Saturday, January 31, 2009

Wrestler, The (2008)

Мэргэжлийн бөхийн (нохой зодоон) ахмад дайчин Рэнди Робинсоны амьдрал нэгэн хэвийн үргэлжлэнэ. Хаа нэг олдох бөхийн тэмцээнд оролцож хэдэн зуун доллар олчихоод, бусад цагаар нь дэлгүүрт ачигч хийнэ. Бөх хүнд бэлтгэл хийх, арьсаа сайхан бор шаргал байлгах, эм витамин уураг гээд л төрөл бүрийн зардал байдаг тул олсон хэдхэн дойлуур нь хаанаа ч хүрэхгүй бөлгөө.

Чөлөөт цагаараа тэрвээр ганц сайн найз, тайчигч бүсгүй Кэссидигийн ваар саванд очиж ганц хоёр пиво уудаг. Кэссиди түүнийг сайн ойлгодог билээ. Тэр л Рэндид удтал уулзаагүй охинтойгоо уулзах зоригийг хайрласаан.
Рэндигийн нэгэн тулаан туйлын хүндхэн болж өндөрлөв. Түүний тулаанууд ямагт хүнд байдаг ба, өөрийгөө сахлын хутгаар зүсэх нь энүүхэнд. Арга ч үгүй юм, мэргэжлийн бөх бол шоу боловч, хүнд хүнд үзүүлбэрүүдийг хийж, гэмтэж бэртэхдээ ч тулдаг билээ. Тэр нэгэн тулаанд Рэнди бүр духандаа сэрээ зоолгуулж, нуруу нь шилний үрдэсээр бүрхэгдсэн гээд бод. Энэ тулааны дараа Рэнди хэт ачаалалд орсноосоо болж ухаан алдаж унасан бөгөөд, зүрхний шигдээс болсон байв. Эмч нар түүнийг ахин тулалдаж болохгүй гэсээн.
Рэнди энгийн амьдралд орж, зохих хэмжээгээр дасан зохицож ч эхлэнэ. Охин дээрээ очтол "Үзэн ядаж байна, надыг багад минь орхичихоод" гээд хөөж явуулна. Рэнди Кэссидитэй дэлгүүр хэсэж авсан хувцаснуудаа охиндоо өгч, хамтдаа зугаалж, харьцаагаа овоо сайжруулнаа.
Рэнди Кэссиди нарын харьцаа хэвийн бус болж эхэлсэн тул Кэссиди "би үйлчлүүлэгч нартайгаа хувийн харьцаанд орж болохгүй" хэмээн зай барьж, Рэндиг гомдооно. Рэнди хариугаа авах ч гэсэн үү, ваар саванд орж, хар тамхи татаж, охид бүсгүйчүүдтэй зугаацаж яваад сэхээ автал охинтойгоо хоол идэх цагаасаа 2 цаг хоцорсон байлаа. Охин ч түүнийг элдэв дээдээр харааж хөөж явуулнаа.
Хамгийн хайртай хоёр хүн нь түүнээс холдон одсон болохоор, Рэнди сэтгэл санаагаар унаж, нэг сайхан тулалдчаад үхье хэмээн шулуудна. Тиймээ, түүний зүрх хичнээн өвдөж байсан ч, Кэссиди бүсгүй өөрийнх нь тулааныг үзэж байгааг мэдээгүй ч гэсэн тэр чадсан юм. Тэгээд амьдралынхаа сүүлчийн үсрэлтээ хийснээр кино төгсвөө.

Сайхан кино болжээ. Мики Рурк гайхалтай тоглосон байна. Амьдралын зовлон бэрхшээлийг маш сайн үзүүлж чадсаан. Мики Рурк Оскар авах болтугай л гэж ерөөж, дээлийнх нь захыг мушгиж сууя даа. Бас Брюс Спрингстиний дуулсан дуу янзтай .

No comments: