Sunday, August 24, 2008

Hellboy II: Golden Army (2008)

Кино эхлэхэд бяцхан Хеллбойд эцэг нь эрт дээр үед эльфүүд болон хүмүүсийн дунд цуст тулаан өрнөж байсан тухай үлгэрийг ярина. Энэ үлгэрийг маш өвөрмөц хийцтэй хүүхэлдэйн киногоор бүтээсэн байсныг хэлэх нь зүйтэй байх. Эльфийн хаан юунд ч дийлэгдэшгүй роботуудаас бүтсэн Алтан армиар хүмүүсийг хядуулах боловч, үүндээ ихэд гэмшиж, хүмүүн төрөлхтөнтэй эвийн гэрээ байгуулан, роботуудыг үүрд газар доор булж, тэднийг удирддаг титмээ 3 хуваан нуусан ажгуу. Нуада хунтайж үүнд ихэд эгдүүцэн байсан бөлгөө.
Өнөө үе. Нуада хунтайж газар доорх ертөнцөөс гарч ирж, дуудлага худалдаанаас титмийн эхний хэсгийг булаан авлаа. Улмаар эцэг дээрээ ирэхэд эцэг нь түүнийг алахыг завддаг боловч чаддаггүй. Нуада эцгээ алж, хоёр дахь хэсгийг авна. Харин гуравдахь хэсгийг авч яваа түүний ихрийн өрөөсөн Нуала гүнж зугатаж орхино. Ташрамд дурдахад, Нуада зэвсгийн эрдэм, ушу эдэрд төгс боловсорсон нэгэн бөгөөд, илдээрээ шүүдрийн дуслыг ч хоёр хуваадаг болой!
Нуалаг зугатаж явахад Хеллбойн анд Сапиен түүнийг аварч, хайр дурлалд автацгаана. Мөн Хеллбойгийн багт Йоханн Краус гээч өвөрмөц нэгэн орж ирэн нэгддэг. Тэрбээр ерөөсөө утаан хүн (MK тоглоомын Smoke шиг) бөгөөд, хүн хэлбэрт хувцсыг өмсч явдаг. Нуада Нуала хоёр хүйн холбоотой тул хичнээн нуугаад ч Нуада олоод л ирнэ. Нуада согтуу Хеллбойтой тулалдаж, цээжинд нь жадныхаа зэвийг дутуу зоогоод орхидог. Энэ нь Хеллбойг үхэлд хүргэх аюултай байв. Авч ч болдоггүй, яаж ч болдоггүй. Нуада "титмийн гурав дахь хэсгийг олж ирээд, Нуалагаа аваарай" гээд алга болж өгнө.
Хеллбой нар түүнтэй уулзахаар ертөнцийн нөгөө зах руу явахаас өөр аргагүй болдог. Тэнд нөхдүүд нүдгүй бөгөөд бүх нүд нь далавчин дээрээ байрладаг (яг Дел Торо стайл) нөхөртэй гэрээ хэлцэл хийж, ямар ч байсан Хеллбойгийн амийг авруулна. Урам зоригтойгоор Нуадатай уулзваа. Гэтэл өдий хүртэл титмийн гурав дахь хэсгийг олсноо хэлээгүй Сапиен түүнийг Нуадад зүгээр л өгчихнө. Нуада ч алтан армиа босгож аваад, эднийг устга гэхээ мэдэлгүй яахав. Хеллбой, Краус нар алтан армийн роботуудыг бут цохиод баясч байтал, бүгдээрээ буцаад амилах нь тэр. Бүр ийш тийшээ бут үсэрсэн араа хүрднүүд нь өнхөрч ирээд эзэндээ наалдаж байв. Яг л энэ үед Хеллбой Нуадатай халз үзэх санал гаргаж ялдаг. Нуада араас нь хутгаа бариад дайртал, хүйн холбоотой Нуала өөрийгөө дүрж, Нуадаг ч алдаг билээ. Ийнхүү одоохондоо кино төгслөө. Хеллбойгийн гёрлфрэнд Лиз Шерман бие давхар болж, ихэр хүүхэд гаргахаа мэдэгдсэн тул, кино цаашид үргэлжлэх магадлалтай болоодаагаа.

Ер нь бол киноны зураач маш сайн ажилласныг хэлэх нь зүйтэй байх. Йоханн Краусын хувцас хэрэглэл, Троллиудын хот гээд л. Мөн Гилермо дел Торо ямар чадалтай найруулагч вэ гэдэгийг ч (Pan's Labyrinth) бид мэднэ ээ. Өмнөх өдөр нь Мумми 3-аас том урам хугаралтыг авсан надад Хеллбой II ҮНЭН ТАСАРХАЙ кино санагдлаа гэж...