Tuesday, August 17, 2010

Microsoft Point анх удаа хэрэглэлээ

Xbox 360 -ийн хэрэглэгчид онлайнаар тоглоом болон бусад аксесуар элдэв зүйлийг худалдан авахын тулд Microsoft Point хэмээх төлбөрийн нэгж хэрэглэдэг билээ. 1600 Point 20 долларын үнэтэй байдаг. Xbox 360 дээрх өөрийн төлөөлөл болох Аватардаа 400 Point -оор хувцас авч өгдөг гэхээр нэг баримжаа гарах байх.



За өнөөдөр найз Амраагийнхаа ачаар 10 000 Point авч дор нь үрэн таран хийлээ  :-P  Намайг 10K Point авлаа гэхээр дор хаяж 100 доллар үрсэн байх нь мөн баян нөхөр өө гэж бодож магадгүй гэтэл тийм биш юм. Хэрвээ би албан ёсоор ийм хэмжээний point авсан бол үнийг нь дийлэхгүй. Харин азаар eBay сайт дээр 4000-10000 онооны багтаамжтай BlackID гэж нэрлэдэг тийм Gamertag -ууд зарагддаг юм. Минийх бол 31 доллар хүрсэн.

Өчигдөр авах тоглоомуудынхаа trial -ийг нь татчихсан байсан болохоор өнөөдөр зүгээр л Unlock хийсэн  :-) 
Авсан зүйлс:

Arcade Games
Monday Night Battle
Castle Crashers + 4 playable character
Geometry Wars 2
Limbo
Shadow Complex
Worms 2: Armageddon + add-on

Premium Themes
Alan Wake
Assassin's Creed
Exotic Cars of Forza 3
Halo 3: ODST
Limbo: Black & White
Alan Wake: Old Gods of Asguard
Prince of Persia: Sand Palace
Halo 3 ODST: Prepare to Drop

Gamer Pictures
MK Heroes
MK Villains
MK v DC Gamers Day Pics
Castle Crashers: Knight Pack

Энэ Premium Theme -үүд бол үнэхээр сайхан хийцтэй байдийм билээ. Найзууд бүгдээрээ ямар нэг обьектийн өмнө зогсоцгоочихсон энэ тэр. Жишээ нь ODST Theme дээр Covenant -ийн төрөл бүрийн цэргүүд байх бол, Forza 3 дээр гоёмсог машинууд, Alan Wake дээр дэн буудал, гэрэлт цамхаг гэх мэт. Би ч багын элдэв theme -д дуртай байсан. Анхны компьютер маань Windows ME үйлдлийн системтэй байхад сар болгон theme -ийг нь сольж, нээтээс Gladiator зэрэг theme татдаг байлаа.
За тоглоомуудын хувьд бол аркад тоглоом гэдэг нь тоглоход хөнгөн сайхан, хөгжилтэй тоглоомууд байдаг юм. Та нар мэднэ дээ хүмүүс Зума тоглох гэж яаж бөөн юм болдгийг. Яг л тиймэрхүү хөөрхөн тоглоомууд байдаг. Энд онцлон дурдмаар тоглоом гэвэл Castle Crashers (зураг дээрх) байна. Бүхэлдээ cartoon стилийн хийцтэй гоё тоглоом бий. Зэвсэг хэрэглэлээ сайжруулна, шинэ шинэ комбо нээнэ, мөн 4 тоглогч зэрэг тоглох боломжтой гэж байгаа. За Limbo бол бяцхан хүү хорон санаат мангасд олзлогдсон эгчийгээ аврахаар түнэр харанхуй ойгоор хэрэн хэсдэг тоглоом. Бүхэлдээ хар цагаан кино шиг, бяцхан хүүгийн нүд нь гэрэлтэхэсээ өөр юм байхгүй. Маш өвөрмөц тоглоом байгаа.

Одоо бандуулахаасаа өмнө намар ахиад нэг 10K оноо авч хэдэн юм аваад, албан ёсны 1600 оноо авч Аватараа баярлуулаад л болно доо  :-)  :wd: 

-------------------------
Толь бичиг

Trial - Тоглоомын туршилтын хувилбар гэсэн үг. Хэрэглэгч тоглоом худалдаж авахаасаа өмнө үүнийг туршиж, авах эсэхээ шийддэг юм.
Unlock - Хэрэвээ тоглоомоо авахаар шийдсэн бол мөнгөө төлөөд тоглоомоо бүрэн бүтэн болгож "түгжээг нь тайлдаг".
Gamertag - Xbox360 хэрэглэгчдийн нэрийг ингэж нэрлэдэг. Жишээ нь Arcus1984, Ahaiv гэх мэт.
Бандуулах - Пират буюу хууль бус хуулбар тоглоом тоглож байгаа хэрэглэгчдийг Microsoft -ийн зүгээс бандах буюу нээтэд орохыг нь цаазалдаг билээ. Бандуулсан хэрэглэгч сүлжээгээр найзуудтайгаа тоглох, онлайн дэлгүүрээс юм авах боломжгүй болж, орчлон хорвоод цор гаанцаар үлдэнэ.

3 comments:

Батхуяг said...

Ийм нэг зоос надад байна.
Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү? http://shizo-huyagaa.blogspot.com/

Отгонрэнцэн said...
This comment has been removed by the author.
Батхуяг said...

үгүй ээ найзаа би upload хийгээгүй