Sunday, January 10, 2010

Surrogates (2009)

Өнөө цагт хүн болгон гэртээ суугаад хүнээс ялгах аргагүй робот-орлогчуудыг ажилдаа явуулж, диско төвд бүжиглүүлж ер нь юу дуртайгаа л хийлгэдэг болжээ. Хүмүүс энэ роботыг ашиглаж байхдаа гэртээ л хэвтэж байдаг. Хүссэн дүр төрх, галбиртайгаар роботоо хийлгэж болох бөгөөд, зарим нэг гаж донтой нэгэн нь эр юм байж тайчигч хүүхэний дүрд хувилсан байх нь ч бий.

Энэ робот-орлогчийн санааг анх Кантер гэдэг эрдэмтэн гаргасан бөгөөд, хожим энэ орлогчууд хүн төрөлхтөнд ихээхэн гарз хохирол учруулж болохыг ухаарч, робот үйлдвэрлэлийн эсрэг тэмцэж эхлэх боловч, түүнийг дэмжих нь нэгээхэн ч үгүй. Тэрбээр өөрийн 10-аад орлогчоор дамжуулан роботуудын эсрэг үйл ажиллагаа явуулж байдаг.
Нэгэн өдөр хөлсний алуурчин түүнийг хэмээн бодоод нэгэн орлогчийг устгатал андуураад хүүг нь хөнөөчихнө. Тэрхүү зэвсэг нь орлогчийн чипээр дамжин цаад эзнийг нь хөнөөдөг юм.
Цагдаа Том Грийр ч орлогчоор дамжуулан ажлаа явуулдаг. Хэдэн жилийн өмнө эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад машины осолд орж, хүү нь амиа алджээ. Эхнэрийнх нь нүүрэнд эдгэшгүй сорви тогтоож, сэтгэл санааны гүн хямралд ч орж, өрөөгөө түгжчихээд зөвхөн орлогчоороо амьдардаг болсон юм.

Кантерын хүүгийн хэргийг мөрдөж байх явцдаа, нэлээн дээрээс энэ хэрэгт оролцсоныг олж илрүүлнэ. Гэтэл эрдэмтэн Кантерын арга барил ч улам харгис түрэмгий болж, орлогчдын нэгээрээ дамжуулан, Томын хамтрагчийг алж, орлогчийг нь ашиглан, цагдаагийн газраас мэдээлэл хулгайлна. Улмаар дэлхийн бүх хүнийг устгахаар шийдээд байхад нь цагдаа Том гэрийг нь олж түүнийг зогсоодог.
Харин ч эсрэгээрээ Том бүх орлогчдыг ажиллагаагүй болгоноор кино төгснөө. Яг энэ хэсэг нь X-Men -ийн II ангитай төстэй юм. Дэлхийн хаа сайгүй л халаад, гэрийн өмдтэй хүмүүс гэрээсээ гарч ирж, сая ер нь юу болоод өнгөрчихвөө гэсэн байртай толгойгоо маажлан зогсоно...
Роботуудын сөрөг талыг үзүүлсэн дунд зэргийн л бүтээл юм. Заримдаа Gamer үзээд ч байгаа юм шиг, заримдаа I Robot үзээд ч байгаа юм шиг санагдлаа.

No comments: