Saturday, July 12, 2008

Kung Fu Panda (2008)

По бол кунфуд дуртай, аавынхаа хоолон гэрт ажилладаг панда. Тэрбээр гайхамшигт кунфугийн тавал болох Тайгресс бар, Монки сармагчин, Мантис цөгөрцөг, Вайпер могой, Крейн дэглий нарыг шүтэж, тэдэнтэй адил болохыг хүсэн мөрөөддөг. Энэхүү Энх амгалангийн орны оройд Хувь заяаны сүм байрлах бөгөөд, голлох багш нь Уугвэй яст мэлхий, Шифу давжаа панда нар юм.
Нэгэн удаа шоронгоос аюулт дайсан ирвэс Тай Лунг оргож, улс орон сандралд автана. Тай Лунг бол уг нь Шифугийн гарын шавь бөгөөд, хэтэрхий харгис хэрцгий болоод, эвдрээд ирсэн ба, хэний ч хүрэх эрхгүй Луугийн бичээсийг авах гэж оролдсоноор шорон руу илгээгдсэн юм. Түүнийг ялах Луугийн дайчныг бэлдэхийн тулд Хувь заяаны сүмд тэмцээн зохиох болно. Гэтэл энэ тэмцээн эхлэхээс өмнөхөн бүтэлгүй панда По талбайн дунд нисэн ирж бууснаас болж, Уугвэй түүнийг Луугийн дайчнаар сонгох нь тэр ээ. По үүнийг огтхон ч төсөөлөөгүй нь мэдээж. Гайхамшигт тавалын багш Шифу үүнд ихэд хилэгнэж, Пог зайлуулахыг бүх чадлаараа чармайх болно.
Гайхамшигт тавалынхан Тай Лунгийг ялж хүчээ мэдрүүлэхээр угтан очих боловч, бүгд салам балбуулан буцаж ирнэ. Дасгал сургууль огтхон ч сурахгүй байсан Пог зөөлөрсөн Шифу багш хоолонд дуртай зангаар нь кунфуд сургахаар шийднэ. Жишээ нь савхаар банш булаалдах гэх мэт. Ийнхүү По кунфу эрдэмд төгс боловсордог. Гайхамшигт тавалыг зодуулсан байхыг хараад Шифу багш ихэд гутарч, бүгдээрээ яв, би Тай Лунгтай тулалдана гэж хэлдэг. Бүгд уруу доройгоор дүрвэж явахад По ааваасаа ухаарлыг олж, буцан Хувь заяаны сүм рүү гүйнэ.
Энэ үед Тай Лунг Шифутай тулалдаж, үндсэндээ ялсан байдаг. Эцсийн тулаан По, Тай Лунг нарын хооронд болж, По ялдаг билээл.

Ёстой нэг элэг хөшмөөр адал явдалтай кино байлаа. Camrip-ээр үзсэн болохоор, хурдхан DVD-г нь худалдах авахсан хэмээн тэсэн ядан хүлээж байна.

No comments: