Wednesday, December 31, 2008

Bolt (2008)

Болт бол жүжигчин нохой. Сүпер нохойны дүрийг бүтээдэг тэрбээр өөрийгөө үнэхээр сүпер баатар гээд итгэчихсэн байдаг. Нэгэн үзэгдэл дээр түүний хамгаас хайрт эзэн охин Пеннийг ногоон нүдэт дээрэмчин барьцаалж авах бөгөөд, энэ үзэгдэлд Болтыг сайн оруулж өгөхийн тулд торонд хийгээд авч явна. Гэвч кино багийнхны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, Болт алдагдаж, Америкийн нөгөө өнцөгт Нью Йорк хотод оччихно.
Тэрвээр Пенни охиныг барьцаалагдсан гэдэгт итгэсээр, охиныг хайж гарна. Замдаа Миттенс муур, өөрийнх нь улаан фэн Рино орог зусаг нарыг олж аваад цааш явнаа. Миттенс муур юм үзэж, нүд тайлсан нэгэн тул түүнийг сүпер нохой бишээ, зүгээр л жүжигчин гэдгийг итгүүлэхийг оролдоно.
Энэ үед Пенни охинд менежер нь өөр нэгэн “Болтыг” олж өгсөн байлаа. Охин түүнтэй кинонд тоглохдоо нэг л гунигтай. Болтыг хамтрагчидтайгаа яг кино стүдид ирэх үест стүдид осол гарч, охин угаартах аюулд орсон байв. Болт яг л сүпер нохой адил охиныг аварнаа.
Энэ үеэс Пенни охин кинонд тоглохоо больж, Болт, Миттенс муур, Рино орог зусаг нарын хамт нам тайван амьдрах болноо.

Яахав хөөрхөн л хүүхэлдэй байна. Гэхдээ Кунфу Панда, Хортон эдэрийг арай л гүйцэхгүй санагдлаа. 7/10 оноо өгч байна.