---------------------------
Хэдхэн сарын дараа Call of Duty цувралын шинэ анги Advanced Warfare нээлтээ хийх гэж байна. Уг тоглоомыг Sledgehammer Games хөгжүүлж байгаа. Үүнийг тохиолдуулан, ноднин худалдаанд гарсан Call of Duty: Ghosts тоглоомын тоймыг бэлтгэлээ.
Infinity Ward, Treyarch хэмээх тоглоомын хоёр студи Call of Duty цувралыг ээлжлэн хөгжүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жил Sledgehammer Games нэмэгдсэнээр гурван студи Call of Duty цувралыг хөгжүүлдэг болох нь. Infinity Ward компани Modern Warfare 3 гурвалаа амжилттай төгсгөж, Ghosts хэмээх шинэ цувралаа эхлүүлсэн нь энэ юм. Ghosts нь Call of Duty үндсэн цувралын 10 дахь тоглоом болж байна. Дашрамд дурдахад Modern Warfare цувралын нэгэн дүр Саймон "Ghost" Райлитай энэхүү тоглоом нь маш жижиг зүйлээр холбогдож байгааг дор дурдах болно.