Monday, April 7, 2008

Vantage Point (2008)

Кинонд бол үндсэндээ нэг үйл явдлыг 8 хүний нүдээр харуулдгийн.
Эхлээд бие хамгаалагч Томас Барнз. Тэрбээр эсрэг талын байшингийн цонхны хөшиг хөдлөөд байгааг ажиж, тийш нь хамгаалагчид явуулсан ч, дээд талын цонхоор нь ерөнхийлөгчийг бууддаг.
Дараа нь нэгэн учир битүүлэг "цагдаа" Энрике. Вероника гээд нэг күүкэнд цүнхтэй C4 дамжуулахаар ирэхэд нь Вероника Хавьер гээд залуутай уулзаж байдийн. Тэгээд ерөнхийлөгчийг буудуулахад, Энрике яагаад ч юм гүйж яваад, Барнзад баригддаг. Дараа нь тэр мөрдөгчдөөс мултарч, болзсон газраа очдог шиг байгаан.
Ерөнхийлөгч Эштон. Үнэндээ тэр хуурамч ерөнхийлөгчийг ёслолын ажиллагаанд явуулчихсан юм билээ л дээ. Тэгээд ТВ-ээр харжээ суутал жүжигчнийг снайпердчихаж байгаам. Дараа нь тэрний сууж байсан зочид буудалд хүчтэй дэлбэрэлт болж, улмаар нүүрээ халхалсан залуу бүх туслахуудыг нь дуу намсгагчтай буугаар буудан унагана...
Дараагийнх нь АНУ-ын жуулчин Ховард Льюис. Тэрбээр жаахан дүйнгэдүү нөхрийн дүрд тоглосон. Гэхдээ цагаа тулахаар үнэн боевик. Гэмт хэрэгтэн Энрикегийн араас камердаад л гүйгээд байгаам чинь. Тэгсээр байгаад эцсийн цэг дээр нь очоод байж байтал, нэг жаахан охин Вероника, Суарес нарын эмнэлгийн тэргэнд дайруулах гэж байв...
Эцэст нь Хавьерийн ба бусад нөхдүүдийн нүдээр. Хавьерийг энэ ажиллагаанд оролцуулах гэж Суарес нар дүүг нь барьцаалсан гэж байгаа. Суарес гэж нэг PDA-ээр л хамаг ажлаа явуулдаг нөхөр. Тэрбээр ядах төдөх юмгүй алсын удирдлагаар хуурамч ерөнхийлөгчийг снайпердаж унагаад л. PDA-аар ерөнхийлөгчийг снайпердаж байхыг хараад 10-аад жилийн өмнө Брюс Уиллис их зовж байж дээ гэж бодов (Jackal, 1997) . Тэр хооронд Хавьер ерөнхийлөгчийн байрлаж буй зочид буудал руу довтолж, Эштоныг аваад Вероникагийн хамт эмнэлгийн тэрэг лүү ачна. Барнзийн итгэж явсан мөрдөгч Кент мөн энэ ажиллагаанд оролцсон. Гэвч тэд эцсийн цэг дээр уулзалдах гэж яваад, хоорондоо зарим нь түнжин хагарч, буудалцаад, тэгээд бас Барнз гарч ирээд (энэ үеэр Борныхоос дутахгүй машины хөөцөлдөөн болсон ), ядаж байхад жаахан охиныг дайрахгүй гэсэндээ Суарес рулиэ хүчтэй мушгиснаас онхолдоод, бараг л азаар ерөнхийлөгч амьд гарч байгаа юм. Бүх террор нөхдүүд ядах юмгүй үхчихэж байгаам чинь.

Төгсгөл нь жаахан гэнэн санагдсан ч гэлээ, ерөнхийдөө өвөрмөцөөр хийх гэж оролдсон, гоё кино болсон байлээ.

No comments: