Sunday, April 12, 2009

X-Men Origins: Wolverine (2009)

1850-аад он. Жеймс Логан, Виктор Крид (Sabretooth) хоёр бол ах дүү нар. Нэгэнтээ тэднийг үрчилж авсан эцгийг гэмт этгээд ирж бүрэлгэх бөгөөд, Логан асар их цочирдон уурлаж, тэр этгээдийг алж орхитол жинхэнэ аав нь байваа. Логан ахын хамт гэрээсээ зугатаадаг.

За тэгээд интро нь их гоё. Логан, Крид хоёр маань америкийн түүхийн бүх дайнд оролцоно оо. Иргэний дайн, Дэлхийн I, II, Вьетнамын гээд л. Энэхүү хугацаанд Кридийн ааш авир улам л хэрцгий болж, дайснуудаа алж хядах нь ихэсч байлаа. Логан л ахыгаа тайвшруулан барьж байдаг. Эцсийн эцэст Америкийн армийнхан тэсэхээ байж тэр хоёрыг баривчлан буудаж алахыг хүсэвч тэд үхдэггүй. Ингээд яах ч аргагүй хар гэрт хорьчоод байж байтал генерал Уильям Страйкер гарч ирнээ.
Тэрвээр мутантуудын тусгай ангийг байгуулсан байдаг. Логан мөн л энэрэнгүй үзэлдээ автагдаад ах Крид болон мутантын ангиас салж явдгиймаа. Энэ цагаас хойш 6 жил өнгөрч, Логан нэгэн бүсгүйтэй ханилан сууж, аз жаргалтай амьдарч байв. Гэтэл Страйкер генерал ахиад л түүнийг олоод оччихно. Тэр шинэ "Weapon X" төсөлдөө түүнийг хамруулахыг хүсчээ. Логан татгалзана. Харин Крид түүний эхнэрийг алж, өөрийг нь ч бялба зодож, ясан сэрээг нь бяц гишгэчихээд яваад өгдөг. Өш хонзондоо автагдсан Логан "X зэвсэг" төсөлд оролцож, дийлдэшгүй болноо. Гэхдээ тэр мөн л зугатаачихдаг.
Аглаг зэлүүд хөдөө нутагт нуугдаж байхад нь Страйкерийнхан олж очоод устгахыг хичээх боловч Логан амь гарч чаднаа. Ингээд асуудлыг нэг мөр болгохын тулд Страйкерийн нууц лабийг сөнөөх юм болно. Үүний тулд уг лабаас зугатаж чадсан цорын ганц мутант Гамбитийн тусламжийг авна.

Энд Логан Крид буюу сэлмэн шүдэттэй тулж, ядах юмгүй ялаад, гүйцээхийг хичээсэн ч, чадалгүй амийг нь өршөөнө. Мөн эхнэр нь буюу Мөнгөн үнэг (Silver Fox) амьд байхыг хараад цочирдоно. Страйкер бүх мутантуудыг хулгууж, бүх чадвараас нь бүрдсэн Weapon XI гээч этгээдийг бүтээж байжээ. Энэ нь Циклоп шиг нүдээрээ лазердана, Волверин шиг хоёр гараасаа сэлэм ургуулна, маш амархан нөхөн төлжинө гэх мэт. Логан бүх мутантуудыг сулланаа.
Эцсийн тулаан Логан Weapon XI хоёрын хооронд өрнөх бөгөөд, ялагдахдаа хүрээд байхад нь Сэлмэн шүдэт ирж тусалснаар, Weapon XI -ийг устгаж чаддаг билээ. Харамсалтай нь Мөнгөн үнэг нас барсан юм. Мөн энд Xavier ирж мутант хүүхдүүдийг онгоцондоо суулган авч явснаар, мутантуудын сургуулийн эх үүсвэр тавигданаа.

За 95 минутын турш тасралтгүй үргэлжилсэн экшн үнэхээр гоё байлаа. 20-р зууны Үнэг стүдийнхэн 95 хувийн гүйцэтгэлтэй энэхүү хуулбараа алдсан нь туйлын харамсмаар юм болж. Энэ кино нээлтээ хийгээд битгий л шатаасай, 100, 100 саяыг олж, блокбастер болоосой гэж ерөөх байнаа.
Мөн нээлтээ хийхээр нь заавал ДВДРипийг нь олж үзнээ. Яагаад гэвэл энэ хуулбар дээр зарим нэгэн эффект дутуу байсан.

No comments: