балбуулан буцаж ирнэ. Дасгал сургууль огтхон ч сурахгүй байсан Пог зөөлөрсөн Шифу багш хоолонд дуртай зангаар нь кунфуд сургахаар шийднэ. Жишээ нь савхаар банш булаалдах гэх мэт. Ийнхүү По кунфу эрдэмд төгс боловсордог. Гайхамшигт тавалыг зодуулсан байхыг хараад Шифу багш ихэд гутарч, бүгдээрээ яв, би Тай Лунгтай тулалдана гэж хэлдэг. Бүгд уруу доройгоор дүрвэж явахад По ааваасаа ухаарлыг олж, буцан Хувь заяаны сүм рүү гүйнэ.
Энэ үед Тай Лунг Шифутай тулалдаж, үндсэндээ ялсан байдаг. Эцсийн тулаан По, Тай Лунг нарын хооронд болж, По ялдаг билээл.

Ёстой нэг элэг хөшмөөр адал явдалтай кино байлаа. Camrip-ээр үзсэн болохоор, хурдхан DVD-г нь худалдах авахсан хэмээн тэсэн ядан хүлээж байна.

Thursday, July 10, 2008

Never Back Down (2008)

Давгүй зодолдчихдог Жейк Тайлер ээж дүүгийн хамт шинэ хотод хүрэлцэн ирнэ. Түүний зодолдож буй бичлэг нээтээр тархцан байдаг болохоор шинэ сургуулийнхан нь түүнийг андахгүй мэдэж байв. Тэрбээр ахин зодолдохгүй гэж шийдсэн байсан юм. Түүний шинэ танил Макс Куперман зодолдох сайхан нтр гэж түүнийг ятгаал.
Нэгэн удаа Жейк явж байгаад Байа Миллер бүсгүйтэй таарах бөгөөд Байа Жейкийг үдэшлэгт урьдаг. Гэтэл энэ нь урьдаас зохион байгуулсан ажиллагаа байсан бөгөөд, Байагийн найз залуу, эндхийн дүрэмгүй зодооны аварга Райан Маккарти өөртэйгээ тулалдахыг шаардана. Жейкийг элдвээр хатгасаар зодолдох болгоно. Жейк болхи баарагдуугаар зодооноо эхэлсэн ч, Райанд нарим балбуулдаг.
Гутарсан Жейк Максийн хамт түүний хичээллдэг gym-d очно. Тэнд Жан Рокуа гэж лаг зодоонч хар хичээл заах бөгөөд, Жейк зодооны урлагийг махран судалдаг. Хажуугаар нь Байа гэмшлээ илэрхийлэн, Жейкийг эргүүлдэх боловч, Жейк түүнийг тоохгүй. Байа бүр Райанаас салдаг.
Жейк ууртайгаар хичээллэж байгаад багшдаа загнуулж, хөөгдөх бөгөөд, тэр уурандаа явсаар шар хаммер унасан гэмгүй хэдэн баагийг салам зодож орхино. Бас л тэр бичлэг нь YouTube өөр юу юу байдийн тараал, Жейк ахиал бөөн алдартай болно. Харин Жейкийг Райан нойлын өрөөнд хавсарч унагаад хуга дээрэлхэнэ.
Жейк улам сэтгэлээр унаж, Жан багшаасаа уучлал гуйна. Мөн Байатай ч дотносдог. Райан тэнчээ уур нь хүрээл. Жейк өөртэй нь тулалдахгүйг мэдээд, уурыг нь хүргэхийн тулд найз Максийг нь үхтэл зоддог. Жейк ч Райантай тулалдаж ялдаг билээ.

Ёстой л нэг 90-ээд оны эхэн үед гардаг байсан шиг гэнэн үйл явдалтай кино байлаа. Хүмүүсийн зан харьцаа, үйл хөдлөл сонион сонин. Зүгээр л чартанд яваад байсан болохоор нь үзцийн.

Wednesday, July 9, 2008

Incredible Hulk, The (2008)

Энэ анги өмнөх Халкийн шууд үргэлжлэл маягаар эхэлсэн. Брюс Баннер маань Бразилд пивоны үйлдвэрт ажиллаж, түүнийхээ хажуугаар уураа барих дасгалыг тогтмол хийж байна. Гай болж нэг өдөр гараа эсгэсэн цус нь пивон дотор орчихно. Улмаар Америк луу пиво очиж, нэгэн өвгөн уугаад хордож үхсэнээр хэнээтэй генерал Росс Бразил руу бөөн хүч илгээнэ. Тэднийг Орост төрж, Англид өсч яасан яасан ч гэнүү Эмил Блонски гэгч ахалж явах боловч Брюсийг барьж чаддаггүй.
Генерал Росс үүний дараа Эмилд янзан бүрийн бэлдмэл тарьж энгийн хүнэээс хэд дахин чадалтай нэгэн болгоно. Энэ үед Брюс Америкт очиж, хуучин хайр Беттитэйгээ уулзана. Бетти бол Россын охин гэдгийг үзэгчид өмнөх ангиас мэдэх байх. Беттигийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гадаа том тулаан болдог. Халкийг бүр авиан буугаар буудаж үзлээ нэмэр алга аа. Нөгөө Эмил чинь "citius altius fortius" болцон нөхөр Халкийн энд ч нэг гарч буудаад, тэнд ч гарч гранат шидэж байгаад, ганц өшиглөлтөөр нам болно. Бүх яс нь хугарсан гэж байгаа. Халк Беттиг нисдэг тэрэгнээс хамгаалж, улмаар аваад явчихдаг.
Эмилийн шарх гайхмаар хурдан эдгэнэ. Улмаар улайрсан тэрбээр Брюсийг эмчилж байсан доктор Сэмүэл дээр очоод өөрийгөө гамма туяагаар буудуулж, эсрэг талын Халк - Abomination болж хувирваа.
Abomination Халкийн тулаан газар тэнгэр доргитол явагдаж, Халк ялснаар кино төгсдөг билээ.

Нэгдүгээр ангиа яавч гүйцэхгүй санагдлаа. Дүрүүд нь ч, хийц загвар нь ч, утга санаа нь ч гэсэн. Гэхдээ давгүй кино болсон байна лээ, DVD-г нь авна аа.