Sunday, May 18, 2008

21 (2008)

Авьяаслаг оюутан, гоц ухаантан Бен Кэмпбелл Харвардын Анагаахын ИС-д суралцахыг хүстэл, төлбөр нь гэж 300К доллар байв. Тэтгэлэгт хамрагдая гэтэл, тэр нь 70 орчим шилдэг genius оюутнуудын нэгд л олгох болохоор, бухал дундаас зүү шүүрэх адил л найдвар муутай. Харин түүний матийн багш профессор Мики Роза түүнд нэгэн сонирхолтой санал дэвшүүлнэ. Тэрбээр сургуулийнхаа гоц ухаант хүүхдүүд болох Жилл Тейлор (Бений зүүдний дагина), Чой (солонгос), Кианна (вьетнам?) болон Жимми Фишер (Бентэй ирээдүйд сөргөлдөх нөхөр) нараар баг бүрдүүлж, үе үехэн Лас Вегаст очиж, казиногоос овоо хэдэн доллар хожчихоод ирдэг аж. "21 татах" тоглоомыг тэд тооцоолон бодох ухаанаараа гарамгай тоглодог . Бен эхэндээ цааргалж байсан боловч тэдэнтэй нэгддэг.
Ингээл тэд үе үе Вегас луу нисч, их хэмжээний мөнгө олох болно. Бен мөнгөө дотуур байрныхаа дээвэрт хураагаад л. Мөнгө нь 315K хүрнэ. Энэ үес Бен хөнгөн задгай амьдралд дуртай болж, Жиллтэй ч нэлээн дотносно. Жиллд санаатай Жимми Бенийг "Чи Борооны хүн кинон дээр гардаг Реймонд Бабит гэдэг тэнэг гартай адил сайн тоглох юм аа" гэхчилэн үгээр идэж, браилцаж авна. Мики түүнийг багаасаа хөөнө.
Нэгэн удаа Бен өөрийгөө татаж авалгүй хэт улайрч байгаад 200 000 доллар алдчихдаг. Энэ үед Микигийн жинхэнэ араншин илэрнэ. Тэрбээр Бенийг заавал тэр мөнгийг төлөхийг шаарддаг. Бен Микитэй хэрэлдэж, улмаар багаа аваад казинод тоглож алдах боловч, казиногийн хамгаалалтын албаны дарга Коул Уильямс түүнийг барьж аваад, зодож зодож явуулна. Бенийг Мики хоолойгоо өөрчилж байгаад Коулд матсан хэрэг.
Бен салгалсаар Бостондоо иртэл түүний арайхийн цуглуулсан хамаг мөнгийг Мики аваад явчихсан байлаа. Бений хамаг амьдрал утгагүй болно. Гэвч Бен шинэ арга сүвэгчилж, Мики дээр уучлал эрэн очиж, ахин Вегаст очиж тоглох санал тавина. Мики ч их мөнгөний тоо дуулаад урхинд нь ордог. Тэд Вегаст тоглож байхад Коул тэднийг барьж авахаар хөөх бөгөөд, Мики хамаг хасаагаа аваад шууд нөхдүүдээсээ зугтана. Таксинд ороод хасаагаа үзтэл, хасааны оронд зоосон шоколаднууд байв. Бен нар сольчихсон юмсанж. Тэгээд бүр анхнаасаа Бен Коултай хуйвалдаж, Микиг барьж өгөхөөр тохирсон юм байна. Учир нь Мики Коулийн эзгүй хойгуур олоон жилийн өмнө асар их доллар хожоод зугатачихсан байжээ. Микиг Коул сургаж өгөхөөр дөхөж очиж байгаагаар кино төгсөнө.
Төгсгөлд нь зарим нэг ойлгомжгүй зүйл гарсан нь гэвэл, Микигийн хураасан мөнгийг Коул авчихав уу яав. Тэгээд бас Бенд сар бүр тэтгэлэг өгдөг гэнэ үү. Тэрийг сайн ойлгосонгүй.

Миний хувьд ганц үзэхэд л давгүй кино юм гэж санагдлаа. Казино гэдэг чинь хожиж болдоггүй яачихсан эд вэ хэмээн гайхаш тасрав.

No comments: