Wednesday, April 22, 2015

Нохой хүний сайн нөхөр

Уг тоймыг өнгөрсөн жилийн 8-р сард бичсэн тул цаг хугацааны хувьд зөрүүтэй зүйл байгаа болно.
---------------------------

Хэдхэн сарын дараа Call of Duty цувралын шинэ анги Advanced Warfare нээлтээ хийх гэж байна. Уг тоглоомыг Sledgehammer Games хөгжүүлж байгаа. Үүнийг тохиолдуулан, ноднин худалдаанд гарсан Call of Duty: Ghosts тоглоомын тоймыг бэлтгэлээ.
Infinity Ward, Treyarch хэмээх тоглоомын хоёр студи Call of Duty цувралыг ээлжлэн хөгжүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жил Sledgehammer Games нэмэгдсэнээр гурван студи Call of Duty цувралыг хөгжүүлдэг болох нь. Infinity Ward компани Modern Warfare 3 гурвалаа амжилттай төгсгөж, Ghosts хэмээх шинэ цувралаа эхлүүлсэн нь энэ юм. Ghosts нь Call of Duty үндсэн цувралын 10 дахь тоглоом болж байна. Дашрамд дурдахад Modern Warfare цувралын нэгэн дүр Саймон "Ghost" Райлитай энэхүү тоглоом  нь маш жижиг зүйлээр холбогдож байгааг дор дурдах болно.

Wednesday, April 8, 2015

Их хүч чадлыг дагаж их хариуцлага ирдэг


Зөвхөн Playstation дээр гардаг, сайн/муу карма системтэй, нээлттэй ертөнцтэй тоглоом бол inFamous цуврал билээ. Тоглоомын эхний хоёр анги PS3 дээр гарсан. Зарлага залуу Коул МакГрат ажлаа хийж яваад дэлбэрэлтэд өртөж, цахилгаан энерги гаргах супер чадвартай болсноор бүх зүйл эхэлдэг. Тэгвэл PS4 дээр тоглоомын гурав дах цуврал inFamous: Second Son нэртэйгээр, Делсин хэмээх цоо шинэ баатартайгаар эргэн ирлээ.
Уг тоглоомын үйл явдал нь 2-р ангийн үйл явдлаас долоон жилийн дараа өрнөх болно.  Засгийн газрын Нэгдсэн Хамгаалалтын Газар (Department of Unified Protection, D.U.P) хэмээх байгууллагын зүгээс мутантуудыг нэг нэгээр нь ангуучилж торны цаана хашиж байв. Уг байгууллагын толгойлогч нь Августин Брук хэмээх эмэгтэй бөгөөд өөрөө бетоныг удирдах чадвартай, "галтай галаар л тэмцэнэ" гэж хэлэх дуртай нэгэн.