Tuesday, December 23, 2014

Хэрэв нацистууд дайнд ялсан бол?


Энэ зунаас эхлэн тоглож дуусгасан тоглоомуудынхаа тоймыг бичиж эхэлсэн билээ. Эхнээс нь блогтоо оруулж байхаар шийдлээ.

------------------------------------

1992 онд DOS үйлдлийн систем дээр Wolfenstein 3D тоглоом гарч, нацистуудтай тэмцэгч Уильям"BJ" Бласковиц олон геймерийн сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ. Тэр үеэс хойш Бласковицийн түүхийг өгүүлсэн хэд хэдэн тоглоом гарсан бөгөөд, одоогоор хамгийн сүүлд гараад байгаа нь энэхүү Wolfenstein: The New Order юм.