Monday, April 21, 2008

Horton Hears a Who! (2008)

Сайхан сэтгэлт заан Хортон (Jim Carey) аялан зугаалж яваад, цэцгийн тоосноос хүмүүний туслаж хүсэн дуугарах авиа гарах шиг болохыг сонсоно. Улмаар тэрхүү цэцгийн тоосыг багваахай цэцгэн дээр тавьж авдаг. Гэтэл үнэхээр тэр цэцгийн тоосон дотор бүхэл бүтэн Хэн гэдэг хот (Whoville - Хэн хот) байдаг аж. Хэн хотын дарга (Steve Carell) 96 охинтой, ганц л хүүтэй гэж байгаа.
Хортон хотын даргатай холбоо барьж чадах бөгөөд, хот нь аюулд учраад байгаа мэрт мэдэгдэнэ. Мэр хэнчүүдийг нүүлгэн шилжүүлэх хэмээн оролдох боловч, хотын удирдах зөвлөл "хотын 100 жилийн ойг тэмдэглэх гэж байхад бүү солиор" гээд саналыг нь хүлээж авахгүй.
Хортон цэцгийн тоосыг хамгийн аюулгүй газар болох уулын орой дээр аваачих замд олон саад тохиох бөгөөд, Кенгуру түүнийг галзуурсан хэмээн үзэж, хүүхдүүдэд муу үлгэр дууриал болно хэмээн саад хийхийг оролдоно. Улмаар Влад тасанд (ёлонд) түүнийг "захиалах" бөгөөд, энэ нь амжилтгүй болно. Кенгуру Хортоны эсрэг ойн бүх амьтдыг босгож, цэцгийг нь булааж аваад яг халуун тогоонд хийж, үнс нурам болгох гэж буй тэр мөчид, мэр ард иргэдэд Хортон заан бий гэдгийг итгүүлэх бөгөөд, цэцэгнээс гарах авиаг ойн амьтад сонсож, Хэн хот аврагдана.

Дээр өгүүлсэн үйл явдлын хураангуйн туршид маш их элэг хөшим адал явдлууд дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй. Бас тэгээд манай дэлхий ч харь гаригийн хэн нэгэнд ийм жижигхэн байдаг юм биш байгаа гэсэн санааг төрүүлээд амжив.

Үнэхээр сайн кино болсон байна. Та бүхэн элгээ хөштөл инээе гэвэл заавал үзээрэй!

No comments: