Өнөөдрөөс эхлээд ер нь хийсэн бүтээлээ уншигчиддаа танилцуулж байя гэж бодлоо. Жишээ нь би өнөөдөр 3 номын хавтасны дизайныг хийж гүйцэтгэлээ. Энэ хавтсуудыг хийх гэж нилээн юм болсон шүү. Учир нь би халуун зунаар ханиад хүрч, халуурч хэвтээд 1-2 өдөр алдсан. Мөн жаахан залхуурсан явдал ч бий. Харин өнөөдөр ер нь 18-21 цагийн хооронд (дунд нь оройн хоолоо идсэн) л энэ хэдийг хийчих шиг боллоо. Тэгэхээр хүн ер нь биеэ дайчилвал уулыг нурааж, усыг эргүүлж ч чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Сүүлийн хоёр нь нэг номын хавтсыг хоёр янзаар хийсэн байгаа. Захиалагч тэгэж хүссэн юм. Би бол хувьдаа цэнхэр фонтой хувилбарыг л сонгоосой гэж бодож байна. Мөн дээрх хавтасууд дан хурц өнгүүдийг ашиглаж бүтсэн байгаа нь мөн л захиалагчийн хүсэлт билээ.
Үүнээс хойш, би хийсэн бүтээлүүдээ цувралаар багцалж танилцуулах болно оо.
P.S.: Энэ блогны текст эдитор нэлээн болхи эд шүү. Нэг бичлэгээ нилээн хэд засварлахгүй бол үнэхээр нервтүүлнэ ээ.
P.S.: Энэ блогны текст эдитор нэлээн болхи эд шүү. Нэг бичлэгээ нилээн хэд засварлахгүй бол үнэхээр нервтүүлнэ ээ.
No comments:
Post a Comment