Tuesday, August 17, 2010

Microsoft Point анх удаа хэрэглэлээ

Xbox 360 -ийн хэрэглэгчид онлайнаар тоглоом болон бусад аксесуар элдэв зүйлийг худалдан авахын тулд Microsoft Point хэмээх төлбөрийн нэгж хэрэглэдэг билээ. 1600 Point 20 долларын үнэтэй байдаг. Xbox 360 дээрх өөрийн төлөөлөл болох Аватардаа 400 Point -оор хувцас авч өгдөг гэхээр нэг баримжаа гарах байх.

Миний өнөөдрийн бүтээлүүд

Миний бие дааж олж авсан ч гэх юм уу мэргэжил бол график дизайнер билээ. 2002 онд I күрсэд ордог намар анхныхаа номын хавтасны дизайныг хийж байснаас хойш даруй 8 жил болж. Энэ хугацаанд 100 хүрэхээр номын хавтасны дизайн, мөн 90 орчим сонины дизайн, 50-аад номын хэвлэлийн эх, өөр тэгээд шошго, хүүхдийн тоглоом гээд олон зүйл хийсэн байна.