Monday, May 26, 2008

Chronicles of Narnia: Prince Caspian (2008)

Нарниагийн хуурамч хаан, дарангуйлагч Миразийнд нуган хүү төрнө. Ингэснээр жинхэнэ ханхүү Каспианд аюул учирч, "Хуучин Нарниа" буюу зүсэн зүйлийн ярьдаг амьтадын хоргоддог ойд очно. Каспиан тусламж дуудсан дун бүрээгээ үлээж орхисноос Лондонд амар тайван сууж байсан Певенси овогт дөрвөн хүүхэд маань Нарниад очно. Тэд Каспиантай нийлээд, Миразийн ордонд төрийн эргэлт хийхийг оролдох боловч, Каспиан өш хонзондоо хэт автсанаас бүтэлгүйтэж, нэлээн олон дайчнаа алдаж, арайхийн зугатацгаана.
Дөрвөн хүүхдийн хамгийн том нь болох Питер Каспиантай бас их шөргөөцөлдөнө өө. Каспиан Питерийн дүү Сюзанд сэтгэл алдрах маягийн.
Мираз их цэргээ аваад Нарниагийн ойд очно. Миразийн цэргүүд бүгд төмөр баг өмссөн нь маш давгүй санагдсан. Питер Миразтай тулалдаж ялвал цэргээ буцаана гэсэн болзолтойгоор тулалдана. Хүнд хэцүү тулалдааны дараа Питер Миразийг ялах бөгөөд, амийг нь өршөөтөл Миразийн шадар нь бяцхан төрийн эргэлт хийгээд Миразийг алчихна. Тэгээд л их цэргээ авч дайраад, катапультаар харваад алах нь ээ. Ялагддагийн даваан дээр бяцхан Люси Певенси цагаа олж Аслан арсланг олж ирнэ. Тэгэнгүүт л баахан LOTR-ийн энтүүд шиг аварга моднууд дайраад, Миразийнхан нуур луу ухраад. Нуураас Посейдон шиг нөхөр гарч ирээд бүгдийг нь живүүлээд алчихна.
Тэгээл Каспиан хаан болоод, бүх юм сайхан болсон доо.

Киноны эффект тасархай тасархай. Ялангуяа Миразийн цэргүүдийн тэр төмөр баг маш их таалагдсан. Хурдан DVD нь гараасай л гэж хэлмээр байна.

Sunday, May 18, 2008

21 (2008)

Авьяаслаг оюутан, гоц ухаантан Бен Кэмпбелл Харвардын Анагаахын ИС-д суралцахыг хүстэл, төлбөр нь гэж 300К доллар байв. Тэтгэлэгт хамрагдая гэтэл, тэр нь 70 орчим шилдэг genius оюутнуудын нэгд л олгох болохоор, бухал дундаас зүү шүүрэх адил л найдвар муутай. Харин түүний матийн багш профессор Мики Роза түүнд нэгэн сонирхолтой санал дэвшүүлнэ. Тэрбээр сургуулийнхаа гоц ухаант хүүхдүүд болох Жилл Тейлор (Бений зүүдний дагина), Чой (солонгос), Кианна (вьетнам?) болон Жимми Фишер (Бентэй ирээдүйд сөргөлдөх нөхөр) нараар баг бүрдүүлж, үе үехэн Лас Вегаст очиж, казиногоос овоо хэдэн доллар хожчихоод ирдэг аж. "21 татах" тоглоомыг тэд тооцоолон бодох ухаанаараа гарамгай тоглодог . Бен эхэндээ цааргалж байсан боловч тэдэнтэй нэгддэг.
Ингээл тэд үе үе Вегас луу нисч, их хэмжээний мөнгө олох болно. Бен мөнгөө дотуур байрныхаа дээвэрт хураагаад л. Мөнгө нь 315K хүрнэ. Энэ үес Бен хөнгөн задгай амьдралд дуртай болж, Жиллтэй ч нэлээн дотносно. Жиллд санаатай Жимми Бенийг "Чи Борооны хүн кинон дээр гардаг Реймонд Бабит гэдэг тэнэг гартай адил сайн тоглох юм аа" гэхчилэн үгээр идэж, браилцаж авна. Мики түүнийг багаасаа хөөнө.
Нэгэн удаа Бен өөрийгөө татаж авалгүй хэт улайрч байгаад 200 000 доллар алдчихдаг. Энэ үед Микигийн жинхэнэ араншин илэрнэ. Тэрбээр Бенийг заавал тэр мөнгийг төлөхийг шаарддаг. Бен Микитэй хэрэлдэж, улмаар багаа аваад казинод тоглож алдах боловч, казиногийн хамгаалалтын албаны дарга Коул Уильямс түүнийг барьж аваад, зодож зодож явуулна. Бенийг Мики хоолойгоо өөрчилж байгаад Коулд матсан хэрэг.
Бен салгалсаар Бостондоо иртэл түүний арайхийн цуглуулсан хамаг мөнгийг Мики аваад явчихсан байлаа. Бений хамаг амьдрал утгагүй болно. Гэвч Бен шинэ арга сүвэгчилж, Мики дээр уучлал эрэн очиж, ахин Вегаст очиж тоглох санал тавина. Мики ч их мөнгөний тоо дуулаад урхинд нь ордог. Тэд Вегаст тоглож байхад Коул тэднийг барьж авахаар хөөх бөгөөд, Мики хамаг хасаагаа аваад шууд нөхдүүдээсээ зугтана. Таксинд ороод хасаагаа үзтэл, хасааны оронд зоосон шоколаднууд байв. Бен нар сольчихсон юмсанж. Тэгээд бүр анхнаасаа Бен Коултай хуйвалдаж, Микиг барьж өгөхөөр тохирсон юм байна. Учир нь Мики Коулийн эзгүй хойгуур олоон жилийн өмнө асар их доллар хожоод зугатачихсан байжээ. Микиг Коул сургаж өгөхөөр дөхөж очиж байгаагаар кино төгсөнө.
Төгсгөлд нь зарим нэг ойлгомжгүй зүйл гарсан нь гэвэл, Микигийн хураасан мөнгийг Коул авчихав уу яав. Тэгээд бас Бенд сар бүр тэтгэлэг өгдөг гэнэ үү. Тэрийг сайн ойлгосонгүй.

Миний хувьд ганц үзэхэд л давгүй кино юм гэж санагдлаа. Казино гэдэг чинь хожиж болдоггүй яачихсан эд вэ хэмээн гайхаш тасрав.

Wednesday, May 7, 2008

Iron Man (2008)

Авьяаслаг зэвсэг зохион бүтээгч Тони Старк (Роберт Дауни Жуниор) "Иерихон" хэмээх шинэ пуужингаа цэргийнхэнд танилцуулж, амжилттайгаар гэрээ хэлцлээ байгуулаад харьж явах замдаа терроруудын довтолгоонд өртөнө. Ядаж байхад Афган дахь цэргийн баазад танилцуулсныг ч хэлэх үү. Түүний хажууд өөрийнх нь хийдэг "Stark Industries" гэсэн шошготой пуужин дэлбэрч мань хүн ухаан алдан унана. Нэг ухаан ороход түүний цээжинд цахилгаан соронзон суулгасан байсан бөгөөд тэр нь цахилгаан үүсгүүртэй холбогдсон байв. Старкийн биед орсон бөмбөгний хэлтэрхийнүүд зүрхэнд нь орох аюултай байсан тул хамт хоригдож байсан эрдэмтэн Еинсен үүнийг үйлджээ. Соронзон хэлтэрхийнүүдийг өөртөө татаж байх аж. Терроруудын (магадгүй талибууд байх) толгойлогч Раза түүнийг яг "Иерихон" шиг пуужин бүтээхийг шаардана. Старк ч ажилдаа орох бөгөөд, юуны өмнө өөрийнхөө цээжинд нэмэлт үүсгүүр шаарддаггүй мөртлөө илүү хүчтэй соронзонг (яг ямар технологи болохыг нь мартчихаж) байрлуулж авна. Старкийг өөр юм хийгээд байгааг мэдсэн Раза түүнийг ажилдаа хурдан орохыг шаардах бөгөөд Старк харин Иерихон биш төмөр өмсгөлийг дархалсан байдаг. Түүнийгээ өмсөөд терроруудыг бут цохиж, суллагдах бөгөөд, өмсгөлийнхөө тусламжтайгаар нисч яваад элсэн цөлд унаж, азаар АНУ-ын цэргийн нисдэг тэргүүдэд дайгддаг.
Нутагтаа очоод ахин зэвсгийн үйлдвэрлэл явуулахгүй гэдгээ ХБХ-аар мэдэгдэнэ. Үүнд хамтран зүтгэгч Обадиа Стейн (Жефф Брижес) нь ихэд хорсох бөгөөд, Старкийг компаниас шахан түрэх арга хэмжээ авч эхлэнэ. Старк харин үүнийг нэг их юманд бодолгүй, ажлын өрөөндөө төмөр өмсгөлөө улам боловсронгуй болгосоор. Старкад үнэнч туслах бүсгүй Виржиния Потс (Гвинет Пэлтроу) байнга туслана.
Гэтэл Обадиа Разатай холбоотой, түүнд зэвсэг нууцаар зардаг байжээ. Бүр анхнаасаа Старкийг хөнөөх ажиллагааг Разад захиалга өгч зохион байгуулгасан байна. Гэвч амийг нь хөнөө гэсэн байхад Раза хөлс мөнгөө чамлаад хөнөөгөөгүй юм байна. Обадиа Разагийнхныг бүгдийг нь сөнөөгөөд, элсэн цөлд үлдсэн төмөр өмсгөлийн үлдэгдлүүдийг ачаад явна. Улмаар "Stark Industries"-т Обадиа төмөр өмсгөлийг хийлгэж эхлэнэ. Эцсийн тулаан Старк, Обадиа нарын "төмөр хүмүүсийн" хооронд болох бөгөөд, Старк өрсөлдөгчөө реакторын дэлбэрэлтийн тусламжтайгаар сөнөөдөг билээ.

Дээрх үйл явдлыг уншихад нэг л аймар хурц ширүүн үйл явдалтай, боевик кино мэт санагдах боловч хэрэг дээрээ шал өөр, хагас комеди кино юм. Маш олон хөнгөн хошин хэсгүүд гардаг. Жишээ нь "Төмөр хүний" цохонд нэг террор буугаа тулгаж байгаад буудах боловч, сум нь ойгоод өөрийг нь алж байх жишээтэй. Бас тэгээд Тонигийн бас нэгэн цэргийн зөвлөх Жим Родес (Терренс Ховард) байнга хөгтэй байдлуудыг гаргаж байсаан. Гол баатар Старк яаж ч унаж ойчсон үхдэггүйг бол хошин кино гэдгээр нь тайлбарлаж болох юм.
Кинонд Монголын тухай их гардаг. Старк Еинсенээс "Чи хэдэн хэл мэддэг вэ?" гэхэд Еинсен "араб, пушту... орос, монгол" гэж байх юм. Мөн Раза "Нум сум ч хүчтэй зэвсэг шүү. Тухайн үедээ Чингис хаан үүний хүчээр дэлхийн талыг эзэлж байлаа. Түүний гүрэн Македоны гүрнээс 2 дахин том, Ромоос 4 дахин том..." гээл ярьж байдаг.

Sunday, May 4, 2008

10,000 BC (2008)

Эртээ урьдын цагт, МЭӨ 10 000 онд арслан зааны анчидын омог амьдран суудаг байв. Тэд хоол хүнсгүйдэж, өлсгөлөнд автах гэж байхад нэгэн учир битүүлэг охин ирсэн бөгөөд түүнийг Эволет гэнэ. Тэр охиныг хараад омгийн ахлагч Их Эмэг Эх нүднээс нь бөөн ирээдүйн зөн олж харна. Арслан зааны сүрэг ирж, хоолтой золгоно, дөрвөн хөлт адгуус унасан дайчид ирж биднийг түйвээнэ гээл.
Үүнээс олоон жилийн дараа омгийн нэгэн хүү Д'Ле том эр болж, Эволет бүсгүйд дурласан байлаа. Арслан заанууд ч ирж, Д'Ле толгойлогч зааныг нь алан мандана. Энэ үед Д'Ле зааныг азаар алсан нтр гээд ядаргаатаад байдаг юм аа.
Дөрвөн хөлт адгуус буюу морь унасан баагийнууд ч ирж, омгийг түйвээж, Эволет тэргүүтэй омгийнхныг боол болгон авч явна. Энэ сцен нь "Апокалипсис" киноныхтой төстэй, гэхдээ бага цус гарна. Морьтонгуудын толгойлогч Варлорд Эволетэд сэтгэл алдраад ч байх шиг. Д'Ле болон түүний хуурай аав, эрэлхэг дайчин Тик Тик, мөн идэр хөвүүн Баку зэрэг нөхдүүд ардуудаа аврахаар араас нь мордоно. Хүн шиг өндөртэй өвсөн дунд тэд аварга шувууд - пороракустай учран тулалдана. Тэгээл мөшгөөл яваад байна, мөшгөөл яваад байна. Замдаа Д'Ле урхинд орсон сэлмэн шүдэт барсыг суллан тавина. Дараа нь тэд Накуду тэргүүтэй зэрлэг омгийнхонд олзлогдох бөгөөд, нөгөө сэлмэн шүдэт бар Д'Ле нарыг хамгаалсан тул барстай ярилцагч нтр гээд шүтэж мөргөөд бөөн юм болно. Улмаар Д'Ле нар бөөн зэрлэг омгийнхныг дагуулаад хариугүй морьтонгуудыг гүйцэхийн даваан дээр тэд усан онгоцонд суугаад явж өгнө.
Д'Ле нарын арми элсэн цөлөөр олон хоногийн турш аялсаар Египтэрхүү улсад очно. Тэнд энд тэндгүй пирамид бариулж, арслан заануудыг цаг наргүй ажиллуулж, боолуудыг ч гэсэн. Мөн л "Апокалипсис" кинотой төстэй. Өөрийгөө бурхан гэдэг, нүүрээ байнга нууж явдаг, албатууд нь ч нүүрээ таглаж байгаад түүнтэй ярьдаг хаантай. Д'Ле нар ч яахав дайрч ороод л, Д'Ле хааныг жад шидээл алчихна. Тэгээл хамаг арслан зааныг суллаж явуулаад, пирамидуудыг нь нураагаал. Варлорд Эволетийг мориндоо дүүрээд зугатах гэсэн боловч Эволет түүнийг хортой сумаар бүлээд зугатна. Варлорд ч новширч, Эволетийг харваад алчихна. Их Эмэг Эх киноны туршид Д'Ле нартай сэтгэл зүрхээрээ хамт явсан бөгөөд, Эволетийг үхэх үед түүнд амиа өгч, Эволет ахин амилна. Ийнхүү Яагал омгийнхон маань эрх чөлөөтэй учирна.

Нэлээн онцгүй кино болжээ. Үнэхээр тэр зэрлэг нөхдүүдийн англиар ярьж байгаа нь утгагүй аж. SWAT-ийнхан шиг move move, go go гэж ч байх шиг. Трейлертэйгээ яав ч дүйцэхгүй кино байна. Роланд Эммерих ч дандаа олиггүй кино хийх юм даа (Independence Day, Day After Tomorrow).