Нью Йоркийн нэгэн дүүргийг атгаж байдаг босс Бампигийн бие хамгаалагч, хуурай хүү нь болсон Фрэнк Лукас боссоо үхсэний дараа юу хийхээ мэдэхгүй хэсэг явна. Эцэст нь Бангкокт байдаг үеэлээрээ дамжуулж, Сайгоноос хар тамхи зөөвөрлөж эхэлнэ. Энэ үед Вьетнамын дайн ид дундаа орж, америк цэргүүд хар тамхинд орох явдал маш өргөн түгээмэл болсон байв. Эхний удаад Фрэнк Лукас өөрийн биеэр очиж 100 киг (килог) авчрах бөгөөд, түүнийгээ шинжвээс 100%-ийн цэвэр хар тамхи байваа. Гадуур зарагддаг нь 25-45%-тай байдаг гэдэг. Фрэнк үүнийгээ "Blue Magic" хэмээн нэрийдэж, зах зээлийн үнээс хямдаар худалдаалж эхэлнэ. Цэвэр мөртлөө хямд бүтээлийг хүмүүс ум хумгүй худалдан авч, Фрэнк хагартлаа баяжна.
Фрэнк том хаус худалдан авч, ээж, дүү нар болон хамаатны 20-иод хүмүүсийг амьдруулан жаргаана. Дөрвөн дүүгээ бүгдийг нь ажилдаа татан оролцуулна. Тэд угаалгын газар, дугуй засварын газар зэрэг халхавчийн дор цэнхэр шидтэнийг худалдаална. Дүү нартаа сүрийг үзүүлэхийн тулд өөрөөс нь 20 хувь мувь нэхээд байдаг нөхрийг олны нүдэн дээр буудаж унагах жишээний. Пүэрто Рикогийн миссийг эхнэрээ болгон авна.
Киноны өөр нэг шугам бол цагдаа Ричи. Тэрбээр хамтрагчийн хамт гэмт хэрэгтний багаажнаас 1 сая доллар олоод, өөрөө завшилгүй цагдаагийн газартаа тушааж алдаршсан нэгэн. Хувийн амьдрал нь бол бүтэлгүй. Өөрөө сайхан хүүхнүүдийг шүтэн бишрэх тул авгай хүүхэд нь түүнээс салсан. Хүүгээ өөр дээрээ авах гэж шүүхдээд бүтдэггүй. Түүний хамтрагч нь сая долларыг аваагүй явдалд ихэд уурсаж, Ричитэй харьцахаа болино. Улмаар буруу замаар орж, нэг л өдөр амиа алдсан байлаа. Түүний халааснаас эд мөрийн баримт гарч ирсэн нь нөгөө л Blue Magic.
Ричи Blue Magic-ийн цаад эзнийг олохын тулд өөр шигээ хүүхэн шууханд дуртай ч, ажилдаа үнэнч хэдэн шижигнэсэн залуусаар баг бүрдүүлж авна. Нэгэн удаа цагдаагийн газраасаа 20 мянган доллар аваад, цэнхэр шидтэн зарагчид өгч явуулна. Сүүлчийн шахааг нь олох санаатай мөрдөж байтал, өөр дүүргийн Трупо тэргүүтэй бохир цагдаа нар мөнгийг "хурааж" аваад хариугүй явах нь ээ. Ричи арай гэж мөнгөө олж авдаг.
Нэгэн удаа Фрэнк эхнэрийнхээ бэлэглэсэн шиншиллагийн арьсан дээлийг өмсөөд Мухаммед Алигийн тоглолтыг үзсэн нь гай болно. Олон ч хүний анхааралд өртөнө. Ричи ч фотог нь олж авна. Трупо ч Фрэнкээс татвар авахыг оролдоно.
Дайн дуусчээ. Сайгоноос хар тамхи авчрах аргагүй болов. Гэвч Фрэнк нэгэн арга сэдсэн нь амь үрэгдсэн цэргүүдийн авсан дотор нуух байлаа. Энэ аргаараа 2000 ки барааг АНУ руу илгээнэ. Ричи нар Фрэнкийн дүүгийн жолооч, хаа сайгүй согтуу буудаж явдаг нэгнийг баривчилж, 15 жил үү, манай "харх" болох уу хэмээн шахаанд оруулж, хар тамхи ирэх онгоцыг мэдэж авна. Улмаар онгоц газардахад нэгжлэг хийх боловч, хар тамхийг олохгүй. Авсыг уудлах гэтэл хэнхэг генералууд саад болно. Ийнхүү авсыг хараанаасаа алдалгүй шиг мөрдөнө. Харанхуй болмогц Фрэнкийнхэн ч ирж авсны доод талаас хар тамхиа авна. Ричи нар мөрдсөөр үйлдвэр дээр нь очно. Энд бөөн буудалцаан болж, алахыг нь алж, баривчлахыг нь баривчлана.
Нөгөөтэйгүүр Трупо ч зүгээр байсангүй, Фрэнкийнд очиж, хамаг юмыг нь буулгаад, нохойн амбааран доороос нь бөөн дойлуур аваад алга болно. Фрэнк энэ үед Бангкокт байсаан. Ирээд Трупог алахыг завдан, буугаа аваад гарах гэсэн ч, ээж нь алгадан зодсон тул больж, харин сүм рүү явдаг. Сүмээсээ гарч ирэхэд Ричи нар хавь ойрыг нь бүсэлчихсэн хүлээж байваа.
Ричи Фрэнкийг 70 жил үү, авлигачин цагдаа нарыг илчлэх үү гэнэ. "Чи надад юу амлах юм?" гэхэд "Чамайг ганц л нэр худал хэлэхэд, хэзээ ч шоронгоос гаргахгүй байхаа амлаж байна" гэдэг. Фрэнк авлигачин цагдаа нарыг бүгдийг нь илчилж, зөвхөн хар тамхины хэлтсээс л гэхэд 3/4-ийг нь баривчилсан байдаг. Трупо ч баригдах болоод амиа хорлоно. Фрэнкэд 15 жил өгсөн бөгөөд, 1991 онд шоронгоос гарч ирнэ. Түүний хэдэн зуун сая долларыг улсын өмч болгосон. Ричи энэ явдлын дараа цагдаагийн албанаасаа гарсан бөгөөд, өмгөөлөгч болж, анхны үйлчлүүлэгч нь Фрэнк байсийм гэдэг. Фрэнкийн гучаад хамаатан шоронд суусийм гэдэг.
Үнэхээр сайн кино юмаа. Ерөөсөө ангайж үзсээр байгаал таарлаа. Ноднин анх нээгдэж байхад нь Camrip-ээр үзэж байсан, сая DVD-ээр үзсэн л дээ. Ридли Скотт маань Рассел Кроу, Лео ди Каприо хоёрыг тоглуулж, бас нэг иймэрхүү кино хийж байгаа юм билээ. Тэр ч бас сайн бүтээл болох байх аа.

No comments:
Post a Comment