Sunday, May 4, 2008

10,000 BC (2008)

Эртээ урьдын цагт, МЭӨ 10 000 онд арслан зааны анчидын омог амьдран суудаг байв. Тэд хоол хүнсгүйдэж, өлсгөлөнд автах гэж байхад нэгэн учир битүүлэг охин ирсэн бөгөөд түүнийг Эволет гэнэ. Тэр охиныг хараад омгийн ахлагч Их Эмэг Эх нүднээс нь бөөн ирээдүйн зөн олж харна. Арслан зааны сүрэг ирж, хоолтой золгоно, дөрвөн хөлт адгуус унасан дайчид ирж биднийг түйвээнэ гээл.
Үүнээс олоон жилийн дараа омгийн нэгэн хүү Д'Ле том эр болж, Эволет бүсгүйд дурласан байлаа. Арслан заанууд ч ирж, Д'Ле толгойлогч зааныг нь алан мандана. Энэ үед Д'Ле зааныг азаар алсан нтр гээд ядаргаатаад байдаг юм аа.
Дөрвөн хөлт адгуус буюу морь унасан баагийнууд ч ирж, омгийг түйвээж, Эволет тэргүүтэй омгийнхныг боол болгон авч явна. Энэ сцен нь "Апокалипсис" киноныхтой төстэй, гэхдээ бага цус гарна. Морьтонгуудын толгойлогч Варлорд Эволетэд сэтгэл алдраад ч байх шиг. Д'Ле болон түүний хуурай аав, эрэлхэг дайчин Тик Тик, мөн идэр хөвүүн Баку зэрэг нөхдүүд ардуудаа аврахаар араас нь мордоно. Хүн шиг өндөртэй өвсөн дунд тэд аварга шувууд - пороракустай учран тулалдана. Тэгээл мөшгөөл яваад байна, мөшгөөл яваад байна. Замдаа Д'Ле урхинд орсон сэлмэн шүдэт барсыг суллан тавина. Дараа нь тэд Накуду тэргүүтэй зэрлэг омгийнхонд олзлогдох бөгөөд, нөгөө сэлмэн шүдэт бар Д'Ле нарыг хамгаалсан тул барстай ярилцагч нтр гээд шүтэж мөргөөд бөөн юм болно. Улмаар Д'Ле нар бөөн зэрлэг омгийнхныг дагуулаад хариугүй морьтонгуудыг гүйцэхийн даваан дээр тэд усан онгоцонд суугаад явж өгнө.
Д'Ле нарын арми элсэн цөлөөр олон хоногийн турш аялсаар Египтэрхүү улсад очно. Тэнд энд тэндгүй пирамид бариулж, арслан заануудыг цаг наргүй ажиллуулж, боолуудыг ч гэсэн. Мөн л "Апокалипсис" кинотой төстэй. Өөрийгөө бурхан гэдэг, нүүрээ байнга нууж явдаг, албатууд нь ч нүүрээ таглаж байгаад түүнтэй ярьдаг хаантай. Д'Ле нар ч яахав дайрч ороод л, Д'Ле хааныг жад шидээл алчихна. Тэгээл хамаг арслан зааныг суллаж явуулаад, пирамидуудыг нь нураагаал. Варлорд Эволетийг мориндоо дүүрээд зугатах гэсэн боловч Эволет түүнийг хортой сумаар бүлээд зугатна. Варлорд ч новширч, Эволетийг харваад алчихна. Их Эмэг Эх киноны туршид Д'Ле нартай сэтгэл зүрхээрээ хамт явсан бөгөөд, Эволетийг үхэх үед түүнд амиа өгч, Эволет ахин амилна. Ийнхүү Яагал омгийнхон маань эрх чөлөөтэй учирна.

Нэлээн онцгүй кино болжээ. Үнэхээр тэр зэрлэг нөхдүүдийн англиар ярьж байгаа нь утгагүй аж. SWAT-ийнхан шиг move move, go go гэж ч байх шиг. Трейлертэйгээ яав ч дүйцэхгүй кино байна. Роланд Эммерих ч дандаа олиггүй кино хийх юм даа (Independence Day, Day After Tomorrow).

No comments: