Thursday, June 26, 2008

Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull (2008)

Америкийн нэгэн нууц баазыг америк цэргийн машинууд зорин давхиж буйгаар кино эхлэнэ. Ер нь энэ кино тэр чигээрээ эхлэхээсээ авахуулаад л 50-аад оны байдлыг маш сайн үзүүлсэн байгаа. Машинтай цэргүүд зорьсон газраа очоод харин зөвлөлтийн 'комрадууд' болж хувирна. Тэд хамаг харуул хамгаалалтыг алаал, багаажнаасаа нэг нөхрийг найзынх нь хамт гаргаад шидцэн нь Инди болон түүний нөхөр Жорж Макхэйл (Беовульф) байлаа. Оросын тагнуулч Ирина Спалькогоор удирдуулсан нөхдүүд түүнийг цэргийн агуулахаас учир битүүлэг харь гаригийн хүний шарил олуулахаар авчиржээ. Инди шарилыг олж өгсөн ч, мултран гарч чадна. Харин найз Мак нь түүнээс урвасан байдаг.
Амь мултарсан Индиг ТТГ-ынхан сонирхоод байсан тул хотоо орхин явахаас аргагүйд хүрнэ. Галт тэргэнд дөнгөж суутал нүүрэндээ галтай, Марлон Брандог дуурайж хувцасласан, хутгаар тоглох дуртай Матт Уильямс хүү ирж уулзана. Тэрбээр Индигийн нөхөр профессор Оксли болон ээж нь аюулд учраад байгааг мэдэгдэнэ. Оксли буюу Окс болор гавлыг олсон тул аюулд учирчээ. Тэднийг Перуд аваачсан байв. Инди, Матт нар Перуд байдаг нөгөө аварга зурагнуудын хажуухнаас 15-р зууны үеийн конкистадор Франциско де Орелянагийн шарилыг болон болор гавлыг ч олно. Гэвч олонгуутаа л Спалько нарт баригдчихна. Тэгээл бөөн адал явдал, хөөцөлдөөн нтр болно. Маттын ээж бол Индигийн хуучин гёрлфрэнд Мэрион, түүгээр зогсохгүй Матт Индигийн хүү болж таарна. Маш их адал явдал туулсны эцэст Болор гавлын хаант улс гэгдээд байгаа Инкийн пирамид руугаа ороод явчихна. Спалько нар ч дагаж ирээд, Спалько харь гаригийн хүчийг авахыг санаархсан боловч, болор гавал, Спалько бүгд нисдэг тавганд суугаад алга болж өгнө. Энэ төгсгөл жаахан тиймэрхүү л санагдсан (National Treasure 2 шиг ч юм шиг).
Харин Инди Мэрионтойгоо гэрлэж, хэппи-энд болно. Энд нэг санаа гарсан нь Матт эцгийнхээ малгайг өмсөх гэсэн нь. Дараачийн Индиана Жонс бэлэн болчихож байгаа юм биш үү гэсэн бодлыг тархинд харвуулаад хоцорлоо.

Ямар ч байсан таалагдсан, Индигийн цуврал ийм л байх ёстой, DVD-г нь хүлээж байна.