Monday, July 16, 2007

Монголын их гvрний vе

Бас л Камиказегийн...

(Тvрvvч “Тvvхийн хамгийн их гvрэн” єгvvлэлд)

Чингис хаан дэлхийг зєвхєн дайнаар тохинуулах гээгvй, зєвхєн ганцаар захирах гээгvй юм. Хэлэлцэж тохиролцох, эвсэн найрамдах боломжийг ямагт эрэлхийлж байсан. Дайнаас єєр сонголтгvйд хvргэж байсан тохиолдолд л цэргийн хvчийг хэргэлдэг байжээ.
Монголчууд Дундад Ази, Киев, Багдад, Умард Хятадыг сvйтгэсэн гэдэг нь Хорезм, Кипчак, Сельжук, Алтангийн хэрэг байх жишээтэй. Оросын 271 хотыг Монголчууд 45 болтол сvйтгэсэн ч гэдэг. Гэтэл vнэндээ Оросын ханууд єєрсдийнхєє заналт дайсан гэж vздэг байсан кипчакуудыг аялдан дагаж, хаацайлж байсан учраас Бат хааны довтолгоонд 15 хот нь нэрвэгджээ. Олон орны хаад ноёд ємнєх тvvхийнхээ бvхий хар барааныг монголчуудад тохоох нь ашигтай хэмээснээс л Чингисийн байлдан дагуулал хамгаас хэрцгий, гайтай гэх амь бєхтэй “домог” vvссэн юм.
Энэ байлдан дагууллаар, монголчууд харийн эд баялгийг цєлмєн дээрэмдэж эх орон луугаа зєєгєєгvй. Энх амгалан нvvдэлчин амьдрал маань бидэнд хангалттай гэж Чигис хаан сургаж байсан. Бусад улс тvмнээс авах их биш татварыг голчилон цэргийн хэрэгт зориулсон агаад, эрдэмтэн Н.Гумилёв Орос хамгаалуулсныхаа тєлбєрийг єгсєн гэж бичсэн. Тэр бvрий татвар авдаггvй, харин зарим улс тvмэн єєрсдєє саналаараа алба єргєдєг байжээ. Мєн бусдын хэл, соёл, шашныг устгах, єєрийнхийг тулгах оролдлого хийж яваагvй юм.
Чингис хаан зарим улс гvрнийг мєхєєсєн ч, олон ард тvмэнд чєлєєлєлт авчирсан. Монголын байлдан дагуулалтын нэг томоохон хvчин зvйл нь чєлєєлєлт юм. Ард тvмнvvд, тэдний соёлыг устгасан байлдан дагууллууд байсан бол Монголынх шинэ ард тvмнvvд, соёл буй болгож асан. Монголын их гvрний нутаг дэвсгэрт єдгєє оршиж байгаа ихэнх угсаатаны vvсэж тєлєвшсєн нь Чингисийн чєлєєлєлт, бvрдvvлсэн эерэг нєхцєл байдалтай холбоотой. Монголчууд олон угсаатанд эв нэгдлийн vзэл санаа, тєвлєрсєн засаглалын уламжлал авчирсан бєгєєд, ИМЭГ тэдгээр ард тvмнvvдийн эцэг бvлгээ.
Хойд хєршєєр жишээлэхэд 1180 онд кипчакууд Киевийг эзэлсэнээр нэгдмэл Орос мєхєж 15 ханилаг болсон байсан ба хоорондын зєрчил, дайтаанд идэгдсэн. Монголчуудад дайсагнагч Кипчакаас хараат байснаасаа болж, Орос дайны хєлд єртсєн. Оросыг монголчууд Кипчакаас чєлєєлєєд л орхисон бєгєєд, хожим Невийн Александр хараат болж, алба барьсны хариуд хамгаалуулах санал тавьсан. Оросын соёлтой хэсэг болох Украин, Беларусь Польш -Литовын эрхэнд орж нэн доройтсон атал, захын, хоцрогдмол хэсэг асан Москвагийн Орос (Залесская Украина буюу Ойн чанадын хязгаар гэгдэж байсан) сэргэн мандаж, XIV зуунд этногенезийн цэцэглэлтэд хvрсэн. Хэрэв Алтан Орд хамгаалаагvй бол тархай бутархай ханлигууд нь польш-литов, герман, швед, тvрэг болон католик, мусульмануудад эзлэгдэж, байдал эсрэгээр эргэж болох асан. Орос Алтан Орд задарсны дараа тєр, цэрэг, бодлогын уламжлалыг нь євлєн их гvрэн болсон билээ.
Vе vе 2-15 улс болон хуваагддаг хятадуудыг бас нэгтгэсэн. Энэ угсаатан эрт цагт алтай, австроази, австронез олон угсаатныг єєртєє уусгаж тєлєвшсєн, хожим Хєх мєрнєєс ємнєх аборигенvvдийг мєн уусгасан нь тарж бутрах хандлага болдог байжээ.
Энэтхэгийн хойгийн олон улс, угсаатныг Цагаадайн улсаас (Могулистан) гаралтай, Чингисийн удамт Бабур хаан нэгтгэн захирсны суурин дээр єнєєгийн Энэтхэг улс оршиж байна. Орос Алтан Ордын, Хятад Юаний, Энэтхэг Их Моголын , Иран (мєн Афганистан) Хvлэгvгийн улсын єв дээр тогтносон билээ.
720 хэлээр яригч хvн зонтой 40 улсыг нэгтгэсэн гvрэн гэж тухайн vедээ тодорхойлогдсон ИМЭГ-д Их засаг хэмээх цагийн явцад єєрчлєгдєн шинэчлэгдсээр байсан тэргvvний хууль, татварын уян тогтолцоо, худалдаа - ажил хэргийн таатай нєхцєл, холбоо харилцааг дэвжээсэн нэгдмэл улаа єртєє, шvтэн бишрэх эрх чєлєє, єрнє - дорны хамтын ажиллагаа, даярчлалын vзэл санаа гээд л олон сайн зvйл биеллээ олж, хаа сайгvй хєгжил дэвшлийн эх тавигдсан юм.
Чингис хаан 4 хvvдээ их гvрнийг бvсчилэн захируулахдаа ахмад хєвvvн Зvчид єнєєгийн Казахстан, Ижил хавь зэрэг баруун зvгийн нутаг, Цагаадайд Туркестаны нутгууд, Єгєєдэйд Баруун Монгол, Тулуйд Зvvн Монголыг оноожээ. Их хааныг насан нєгчсєний дараа зєрчил дэгдэж, тєдєлгvй гvрэн задарсан.
Чингис хаан ёсын дагуу ахмад хєвvvн Зvчигээ залгамжлагч болгоогvйн учир нь “тэр бол алтан урагт хамаарахгvй гарал vvсэлтэй” гэх хардлага єргєн байснаас vvдсэн аж. Чингээд III хєвvvн Єгєєдэйг хаан болгосон. Зvчийн хvv Бат хаан Єгєєдэйнхэн хаанчлах нь зvй бус гэж vзэн тэмцсээр, эцэст Тулуйн хvv Мєнхийг хаан болгож дєнгєсєн. Єгєєдэй, Цагаадайнхан vvнийг эсэргvvцэхэд Мєнх цэрэглэн дарав.
1259 онд Мєнх нас барсны дараа их хуралдай Мєнхийн (мєн Хубилайн) дvv Аригбєхийг хаан ширээнд залав. Vvнээс ємнє, Хятадыг эзлэх их цэргийг удирдаж яваадаа дулдуйдан, Мєнхийн дvv Хубилай хуралдайгаас єрсєж, єєрийгєє хаан гэж єргємжлvvлж, урьд шинээр бариулсан Кайпин хэмээгч хотоо Их Монголын нийслэл гэж зарлан Хархорумынхны єєдєєс сєргvvлэн тавьсан нь хагарлыг улам ихэсгэв.
Аригбєх Хубилайн тэрслэлтийг таслан зогсоохоор хэдэн удаа цэрэглэн хєдлєєд, 1264 онд тvvнд аргагvй бууж єгєв. Аригбєхийн хамтран зvтгэгч, хожим хаан ширээ горилогч Хайду зэрэг ноёд тэмцлийг vргэжлvvлж, олонтоо байлдсан нь 1305 он гартал vргэлжилж, Хубилайн залгамжлагч Тємєр (Єлзийт) хааны vед л дарагджээ. Гэвч Алтан Орд, Цагаадай, Хvлэгvгийн улсууд Хубилайд захирагдахгvй болж, тусгаарлацгаав. Ингэж Хубилай ИМЭГ-ийг бутаргажээ. Монголчууд таслагдмал болж том vндэстэнд уусч, хоорондоо зєрчилдєх, байлдах нь ихсэв. Харьд монгол хаад, захирагчдын олон династи vvсэв.
Сєрєг хvч нь сул байсан бол Хубилай хаа сайгvй хятад цэрэг, иргэдийг авчрах байсан, Хубилайг эсэргvvцсэн монголчууд олон ард тvмнийг хятадын экспансиас хамгаалсан гэж Л.Гумилёв бичсэн байдаг.
Хубилайн байгуулсан Юань (1271 онд ийм нэртэй болсон) улс ч хvчирхэг байв. Тэрбээр хvvдээ 100 мя., жанжин Баянд 6 мя. хятад иргэн єгєх зэргээр хувааж захирсан. Гvрний хvн амыг угсаатны шинжээр нь 1-рт, монгол, сvvлийн байранд хятад гэхчилэн 10 зэрэглэлд хамруулж, ялгаварлан vздэг байжээ. Юаний элч нар Константинополь, Ром, Парис, Лондон, Мадагаскарт очиж байв.
1338 оноос хятадууд vймээн самуун гаргаж (Улаан алчууртны бослого зэрэг) тэмцсээр, 1368 онд Тогоонтємєр хааныг Хубилайн барьж байгуулсан Дайдугаас (Бээжин) явахад хvргэн, Юаний суурин дээр Мин улсаа тогтнуулав. 1370 онд 110 жилийн дараа тєрийн тамга Хархорумдаа эргэн ирэв, 1388 онд монголын хаан бvх хятад нутгийг хяналтаасаа алдав.
Сая орчим монголчууд Хятадад захиран сууж байснаас олонхи нь Монголдоо ирж чадаагvй аж. Хятадууд тэднийг явуулахгvй бvслэн хааж, буцагсдыг дайран устгаж байв. Юннаньд 10 тvмэн монгол Минд захирагдахгvй гэж удтал тэмцээд дийлдэн vлджээ. Мєн Их хэрмийн ємнє таслагдсан 200 мя. орчим урианхайчууд аргагvй Минг дагав.
Манай хаад Юань гvрнийг сэргээхийг хичээж, Юаний хаан цол зvvж явсан нь Даян хаан насан нєгчтєл (1543) vргэжилжээ.
Хубилайн дvv Хvлэгv 1256 онд Иранд тєвлєрєлтэй Хvлэгvгийн буюу Ильхааны улсыг байгуулсан юм. 1353 онд ираны босогчдын тэмцлээс болж эл гvрэн Жалайрын, Мозафферийн зэрэг улсад хуваагдсан. Хvлэгvгийн улсын монголчууд тажикуудтай холилдон хазар гэдэг угсаатан болсон агаад, тэдний Хазаражат гэдэг улсыг 1842 онд Пушту нар бєхєєсєн байна.
XIV зууны эцсээр Алтан Орд задарч эхэлсэн. Ногай, Казань, Крым, Астрахань, Сибирь, Узбекийн (Шейбаны) улсуудад хуваагдсаныг цувуулж эзэлсээр Орос их гvрэн болсон билээ.
Цагаадайн улс (Могулистан) Єгєєдэйн улстай нэг нийлж, нэг салж явжээ (Єгєєдэйн улс хожим Юаньд захирагдах болсон). Цагаадай улсад тvрэг монголын холимог цагаадай хэл хэмээгч vvссэн нь єнєєгийн узбек хэлний эх суурь болсон. Цагаадайн улсын монголчуудаас Тємєр, Бабур (Бар) гэж хоёр хvчирхэг хаан тєрсєн юм. Их байлдан дагуулагч, ИМЭГ-ийг сэргээхийг эрмэлзэгч Тємєрийн гvрэн 1370-1405 онд оршин тогтносон. Бабурын Энэтхэгт тєвлєрєлтэй Их Могул (Монгол) улс 1526-1858 онд оршсон юм. XIV зууны эцсээр ойрдууд Могулистаныг байлдан эзэлж, захирах болсон. Мавераннахр нь хойд зvгээс ирсэн узбекvvдийн мэдэлд орж, єнєєгийн Узбекистаны суурь болжээ.
Ийнхvv ИМЭГ-ий vе тєгсчээ.

3 comments:

saika kamikaze said...

surhii bichgiin avyastai hun bichsen bndaa tanai ah bichsenuu te mundag bichsen bna uneheer taalagdlaaa

Arcus said...

Таалагдсан бол яамай даа гэж...

Arcus said...

Манай ах бичсээн...