
Хаан ухаан ороод Мэриг харж, түүнд сэтгэл татагдан, ордондоо урьдаг. Үүнээс болж Мэри нөхрөөсөө салахаас аргагүй болно. Хэрэв хаанд татгалзвал толгойгүй болох юм чинь. Мэри хаанаас хүүхэдтэй болох бөгөөд, Мэриг амжилттай амаржуулахын тулд тусгаарлаж, гэрийн хорионд оруулна. Нэгэн гүнтэнтэй нууцаар гэрлэсэн хэргээр Францад "цөлөгдөөд" байсан Аннаг гэрийнхэн нь дуудаж авчрах бөгөөд, Аннагаар хааныг урхидуулах санаатай. Учир нь Мэриг хорионд байх хугацаанд хаан өөр хүүхэн лүү хэлбийчих гээд байсан хэрэг. Гэтэл нөгөө хаан чинь Анна руу ухаан алдаж гүйгээд, Анна ч эм хүний уран нарийн илбэ жилбийг ашиглан, хааныг галзуурахад ганц хуруу дутуу болгоно. Хаан Аннагийн төлөө юу ч хийхэд бэлэн байв.
Анна 1-рт, хааныг Мэритэй огт ярихаа болих, 2-рт, хатан хаан болох зэрэг шаардлага тавина. Хаан түүний хүссэнийг гүйцэлдүүлж, хөөрхий Мэриг хөөрхөн хүүтэй нь орхино. Тэгээд хаан Кэтринээс салах гэтэл Кэтрин намайг ромын пап л шүүнэ гээд гэдийчихэв. Улмаар хааныг аргатай хүүхний гарт ороод байгааг нь ухааруулах боловч, хаан түүнийг нь "буруугаар ойлгож", одоо болтол өөрт нь биеэ өгөөгүй байсан Анна дээр давхиж очоод хүчээр эзэмдэнэ. Гэхдээ Генри хаан ромын папаас харьцаагаа тасалж, бие даасан Англикан шашныг үүсгэснээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Анна харамсалтай нь, охин төрүүлнэ. Дараа нь ахин хүүхэд олох боловч тэр нь дутуу төрчихнө. Генри Анна хоёрын зай улам холдсоор. Анна хүүхдээ зулбасныг Генригээс нуух бөгөөд, хүний санаанд оромгүй зүйл бодож олсон нь дүү Жоржоос хүүхэдтэй болох явдал байв. Гэвч цагаа тулахад тэд үүнийг хийж зүрхэлдэггүй. Харин Жоржийн эхнэр энэ байдлыг харчихаад, хаанд матах бөгөөд, хаан хоюуланг нь баривчлуулж, цаазаар авдгийн.
Аннагаас төрсөн охин бол хожим Английн алтан үеийг эхлүүлсэн Элизабет хатан байлаа гэж.
Киноны зураач маш сайн ажиллажээ. Мөн 1998 оны Элизабет, 2007 оны Элизабет энэ гурав сайхан цуглуулгын багц болох юм шиг санагдчихлаа.
No comments:
Post a Comment