Saturday, April 5, 2008

Spawn (1997)

Цагтаа шилдэг спец-эффектэй гэгдэж байсан энэ кино 40 саяар бүтэж, 54 саяын ашиг олж байжээ. Тодд Макфарлейний комик номоор бүтээгдсэн.
А-6 гээд нууц байгууллага байдгийн. Тэр байгууллагын босс Жейсон Винн (Мартин Шин) тамын чөтгөр Алиалагчтай холбоо сүлбээтэй нэгэн. Жейсон Хойд Солонгосын үй олноор хөнөөх зэвсгийг хулгайлж авч, дэлхий ертөнцийг сөнөөнө хэмээн айлган сүрдүүлэх зорилгыг агуулна. Энэ зорилгодоо өөрийн шилдэг дайчин, сүүлийн үед өөрийнх нь өөдөөс цор цор гээд байх болсон Эл Симмонсийг (Майкл Жей Уайт) ашиглахаар болно. Жейсон үнэнч туслах үзэсгэлэнт Жессикагийн хамт Хойд Солонгосын зэвсгийн үйлдвэрт Элийн туслалцаатайгаар нэвтрэх ба, зорилгоо биелүүлсэн тэд Элийг амьдаар нь шатааж орхидог.
Эл насан бараад тамд унана. Тэрбээр өөрийн эхнэр Ванда, охин хоёроо ахин харахын тулд Тамын хаантай гэрээ байгуулж, Тамын армийн командлагч болдог. Гэхдээ тэрбээр муу үйл хийх угийн дургүй бөгөөд, Жейсоноос өшөө авах хүсэл л түүнийг ийм харалган болгосон хэрэг. Тамаас таван жилийн дараа Эл Спаун нэрээр буцаж ирнэ. Дотны найз Терри нь авгайтай нь суучихсан байх юм. Спаун Жейсоныг алахыг завдаж арай л чаддаггүй. Спаун био хувцсаар тоноглогдсон бөгөөд, сум даах чадалтай.
Энэ үед Жейсон дэлхийг тэр чигээр нь устгах вирусын түлхүүрийг зүрхэндээ суулгадаг. Хэрвээ Жейсон үхэх л юм бол, дэлхий сөнөнө гэсэн үг. Тамын эзэн гэхдээ Жейсоныг үхэхийг юман чинээ бодохгүй шинжтэй. Дэлхийн бүх хүн үхвэл түүний Тамын арми хүчирхэгжиж, Диваажингийн армитай тулалдах бололцоотой болох хойно. Чөтгөр шулам гэдэг ийм л байдаг. Өөртөө итгэсэн бүхнийг тэр ашиглаад, үнсэнд хаясан шалз шиг хаядаг билээ.
Спауныг гүн Колиостро гэгч сайн зам руу дөтлөн оруулж, тамын чөтгөр Алиалагчтай тулалдуулж, ялуулдаг билээ. Спаун Жейсоны зүрхэн дэх бөмбөгийг аюулгүй болгож, Жейсон шоронд орсноор бүх юм хэв журмандаа орно.

No comments: