Saturday, November 1, 2008

Bangkok Dangerous (2008)

Жо бол үнэхээрийн ямар ч өрөвдөх сэтгэлгүй мэргэжлийн алуурчин байлаа, Бангкокт очих хүртэл. Тэрвээр Бангкокт 4 байг цааш нь харуулахаар хүрэлцэн ирвээ. Юуны өмнө Конг гээч залууг туслахаа болгож авлаа. Конг Жо болон захиалагч Суратын хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Эхний 2 байгаа бол саадгүй л алав. Тэд бол үл бүтэх новшнууд байсан бөгөөд, эхнийхийг нь мотоциклоор хажуугаар нь гарахадаа автоматаар шүршиж, 2 дахийг нь бассейнд сэлж явахад нь живүүлсэн билээ. Энэ үеэр тэрвээр аптект ороод тэндхийн ажилтан, нэгэн хэлгүй тай бүсгүйтэй танилцсан бөгөөд, улмаар сэтгэлтэй болно.
Конг Жогийн урьдны туслах агсанууд (Жо ажиллагаагаа дуусгаад, туслахаа алдаг нэгэн) -аас шал өөр, сэргэлэн цовоо нэгэн байв. Тиймээс Жо түүнд арай л өөрөөр хандаж, өөрийн шавиа болгож, буу зэвсэг, тулааны эрдэм заана.
3 дахь нөхрийг алахад бяцхан бэрхшээл учирна. Бай Жог хараад моторт завь хөлөглөн зугатах бөгөөд, Жо нилээн түвэгтэй учирч байж түүнийг ална аа.
Харин 4 дэх байгаа алахад бэрхшээлтэй тохионо. Тэр нь улс төрийн том зүтгэлтэн бөгөөд, ард түмний хайртай нэгэн байлаа. Түүнийг нэгэн удаа зурагтаар гарч байхад Конг "Энэ бол маш сайн хүн" гэж бахдан ярьж байсийм. Тиймээс Жо түүнийг алах тал дээр бяцхан эргэлзэнэ. Тэгтэл ч тайландын нууц албад түүнийг илрүүлж, галаар хуйхлах дөхнө. Жо арай л гэж амь мултарна.
Яг энэ үед захиалагч босс Сурат Жог устгахаар шийдэж, Конгийн найз охиныг тамлан, гэрийг нь заалгаж авдаг билээ. Илгээсэн 3 хүнийг нь Жо хормын төдийд алаад, Суратын харш руу хөдөлвөө. 80-аад хүнийг устгачихаад, нэг миа нөхөртэй шал дэмий буудалцаж байж, хүнд шархадна. Гэвч Суратыг барьж авч чадсан. Энэ үеэр тайландын цагдаа нар Суратын харшийн гадна ирсэн байсан тул Жо Суратын хамт тархиа зад буудсанаар кино төгсвөө.

Цагтаа бокс офисийг хамгийн бага орлогооор тэргүүлэгч болж, сөргөөр алдаршиж байсан энэ кино давгүй эд байнаа. Өмнөхөн нь National Treasure үзсэн болоод ч тэр үү, Кэйж туйлын их таалагдав.

1 comment:

Anonymous said...

Николас Кейжийн надад хамгийн их таалагдсан дүрүүд нь нөгөө лаг боевик Face Off, бас City of Angels-ынх юм болов уу даа.