Sunday, November 2, 2008

Burn After Reading (2008)

ТТГ-ын ажилтан Осборн Кокс (Малкович) ажлаасаа халагдаж, гэртээ суух болно. Эхнэр Кэти нь энэ явдалд маш их дургүйцэж, салах шалтаг эрэлхийлэх болно. Кэти бол сангийн яамны ажилтан Гарритай (Клуни) нууцаар уулзаж учирдаг. Өмгөөлөгч нь Кэтиг Осборний хамаг нууц файлуудыг аваад ир, тэгээд шүүхийн материал бүрдүүлье гэдэг. Гэтэл өмгөөлөгчийнх нь нарийн бичиг нөгөө файлтай CD-г нь фитнесс клубт хаячихдаг. Түүнийг нь клубийн ажилтнууд болох Чэд (Питт), Линда нар олж авах бөгөөд Осборнд өндөр үнээр зарах юм болно.
Осборн тэднийг огтхон ч авч хэлэлцэхгүй тул Чэд нар Оросын элчин рүү харайлгана. Тэнд ч сидиг тоож өгдөггүй. Чэд Осборний өөр нэг байрнаас нэмэлт мэдээллүүд хулгуух гэж байтал тэр байранд Гарри ороод ирнэ. Гарри цочсондоо Чэдийн толгойг зад буудчихдаг. Энэ хэсэгт ёстой шоконд орсон шүү, би. Тэгээд Чэдийг далайд хаяж ул мөрөө балласан гэж байгаа.
Линда танилцах албаар нөхөр хайж яваа бөгөөд, Гарритай санаандгүй учирч дотносдог. Тэгээд Гаррид манай найз алга болчихлоо, яах вэ эдэр гэхэд, Гарри нөгөө хувцасны шүүгээнд нь алуулсан залуу болохыг мэдээд, зугадан алга болно. Вэнэсуэл рүү зугадсан гэсэн.
Энэ үед Осборн нөгөө байрандаа сууж байв. Ямар нэг чимээ гарах шиг болоход, доошоо буугаад хартал фитнесс клубийн босс Тэд компьютерийг нь ухаж байх нь тэр. Осборн сүхээ бариад л дайрна, Тэдийг юу ч үгүй сүхдэж хаяна. ТТГ-ынхан Осборнийг буудаж зогсоожээ.
Энэ бүх аллага, Оросын ЭСЯ-ны явдлын үр дүнг ТТГ-ынхан юу ч ойлголгүй дуусна.

За энэ кино бол инээдмийн кино маягтай байснаа, аймар аймар аллага гараад л, сонин наасан. Тэр Чэдийн толгойг зад буудах хэрэгтэй ч байсан юм уу, үгүй ч юм уу. Нэг л болж өгөхгүй байх шиг. No Country for Old Men болон энэ киноноос харахад ах дүү Коэнийг муу найруулагчид гэмээр байна.
Аа гэхдээ жүжигчдийн ур чадвар тасархай байсан шүү. Питтийн тийм савалгаа дүр төрхийг анх удаагаа л харсан, тэр анх Осборнтой уулзахдаа лааг чухал царайлж байсан нь ёстой татаагаад хаясаан. Тэгээд Осборнд хамраа нулиулсны дараах царай нь үнэхээр инээдтэй. Бас Клуни маш сайн жүжиглэж байсныг хэлэх нь зүйтэй байх.

No comments: