Sunday, June 21, 2009

Terminator Salvation (2009)

Цагдаа Маркус Райт цаазаар авахуулах гэж байгаагаар кино эхлэнэ. Тэрвээр осолдож хүний аминд хүрсэн тул ийн шийтгүүлэх гэж буй аж. Маркус өөрийн биеэ хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулахаар шийдэж, кибер организмын судалгааны Cyberdyne Systems компанид хандивладаг билээ.

Нэгэнтээ Маркус сэрэхэд Шүүлтийн өдөр аль хэдийн болоод өнгөрчихсөн, хүн-роботын дайн эхэлчихсэн байлаа. Маркус нэгэн нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүүтэй учирч, хамтдаа Жон Коннорыг олж уулзахаар явна. Тэр хүүгийн нэр Кайл Рис буюу та бүхэн санаж байгаа бол Жон Коннорын аав байлаа гэж.
Нэгэнтээ аварга том робот, хүмүүсийг олзолж, төмөр шоронд түүн хийж байхтай таарч, Кайл терминаторуудад олзлогддог. Хэрвээ Кайл үхэх юм бол ирээдүй бүхэлдээ өөрчлөгдөж, Жон Коннор төрөхгүй, роботууд дайнд ялах болно. Ингээд Маркус Жонтой уулзах нь улам учир утгатай болж ирнээ. Маркус замдаа онгоцны нисгэгч хүүхэн Блэйр Уильямстай таарч, хамтдаа Жоны бааз руу явах бөгөөд, замдаа ихээхэн дотносдог. Гэтэл мийний талбай таарч, Маркуст соронзонт мийнэ наалдаж орхих бөгөөд, хүнд шархадсан Маркус Жоны баазад хүргэгдэнэ.
Гэтэл Маркус зөвхөн хүний зүрхтэй бөгөөд, тэр чигээрээ киборг аж. Маркус өөрийгөө хүн гэж бодож байсан тул маш их цочирдож, шооконд орно. Жон түүнийг өөрийг нь алуулахаар явуулсан байна хэмээн үзэж, чандлан хорино. Харин Маркусыг Блэйр хүүхэн оргуулдаг юм. Жон Маркусын хойноос хөөж, шөргөн галаар хуйхлах дөхнө. Нэгэнтээ Маркус Жоны амийг авраад, терминаторуудын төв бааз руу орж, Кайлыг аварцгаая хэмээн санал нэгддэг. Маркус киборг болохоор бааз руу нэвтрэх боломжтой.
Маркус баазад иртэл систем түүнийг shut down хийж орхино. Нэг сэртэл Маркусын биеийг сайхан эмчилсэн байх бөгөөд, түүнийг хоригдож асан үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан доктор Серена Коганий дүр дэлгэцнээ үзэгдэж, "Чи даалгавраа сайн биелүүллээ. Жон, Кайл хоёрыг хоюуланг нь авчирлаа" гэдэг. Харин Маркус би танай утсан хүүхэлдэй биш хэмээн уурсаж, дагзан дахь чипээ авч устгаад, гарч гүйнээ. Яг энэ мөчид баазад нэвтэрсэн Жоныг алдарт Шварцийн маань дүртэй терминатор болгож өгч байна. Жон, Кайл нар түүнийг нийлж дарна. Гэвч терминаторын үйлдвэр лүү ороод ирцэн тэдэн лүү терминаторууд ээлж дараалан дайрах бөгөөд, Маркус тэдний нэгтэй тулалдаж байгаад ухаан балартаж унадаг. Жон түүнийг тог цохиулж сэргээхийг оролдох үес терминатор араас нь зүрх лүү нь нэвт арматурын төмөр зоодог билээ. Маркус ч сэргэн босоод, терминаторын толгойг тасалж хаясаан.
Зиа тэгээд бүгдээрээ нисдэг тэргэнд суугаад зугтлаа. Жон ч баазад тавьсан бөмбөгөө тэсэллээ. Ингээд дайн нэг хэсэгтээ л намжих шиг боллоо.
Харин Жон зүрхэндээ хүнд гэмтэл авсан тул амьдрах боломжгүй болно. Маркус түүнд зүрхээ өгснөөр Жоны амийг аварч, кино төгсдөг билээ.

За кино бол давгүй сайн болжээ. 3-р ангиасаа ямар ч байсан хамаагүй дээр санагдав. Хурдан л ДВДРип нь гараасай.

No comments: