Өдгөөгөөс 20 жилийн өмнө дэлхий дээр, тэр тусмаа Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотын ойролцоо харь гаригийн асар том хөлөг ирж зогсжээ. Судлаачид, цэргийн ангийнхан тийшээ нисэн очиж, дотогш нэвтэртэл тоо томшгүй олон харийнхан зогсч байх нь тэр. Энэхүү нисдэг таваг энд зогсохыг хүсээгүй бөгөөд, техникийн саатал гарсан тул аргагүй буудалласан юм.
Та бүхэн миний блогод тавтай морилно уу. Компьютерийн тоглоом, дэлхийн шилдэг кинонууд, хардвэйр, гэрийн тэжээвэр бяцхан амьтдад нэн дуртай "Аркус" Ч.Мөнх-Эрдэнэ мэндчилж байна.
Thursday, August 27, 2009
Sunday, June 21, 2009
Sunday, April 12, 2009
Saturday, January 31, 2009
Wrestler, The (2008)
Мэргэжлийн бөхийн (нохой зодоон) ахмад дайчин Рэнди Робинсоны амьдрал нэгэн хэвийн үргэлжлэнэ. Хаа нэг олдох бөхийн тэмцээнд оролцож хэдэн зуун доллар олчихоод, бусад цагаар нь дэлгүүрт ачигч хийнэ. Бөх хүнд бэлтгэл хийх, арьсаа сайхан бор шаргал байлгах, эм витамин уураг гээд л төрөл бүрийн зардал байдаг тул олсон хэдхэн дойлуур нь хаанаа ч хүрэхгүй бөлгөө.
Wednesday, January 28, 2009
Defiance (2008)
1941 он. Германы цэргүүд Белорусийн нутагт цөмрөн орж ирж, еврей нарыг хядаж эхлэнэ. Аав ээжийгээ алуулсан Биелскигийн ахан дүүс болох Зус, Асаел, Аарон нар тэндээс зугатаж, ойд нуугддаг. Хожим тэдэн дээр Польшийн армийн офицер байсан том ах Тувиа нь ирж нэгдэнэ. Тэр ойд олон еврей нар нуугдсан байсан бөгөөд, улмаар Тувиа нартай нэгдэн нягтарч эхэлдэг.
Subscribe to:
Posts (Atom)