Saturday, March 29, 2008

Spy Game (2001)

Үйл явдал 1991 онд өрнөнө. ТТГ-ын нууц агент Том Бишоп (Брэд Питт) Хятадын шоронгоос агент Элизабет Хадлиг аврах гэж яваад баригдана. Энэ үеэр АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр хийж байх бөгөөд, АНУ-ын тагнуулч баригдсан нь энэ хэлэлцээрт овоо төвөг учруулах нь тодорхой.
Бишопийн тагнуулын "багш" гэж хэлж болохоор Натан Муир (Роберт Редфорд) АНУ-д офистоо дарга нарын байцаалтанд өртөнө. Тэрбээр Бишоптой анх яаж танилцсан, ямар ямар ажиллагаа хийлгэж байсныгаа өгүүлнэ...
Тэд анх 70-аад онд танилцсан бөгөөд, Бишоп мундаг снайперчин байж. Натан түүгээр Лаосын нэгэн генералыг хөнөөлгөдөг. Дараа нь түүнийг тагнуулын албанд авахын тулд Баруун Германд бичиг цаасны ажил хийлгэж "ихэд залхаажээ". Тэгээд л Бишопт тагнуулын ажлыг сургаж өгнө дөө.
Нэгэн удаа Зүүн Германы тагнуулыг Баруун Герман луу хил давуулах нууц ажиллагааг түүгээр хийлгэнэ. Гэтэл цагаа тулахад, Бишоп Шмидтийг (Зүүн Германы тагнуулч) улаан зам дээр хаяад зугатах болдог. Ингэж хүнийг ашиглаад зольж болдгийг Бишоп үнэндээ ойлгохгүй. Гэвч тагнуулын ажил гэдэг ийм л байдаг аж. Бас нэгэн удаа Ливаны Бейрутад террористуудын толгойлогч шейх Саламех буюу одоогийн Бен Ладенархуу нөхрийг устгах болдгийн. Бишоп тэнд очоод байж байхдаа анх Хадлитай танилцдаг. Тэр хоёрын харьцаанаас болж ажил цалгардаж болзошгүйг Натан мэдээд, тэднийг салгахыг ихэд чармайдаг. Гэвч хайр сэтгэлийг яалтай ч билээ.
Бишоп Саламехийн хувийн эмч Ахмедтай холбоо тогтоож, түүний эцэг эхийг Саламех алсныг хэлэх бөгөөд, Ахмедаар Саламехэд үхлийн тариа тариулж хөнөөлгөхөөр болно. Гэтэл ажиллагаа явуулах өдөр Бишоп Хадлитайгаа уулзаад, цагаасаа хоцрох болно. Үүнд бухимдсан Натан өөрийн аргаар үзэхээр шийднэ. Тэрбээр Саламехийн эсрэг бүлэглэлийн амиа золиослогчдыг ачааны машин дүүрэн тэсрэх бодисоор байрлаж буй зочид буудал руу нь дайрахыг санал болгоно. Бишоп амжиж Ахмед эмчийг Саламехийн буудалд хүргэх боловч, бүх юм оройтсон байлаа. Амиа золиослогч буудлыг дэлбэлж, хөөрхий Ахмед салхинд хийсч, бас нэгэн гэмгүй хүн амь үрэгдэв ээ хөөрхий.
Энэ цагаас хойш Натан Бишоп нар ахиж уулзаагүйм гэдэг. Харин Натан Бишопийг Хятадын ЗГ цаазлах гэж буйг дуулаад, өөртөө байсан бүхий л мөнгийг шавхан (282 мянган $), дарга нараасаа нууцаар ажиллагаа зохион байгуулж, Бишоп, Хадли нарыг авардгийн. Дарга нар бол тэднийг зольж, гүрийхээр шийдсэн байсан. Улс төрийн тоглоомын өмнө ганц хоёр хүний амь юу ч биш байдаг аж.

Ай, тагнуулчдын тоглоом оо гэж. Том Бишоп, Жейсон Борн гээд үе үеийн шилдэг "гүйцэтгэгчидээс" илүү, цаана нь хамаг төлөвлөгөөг боловсруулж суудаг Натан нарын тагнуулчид мөн агуу яа .

Monday, March 24, 2008

Water Horse, The: Legend of the Deep

Эртний Шотландад далайн морийн тухай нэгэн домог байдаг. Тэрхүү далайн морь нь жилээр биш хоногоор өсөх бөгөөд, аварга том болоод насан эцэслэхдээ өндгөө гаргаад үхдэг юм байна. Түүнд хүйс гэж байдаггүй.
Киноны үйл явдал Дэлхийн II дайны үе, Шотланд нутагт өрнөнө. Аавыгаа дайнд алдсан хүү Ангус ээж, эгч нарын хамт амьдарна. Тэрбээр аавыгаа одоо ч ирнэ гэдэгт итгэсээр байдаг. Нэгэн удаа Ангус далайн эргээс нэгэн сонин өндөг олно. Тэр өндөг нь далайн морины өндөг байлаа. Өндөгнөөс жигтэйхэн хөөрхөн амьтан гарах бөгөөд, сэлүүрийн байдлыг нь үзвэл, Мозазавр гээд нэг амьтан байдаг, тэрэнэрхүү. Ангус хүү тэр амьтныг Крузо гэж нэрлэх бөгөөд гэрийнхнээсээ нууна.
Энэ үед Ангусын тосгонд английн цэргийн хэд хэдэн анги нэгтгэлүүд ирнэ. Тэд ахмад Томас Гамильтоноор удирдуулсан бөгөөд, Лох Несс нуурыг чиглэн явж байгаа германы шумбагч онгоцуудыг устгахаар ирсэн ажээ. Тэд Ангусын тосгонд буудаллана. Мөн Ангусын ээжид туслахаар Льюис Мүвбрей гээд нэг учир битүүлэг залуу ирдэг. Тэр Ангусын Крузог нууж байсан өрөөнд орно. Ангус Крузог усанд дуртайг нь мэдээд, хогийн саванд ус дүүргэж амьдруулж байсан билээ. Тэгсэн нөгөө Льюис Крузогийн хувинтай усыг асгаад хаячихдгийм. Крузо Ангусын гэрт яваад орчихсон байлаа.
Крузо айхтар томорсон тул Ангус түүнийг ванны өрөөндөө нууж байгаад эгч болон Льюист баригдана. Хаа очиж Льюис сайн хүн байв. Тэр гурав Крузог нуусаар. Нэгэн удаа Томас Ангусын ээжийг оройн зоогонд урьдгийн. Тэгсэн тэднийг зоог барьж байхад Крузог цэргийн тогоочийн нохой Черчилль (яагаад ч ерөнхий сайдынхаа нэрээр нохойгоо нэрлэчихдэг юм) хөөгөөд хамаг юм түйвээнэ. Крузо гадагшаа гараад усан оргилуур дотор байсан элдэв загасыг идээд улам томроно. Арай гэж түүнийг ачааны машины тэвшин дээр ачиж нууранд тавьдаг.
Хэсэг хугацааны дараа Ангус хүү нууранд очиход Крузо айхтар томорсон байлаа. Ангус хүү Крузог унаад нуураар аялаад л. Гэтэл зарим нэг хүмүүс түүнийг хараад, алдарт Лох Нессийн амьтаны дуулиан сонин хэвлэлээр гарах нь тэр ээ.
За тэгээд Крузог английн цэргүүд германы шумбагч онгоцтой андуурч галлаад, хөөрхийг алах дөхнө. Крузо арай гэж далай руу гарч амь аврагддаг билээ.
Киноны төгсгөлд Ангус бүр өвгөн болчихсон, нөгөө түүхээ залууст ярьж суудгийн. Энэ үед нэгэн хүү өндөг олчихсон сууж байснаар кино төгсдөг. Өндөг гарсаан гэдэг чинь, Крузо насан эцэслэсээн гэсэн үг.

Ямар ч далд утга санаа агуулаагүй, хүүхдийн хөөрхөн кино байналээ . Англичууд ч бас киног хийж чадах юм аа. Тэр Крузо жаахан байхдаа хичнээн хөөрхөн гээч .

Sunday, March 23, 2008

Миний амьтад 4

За, миний амьтны түүх 2000 оны шинэ жил дээр очиж байна... Миний бичлэгийг анхааралтай уншсан бол манайх 3 бажитай болсныг та бүхэн санаж байгаа байх... 2000 оны өвөл манайх шинэ ногоон бажи (манайд ирсэн 5 дахь бажи) авсан... Бусдаасаа их жижиг биетэй байсан юм даг. Даанч сар бололгүй нас барсан. Ужиг өвчтэй байсан байх.
Та бүхэн намайг баахан нас барсан амьтан яриад байхаар ёстой амьтан тэжээж чаддаггүй гар байна гэж бодож байна уу. Тийм биш шүү. Угаасаа цаанаасаа л но-той амьтад байсан хэрэг. Удахгүй уншаад ирэхээр миний үнэхээр сайн тэжээсэн амьтдын талаар унших болно оо .
Тэгээд 2001 он гарлаа. 4-р сард билүү дээ, шинэ ногоон бажи (манайд ирсэн 6 дахь бажи) авлаа. Тэр маань харин маш хөдөлгөөнтэй, сахилгагүй бажи байсан. Манай шар бажитай найзалдаг болсон хэ, хэ.

2001 оны 5-р сард манай гэрт амьтны шинэ төлөөлөгчид орж ирлээ. Тэр бол орог зусаг юм . Миний орог зусагнуудын түүх бол их ээдрээтэй л дээ, би өөрөө ч заримдаа толгой эргээд байдийн. 3 дахь цагаан зусаг, 4 дэх саарал нтр гээл. Бас тэгээд орог зусаг бол үсрээд л 2 насалдаг өрөвдөлтэй амьтан билээл.

Ямар ч байсан манай зусагнууд зулзага гаргажийсэн. Орог зусаг яг гахай шиг хэвтээд олон зулзаганууд хөхүүлж байдаг юм. Анх төрөхдөө бараг л эрхий хурууны хумсны толион чинээ жижигхэн улаан амьтан байдаг. Ямар ч үсгүй мөртлөө сахал нь ургацан байдаг нь их хөөрхөн. Ер нь тэгээд 21 хоноод нүдээ нээж, сэргэлэн хөөрхөн болдог.

Дээрх зурган дээр ээж аавтайгаа байгаа зулзаганууд. Нэг хэсэг 14 зусагтай болсон байсан тул дэлгүүрт өгөхөөс өөр аргагүй болсон.

Ер нь зусаг тэжээгчдэдээ хандаж хэлэх хэдэн зөвлөгөө байна.

1. Хэрвээ 2 буюу түүнээс дээш зусаг тэжээх гэж байгаа бол нэг хүйсийнхийг аваарай. Эсрэг хүйсний зусагууд замбараагүй зулзагалдаг юм шүү. Яагаад гэвэл тэд байгалийн инстинктээ бүрэн алдчихсан болохоор тэр. Манай зусаг эхлээд 6 бадриун зулзага гаргасан. Дараагийн 5 зулзага арай сул биетэй байсан бол сүүлийн төрөлтөөр бараг амьгүй шахуу зулзага гаргаж байсан юм.
2. Зусаганд зориулалтын будаанаас гадна байцаа, лууван, түүхий мах зэргийг өгч болно. Бас шүдийг нь хэт ургуулахгүйн тулд мэрэх ааруул, тахианы яс зэргийг байнга өгч байх хэрэгтэй.
3. Хумс нь ургах магадлалтай тул гүйдэг хүрдэн дээр гүйлгэх хэрэгтэй.

Би өөрөө энэ жилээс зусаг тэжээхээ больсон. Бас л төвөгтэй амьтан шүү. Шөнийн амьдралтай болохоор шөнөжин түжигнэж, өдөржин унтана. Өөрөөр хэлбэл өдөр бараг харах үзэх юм байхгүй гэсэн үг. Үүрэндээ ороод унтчихаж байгаа юм чинь.

Миний амьтад 3

За, тэгээд 1999 онд ирсэн шар ногоон бажи маань намар нь нас барсаан. Янз бүрийн өвчтэй байсийм билээ. Ямар ч байсан хошуу толгойг нь тойроод ургачихдаг мөөгөнцөр гэдэг өвчин тусч байсан бөгөөд ах бид нар тетрациклиний тос түрхэж бүрэн эмчилж байсан л даа. Ингээд гурван бажитай боллоо.
Бас манай фишерийн тотинууд торондоо үүрлээд бүр өндөг гаргадаг байсан шүү. Даанч өндөгнөөс нь ганц ч дэгдээхэй гараагүй. Өөрснөө дардаггүй юм уу, эсвэл угаасаа хоосон өндөг гаргадаг юм уу бүү мэд. Тотины өндөг бол вьетнам цагаан самар шиг хэмжээтэй өндөг байдаг.
Ингээд 2000 он гарлаа. Энэ хугацаанд хоёр ч удаа болжморын дэгдээхэй олж авчирж байсан санагдана. Дандаа үүрэнээсээ унасан. Даанч нэг хоёр ч хонолгүй нас барж байсан. Эцэг эх нь л гэхээс би л лав тэжээж чадахгүй юм билээ.
Бас өрөвдөлт хувь заяатай хоёр тоть ирж байсан. Нэг нь манай хоёроос хавьгүй жижиг биетэй, тосонд уначихсан юм уу гэмээр туг тугаараа өд сөд нь наалдчихсан фишерийн тоть. Хөөрхий манайд нэг долоо л хоносон санагджийн. Тэгээд өөд болсон. Зарим хүмүүс амьтныг тэжээх гээд дэндүү тамлачихдаг нь сэтгэлийг их шимшрүүлж байсан.
Нөгөө нь фишерийн төрөл боловч, шар өнгөтэй, улбар хацартай тоть. Эзэн нь манай ахад бэлэглэсэн боловч, гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж буцааж өгсөн л дөө. Их хөөрхөн тоть байсан. Эзэн нь өвөл цонхоороо алдаад, үхсийм гэнэлээ.
Энэ хугацаанд бас загас тэжээсээр л байсныгаа дурдахгүй өнгөрч болохгүй.
Дээрх зурган дээр Шанго нэрт улаан хацарт тоть.

Миний амьтад 2

Зиак, тэгээд нөгөө бажинуудтай цагийг сайхан өнгөрөөдөг л байлаа. Эр нь цэнхэр, эм нь шар өнгөтэй байсан. Тэр 99 ондоо манай ах шар ногоон өнгийн нэг эм тоть авчирсан нь манай цэнхэртэй найзууд болсон байлаа.
Зурган дээр манай бажинууд. Бас овоо л дассан байсан.
99 оны зун загас тэжээхээр шийдэж, 4, 5 аквариум загастай болов. Трубочник гээд амьд хоол варений шилээр нь худалдаж авдаг, тэр үед одоогийн Нарантуул буюу том зах Дэнжийн 1000-д байсан шдээ, тэнчээ байсан Ногоон нуур гэдэг газраас дафни, циклоп гээд амьд хоол шүүж бидоноор авчирж тэжээдэг байсан.
Загас тэжээх гэдэг ч тийм амар даваа биш юм билээ. Дээд зэргийн нөхцөл бололцоо шаарддаг. Дор хаяж л 100 литрийн аквариумтай, байнгын агааржуулалт, фильтртэй байхгүй бол хэцүү хэцүү. Тэгээд нөгөө трубочникийг харж байхад нэг амьтан тэжээх гээд өөр амьтныг ингэж тамлах хэрэг байна уу гэж өөрийн эрхгүй бодогддогийн.
Бид анхнаасаа амьд зулзага гаргадаг загас авахгүй гэж бодож байгаад гуппи тэжээсэн нь алдаа болсон. Нөгөө гуппинууд чинь зулзагалаад, зулзага нь багтаж шингэхгүй, агаар нь хүрэлцэхгүй хамаг загас маань үхээд, хэцүү юм болсоон.
Тэр үед Гамбаа гэдэг нэртэй сайхан улаан меченосецтэй байлаа л даа. Тэр маань нэг өдөр аквариумнаасаа яг л пуужин шиг л үсэрч, зөндөө хол унасан. Арай гэж ус руу нь хийтэл маргааш нь нас барсан байсан даа. Гэх мэт өдөр бүр л нэг хоёр загас үхэж, сэтгэл санааны байдал хүнд байлаа.

Аан тийн, тэр жил бас нэг цагаан өнгөтэй бажи авч манайх 4 бажитай болсон байсан. Бас аквариумдаа гүлмэр, яст мэлхий (бяцхан тритон) тэжээж байсан.
Тэр жил бас нэг шинэ амьтан тэжээх болсон нь фишерийн тотьхон гэж нэрлэгддэг тотинууд юм. Хосоороо амьдардаг, нэг нь үхвэл нөгөө нь дагаад үхдэг гэж яригддаг тоть. Тэд бажинуудыг бодвол маш амьдын золбоотой хөөрхөн амьтад.

Миний амьтад 1

Надыг бага байхад манайх загас тэжээдэг байсийн. Нэг том 20-оод литрийн, хоёр жижиг 10 литрийн аквариум байсан санагдана. Меченос нь зулзагалаад л... Аав зардаг байсан байх аа...
Тэр цагаас хойш нээх амьтан тэжээхгүй явж байтал, манай ах нэг болжморын дэгдээхий олж ирдгийн. 1998 он. Үүрнээсээ уначихсан, нохой барьж идэх гэж байсан гэсэн. Тэгээд тэрийг тэжээгээд сайхан байсөөн.
За, энэ миний болжморын зураг байна.
Тэгсэн манайх болжмортой болсноос хойш 7 хонов уу үгүй юу, ээж маань хос тоть урд хөршөөс захиж авчруулсан. Тэр тотинууд бол монголоор долгист тотьхон гэдэг дээ, оросоор волнистые попугайчик, англиар budgerigar, budgie гэдэг хөөрхөн, урт сүүлтэй л болохоос болжмор шиг биетэй тотьнууд байгаам. Би бол баажий гээд яриад сурчихсан.

Манай болжмор ингээд л хоол горьдоод нисээд ирдэг. Эсвэл мөрөн дээр суучихна.
Энэ болжмор маань 1999 оны цагаан сараар гэнэт л нас барчихаж билээ. Би тэгэхэд өөрийн эрхгүй нулимс дуслуулж байсансан. Тэр цагаас хойш тотиндоо анхаарал тавьж эхэлсэн гэх үү дээ.

P.S. Энэ зураг миний 1998 онд 7-р ангид байсан зургууд байгаам.

Tuesday, March 18, 2008

We own the night

Роберт гээд нэг хар тамхи нтртэй холбоотой нөхөр байдгийн. Тэрний дүү, аав хоёр нь цагдаа гэж байгаа. Тийм болохоор Роберт тэднийг аймар нуудаг, бүр овгоо хүртэл эхийнхээ овгийг зүүж явдаг. Роберт Грин гэж. Нэгэн удаа Робертийн суужийсан бааранд дүү нь бөөн Swat энэ тэр дагуулж ирээд бүгдийг нь баривчлаал. Тэнд бас Робертийн босс Марат Бужаевийн үеэл дүү Вадим суужээдийн. Тэрийг нотлох баримтгүй болохоор барьж чадаагүй л дээ. Вадим тэгэхэд л Жозефийг (дүү) араандаа зуусан шиг байгаам.
Жо ах Робертийгоо баригдсаныг мэдээд сулла хэмээн тушаал буулгана. Роберт бөөн уур орж ирээд л, "чи очиж очиж миний бааранд баривчилгаа явуулаад байхдаа яадийн" гээд л, нөгөө хоёр чинь бүр барилцаж авдгийн. Орой нь Жо харьж явтал гэрийнх нь гадаа түүнийг толгойдоо шуудай угласан нөхөр ирээд буудчихдгийн. Аз болж сум хацраар нь ороод эрүүгээр нь гарсан байна гэсэн.
Роберт (хойшид Боб гэх) дүүгээ буудуулсныг сонсоод, бөөн уй гашууд автана. Ядаж байхад цагдаагийнхан, тэгээд бас аав Берт нь түүнийг дүүтэйгээ муудсаныг нь мэдээд жаахан хардангуй. Тэгээл Боб бааранд найз бүсгүй Амадатайгаа (Эва Мендес) гутарчихсан сууж байсан чинь Вадим туслахтайгаа ирвээ. "Надаа хамгийн сайн чанарын хар тамхи байна, чи зараад өг" гээл. Бас "Би өнөөдөр тэр цагдааг захиалсан юм. Удахгүй аавыг нь захиална аа" гэж ярьдаг.
Боб тэндээс гараад цагдаагийн газар очиж аав нтртээ ярьсан чинь түүнд сонсох төхөөрөмж өгөөд, Вадимийг баривчлах санал тавина. Аав нь эрс эсэргүүцээд л. Боб болохоор ааваасаа нууцаар цагдаа нартай холбоо барьж, асаагууранд нуусан "цох"-той болж авна. Цагдаа нар түүнийг байнга дагах бөгөөд, хэрэг бишдвэл "ӨД" гэж хэлээрэй гэдэг. Боб Вадимийн итгэлийг нь олоол, үйлдвэр дээр нь оччихсон байжийсэн чинь Вадим гэнэт сэжиглэгдгийн. Тэгээл нэгжиж бариад, асаагуурыг нь эвдэх гээд нүдэж байхад Боб "Таны өгсөн хар тамхийг татсан чинь бие ӨД шиг хөнгөн болчихлоо" гэж хэлэв. Тэгэнгүүт бөөн цагдаа нар пижигнэж орж ирээд, алахыг нь алаад, баривчлахыг нь баривчлаад, Боб баатар болов оо.
Дүү Жо нь ч эмнэлгээс гарлаа. Боб бол маш нууц байдалд байгаа. Нэгэн удаа Вадим оргосон мэдээ ирэв. Боб ч түргэн авч, аавтайгаа өөр газар нуугдахаар явж байтал дээрэмчид дайрч, аавыг нь алдаг. Үүнээс болоод Боб цагдаагийн шалгалт өгч, цагдаа болов оо. Тэд Марат, Вадим нар наймаагаа хийх газар нь отоо хийж, Боб Вадимийг хөөж очоод шотганаар ганц панхийлгэснээр кино төгсдөг билээ.

Давгүй кино байналээ. Нэг л зүйл үнэмшимгүй санагдсан нь Бобийг цагдаа дүү, аавтай гэдгийг мафийнхан эцсийн мөч хүртэл мэдээгүй явдал. Бүр Боб Маратийнд очиж хоол иддэг, ижий ахай байсан гэж байгаа.

Monday, March 17, 2008

Awake

Дэлхийд жилд 700 хүний нэг нь хагалгаанд орж байхдаа наркозноос сэрдэг гэж ирээд л кино сүртэй эхлэнэ. Зүрхний өвчтэй, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр аргагүй байдалд орсон, баян залуу Клей Бересфорд найз охин Сэмтэйгээ ээжээсээ зөрөн байж гэрлэнэ. Ээж нь Сэмд дургүй. Сэм ээжийнх нь хувийн туслах байсан бөгөөд, Сэмийг хүүтэй нь гэрлэсэнд ээж нь намайг хуурлаа гэж их л дургүйлхэнэ. Уул нь их баян сурвалжит охинтой гэрлүүлэх бодолтой байсан байх л даа.
Хагалгаанд орох боллоо. Түүний хагалгааг сайн найз, эмч Жек нь хийх болно. Үүн дээр ч ээжтэйгээ маргасан. Учир нь ээж нь хагалгааг өөрийн найз нэрт мэс засалчаар хийлгэхийг хүсч байсан юм.
Хагалгаа эхлэхэд Клейгийн "сүнс" биенээсээ салаад явж эхлэнэ. Тэрбээр Сэм, Жек нар нийлж, өөрийг нь алах гэж байгааг хараад шоконд орно. Жек түүнд шилжүүлэн суулгах гэж байсан зүрхэнд үхлийн тариа тарина. Тэгээд энэ бүх үйлдлээ ээжийнх нь итгэлт эмч Ларри луу бухах гэж төлөвлөсөн байв. Учир нь Ларри хагалгаандаа сайн орж өгөхгүй, гадуур архи мархи уугаад яваад байсийн. Гэхдээ Ларри цагаа тулахаар тийм ч тэнэг хүн биш байж.
Жек нар эмгэнэлтэй царайлан ээжид нь үхлийн мэдээг дуулгаад буцахад, Ларри "Хэрвээ зүрх олж дөнгөвөл, тэр хүртэл Клейг аппаратаар амьд байлгаад байж дөнгөнө" гэж хэлдгийм. Ээж нь үүнийг сонсоод хүүдээ зүрхээ өгөхөөр шийдэж, нойрсуулах эмийг бөөн бөөн дозоор ууж орхино. Ээжийнх нь танил эмч шуугиж орж ирээд л, ээжийн зүрхийг Клейд яаралтайгаар шилжүүлэн суулгана. Энэ үед Ларри Жек тэргүүтэнгүүдийг баривчлуулж байдаг.
Ээжийнх нь "сүнс" Клейгийнхтэй уулзаад л Сэм бүсгүйн хамаг боольхойг илчилнэ. Сэм Жектэй хамт нэг эмнэлэгт ажиллаж байснаа нууж байжээ. Миний бодлоор Сэм Клейтэй хурдхан шиг л гэрлэлтээ батлуулж аваад, өв хөрөнгөнд нь эзэн суух гэсэн хэрэг. Ээжийг нь яаж аргалах гэсийм гэхээр, хүүгээ үхсэнийг дуулаад, гарцаагүй амиа хорлоно гэж бодож, зориуд нойрны эмтэй цүнхээ орхиж явсан. Гэвч түүний төлөвлөгөө бүтсэнгүй.
Клей аврагдсаан. Гэхдээ түүнийг сэрэхэд ээж нь нас барчихсан, эхнэр нь болон сайн найз нь түүнийг алах гэж байгаад шоронд орчихсон байх нь ямар санагдах бол? Арай ахиад зүрх нь хаагдчих юм биш байгаа?

Яахав, давгүй л кино юм. Даанч дэндүү богинохон (80 мин). Бага ч бюжетээр бүтэж ($ 9M), бага ч ашиг олж ($ 15M).

Enchanted

Андалазиа хэмээх хүүхэлдэйн кинолог ертөнцөд киноны үйл явдал эхлэнэ. Үзэсгэлэнт гүнж Жизеллег хаан ширээг нь булаах нь гэж айсан хорон санаат хатан Нарисса хөлгүй ангал руу нисгэж орхитол, тэрбээр орчин цагийн манай ертөнцийн Манхеттенд хүрээд ирэв ээ, хөөрхий. Түүний уулзсан анхны хүн нь бяцхан охинтой ганц бие өмгөөлөгч Роберт Филипп байлаа.
Жизеллегийн араас хунтайж Эдвард, бяцхан туслах-жирх Пипийн хамт Нью-Йоркод ирнэ. Гүнжийг хөнөөлгөхөөр Нариссагийн туслах Натаниэл ч ирнэ. Гэхдээ Натаниэл Эдвардын найз бололтой. Тэд гүнжийг хайгаал, Натаниэлийн төлөвлөгөө ч бүтэлгүйтээл. Пип жирх үнэхээр хөөрхөн.
Эдвард Жизеллег хайж байх хугацаанд Жизелле Роберттой дотносч, хайр сэтгэлтэй болох боловч, Роберт хэдийнэ өөр бүсгүйтэй сүй тавьсан байсан юм. Эдвард Жизеллег олж, хамтдаа Андалазиа луугаа явах гэтэл Жизелле нэг л сэтгэл гундуу.
Тэд эртний сонгодог бүжиг бүжихээр, бүжгийн талбайд очиход, Роберт сүйт бүсгүйтэйгээ тэнд бүжиглэж байв. Улмаар Роберт, Жизелле хоёр бүжээд л, Эдвард, Робертийн сүйт бүсгүй хоёр сонин сонин болоол. Яг энэ үед Нарисса өөрийн биеээр Нью Йоркт хүрэлцэн ирдгийн. Тэгээд горьдлого тасарсан Жизеллед хортой алим өгч алаад. Үлгэр ёсоор бол сэтгэлт хархүү нь үнсэж амь оруулах ёстой ш дээ. Эдвард үнссэн чинь амилдаггүй наасан. Харин Роберт үнсэхэд Жизелле амилдаг. Нарисса дэлбэртлээ уурлаж, луу болон хувираад, Робертийг савартаа тас атган, цамхгийн орой дээр гарна. Харин Нарисса-луу биеэ даахгүй цамхгийн оройгоос унаад (энэ жаахан миа шийдэл шүү), бүх юм сайхан болно.
Тэгээд Эдвард, Жизелле хоёр суугаад, харин үлгэрийн ертөнцөд Эдвард, Нэнси (Робертийн сүйт) хоёр гэрлэж байгаа юм.

Нэг их ид шид гарсан кино байх болов уу гэсэн чинь, харин ч тиймгүй, бараг л энгийн нэг хайр сэтгэлийн кино байв л. DVD-г нь авах эсэхээ шийдээгүй л байна :-D .

Saturday, March 15, 2008

Stardust

Английн нэгэн тосгоны хажуудахь хананы цаана, Стормхолд гээч үлгэрийн вант улс оршдог бөгөөд, ханыг нэгэн уймраа өвгөн манаж байдаг. Тристан хүүгийн аав залуудаа өвгөнийг аргалаад хананы цаана гарч чадсан бөгөөд, нэгэн шидтэн шулманд баригдсан үзэсгэлэнт бүсгүйтэй учралын заяагаар нийлсэн юм гэдэг. Тэр хоёрын дундаас гарсан Тристан хүү Англид, аавынхаа гар дээр өссөөн.
Тристан хүү өсөж том болоод үеийн нөхдийн адилаар үзэсгэлэнт бүсгүйчүүдийн араас хөөцөлдөж эхлэнэ. Гэхдээ түүний оролдлого төдийлөн бүтэхгүй. Кинонд 19-р зууны үе гараад байгаам л даа. Яагаад ч юм Тристан дурлалт Виктория бүсгүйд төрсөн өдрөөр нь "од" авчирч өгнө гэж ам гараад (энэ хэсгийг нь би тухтай үзээгүй болохоор сайн ойлгосонгүй л дээ, sorry), харвасан одны зүг явж өгвөө.
Газар унасан од нь Ивен бүсгүй болж хувирсан байв. Тристан түүнийг олж очоод, Викториядаа аваачиж өгнө хэмээн чаргууцалдана. Бүсгүй нэгэн гоё рубин шигтгээтэй зүүлт зүүж ирсэн бөгөөд, түүний араас Стормхолдын хаан ширээнд санаархагч Септимус, мөнхийн залуу насыг хүсдэг эгч дүү гурван шулам зэрэг нөхдүүд хөөцөлдөнө.
Эгч дүү гурван шулам хэн нь Ивений хойноос очих вэ хэмээн шодоход Ламиагийн (Мишель Пфайфер) аз таарч, үлдсэн жаахан "зүрхийг" (би зүрх л гэж боджийнэ, учир нь тэд залуужихын тулд одын зүрхийг иддэг гэсэн) идэн, дүрээ хувилгана. Энэ үед 50 хүрэх гэж байгаа Мишель Пфайфер гоо сайхан биеэ гайхуулж, би ч бас хөгшрөх болоогүй шүү гэдгээ харуулаад амжина.
Тристан Ивен хоёр Ламиа, Септимус нараас зугатаж явахдаа бие биедээ хайр сэтгэлтэй болно. Тэд агаараар нисч явдаг хөлөг онгоцны ахмад Шекспирт баригдана. Шекспир Тристанд зэвсгийн урлаг нтр зааж, жинхэнэ эр хүн болгоно.
Тристан Ламиа нарын эгч дүү гурван шулмаас Ивенийг аварч чадах бөгөөд, Септимус үхсэн тул Тристан Стормхолдийн хаан болсноор кино төгсөнө.

Кинонд хөнгөн хошин хэсгүүд их бий. Стормхолдийн залгамжлагч нарын үхсэн сүнснүүд байнга, сүхдүүлсэн нь сүхтэйгээ, хоолойгоо хэрчүүлсэн нь цустайгаа, энд тэнд хамт явжээдэг нь их инээдтэй. Бас сүүлд үхсэн Септимусийг Ламиа удирдаж байлдуулдаг нь их гоё, сонин шийдэл. Харин таалагдаагүй гурван зүйл байна:

1. Ахмад Шекспир эмэгтэй хүний хувцас өмсчөөд баахан бүжиглэж т1-тдэг нь Роберт де Нирог буруу зөнөө юу даа гэж бодоход хүргэлээ.
2. Бас нэг ядаргаатай шулмас Ламиатай тулалдаж, толгойгүй болчихоод, толгойгүй баахан гүйдэг нь жаахан тиймэрхүү.
3. Тристан анх сэлмээ ч зөв барьж чаддаггүй нэгэн байсан бол, Шекспирээр жаахан сэлэм заалгаад л, Беовульфаас ч лаг тулалддаг болчихсон нь арай л үнэмшилгүй.

Гэхдээ ерөнхийдөө гоё кино байлаа, Golden Compass-аас дутахгүй гэж боджийнэ, DVD-г нь авна гэж боджийнэ.

Monday, March 10, 2008

There Will be Blood

1898 онд киноны гол баатар Дениэл (Жүжигчин нь ч өөрөө Дэниел) алтны нинжа хийж байх юм. Ухсан нүх рүүгээ унаад хөлөө хугалчихсан тэр мөлхсөөр очиж алтаа зардаг. Ингэж хөлжөөд газрын тос руу орж байгаамаа. Тэгсэн нэг учир битүүлэг хүү тэрэн дээр ирдэг юм аа. Пол гэж. Тэрбээр Бостонд асар их нефть байгаа, надаа 500 ногоон өгвөл хаа байгааг нь зааж өгнө гээл хэлэлцээр хийж гарна.
Удалгүй Дениэлийн нүсэр десант Бостонд ирнэ. Тэгсэн Полтой усны дусал шиг адилхан Элай гэж хүү байдгийм байна, тэр айлд. Элай нэг л сүм ярьсан хүн. "Муу чөтгөр чи наад хүнээсээ гар" нтр гэсээр байгаад хүмүүсийг эдгээчих болтой юм.
Дэниел хаа явсан газраа бяцхан хүүгээ дагуулж явна. Хүүдээ багаас нь амьдралыг таниулж, сурган хүмүүжүүлж байгаа нь сайшаалтай. Нэгэн удаа өрөмдлөг хийж байсан нефтийн цооногоос нефть асар их хүчээр олгойдон гарч, бага Дэниел цохигдон унана. Дэниеэл шоконд орж, чих нь дүлийрчээ.
Энэ үеэс эхлэн сениор Дениелийн ад чөтгөрийн ааш илэрч эхлэнэ. Элай туж ирж ядаргаатаад байхаар нь жоохон хүүхэд зодоод, хамар аманд нь нефть түрхээд баллаж тавина. "Чи тийм сүрхий хүн анагаадаг юм бол миний хүүг чих оруулаад аль" гээл. Тэгсэн хаанаас ч юм Дэниелийн дүү гээд царай муутай нөхөр гараад ирдгийн. Дэниэл нэгэнт дүлий болсон хүүгээ нээх анхаарахаа болиол, нөгөө "дүүтэйгээ" л ажил хэргээ хөөцөлдөөд яваад байна. Жуниор Дэниелийг бүр галт тэрэгний буудал дээр орхичихсон.
Тэгсэн нөгөө "дүүгийн" тар нь танигдаж эхлэнэ. Дэниэл "Бид бага байхдаа нөгөө хэн баяны байшинг тойрч гүйгээл тоглодог байж билээ" гээл ярихад "дүү" юу ч санахгүй. Тэгээд бас жинхэнэ дүү нь тохьтой томоотой хүн байдаг бол, энэ "дүү" зугаа цэнгэлд дуртай гэж жигтэйхэн. Иймд Дэниеэл "дүүгээ" алаад булаад хаячихна. Улмаар гэмших сэтгэлдээ автаад Элайгийн сүмд очвоос Элай түүний нүглийг наманчилж байна хэмээн зодож гарна. Дэниэл тэндээс гараад хүүгээ олж авна, хэлгүй хүний дохио заалгана.
Гэнэт кино маань 10-20 жилийн дараахь үйл явдалд шилжиж орхив. Дэниэл маань архичин болчихсон, байшингийнхаа боулингийн талбайд тасарчихсан хэвтэж байна. Холоо яваад ирсэн Элай бас л мөнгө нэхээд ирэхээр нь Дэниэл нөгөөдөхийг чинь хөөгөөд, боулингийн гахайгаар цохиод алчихаж байгаа юм. Дэниэл бол ёстой л манай нэгэн сэхээтний хэлдгээр "Атгаг жижиг өвгөний бачимдал харгислал" болсон хүн. Ингэж л кино төгссөн дөө.

Нэлээн галзуу солиотой кино санагдлаа. Ахиж үзэхгүй ээ.

Friday, March 7, 2008

National Treasure: Book of Secrets

Эрдэнэсийн хайгуулч Бен Гейтсийн маань өвөг эцэг Томас Гейтс нэгэн дэвтрийн нууцыг тайлж байгаад, ерөнхийлөгч Линкольний алуурчидад алуулдаг юм байна л даа. Тэр дэвтрийг нь алуурчид өгдгийн. Энэ явдлаас болоод одоо үед Томас Гейтс жаахан муу нэртэй юм байна.
Өвөг эцгийнхээ нэрийг цэвэрлэх үүрэг Гейтст оногдоно. Гейтс гёрлфренд Абигейлтэйгээ муудалцчихсан, тусдаа амьдарч байгаа байх юм. Гэхдээ эрдэнэсийн эрэлд мордохынхоо өмнө тэр хоёр ахин нэгдэнэ. Гейтс өвөг эцэг Томасынхаа үлдээсэн хэдэн тасархай хуудсаас нууцын дараачийн түлхүүр Францад байдаг Эрх чөлөөний хөшөөн дээр байгааг мэднэ. Гейтс найз Рилигийн хамтаар Францад очиж, удирдлагатай бяцхан коптер дээгүүр нь нисгэж байгаад, францаар бичсэн үгсийг олж авна.
Эрх чөлөөний бэлгэдэл болсон дурсгалын ширээ нэг нь Лондонд, нөгөө нь Цагаан Ордонд байдаг. Тэд Лондонд очиж, ширээний оньсон түлхүүрийг оролдож байгаад, ацтекийн үйсэн дээрх бичгийн нэгэн хэсгийн олж авна. Эрдэнэсийн хойноос ганцхан Гейтс ангуучилсангүй. Митч Уилкинсон гэгч бас хөөцөлдөнө. Тэд Лондонд нэлээн хөөцөлдөж, Гейтс үйсний зургийг ЗЦГ-ын камерт үлдээгээд, ус руу шидчихнэ. Митч үйсний хойноос явж, Гейтсийг мөрөөр нь орхино.
Үйсэн дээрх бичгийг уншихын тулд Гейтс ээжийнхээ тусламжийг авна. Ээжийг нь Эмили гэдэг, ааваас нь эрт дээр үед салсан бололтой. Дараа нь дараагийн үйсийг Цагаан Ордоноос ёстой л эр хүний 13 мэхийг хэрэглэж байж олж авна.
За тэгээд л, Ерөнхийлөгчийн нууцын ном байдаг, тэр номыг хаана байдгийг ганцхан Ерөнхийлөгч л мэддэг, Гейтс Ерөнхийлөгчтэй уулзаж номыг уншаал, тэгээд нөгөө 4 ерөнхийлөгчийн сийлбэртэй Рашмор ууланд очоол, дороос нь алтан хотыг олоол, Митчийг киног дуусгахын тулд уран нарийн аргаар алаал, Томас Гейтс цагаадаал, ингээл кино дуусах шив дээ.

Миний хувьд 1-р ангиа гүйцэхгүй юм шиг санагдлаа. :-)

Thursday, March 6, 2008

Jumper

Хүссэн газраа хормын төдийд очих чадвартай Дэвид (Хэйден Кристенсен) гээд нэг залуу байдаг. Анх энэ чадвараа яаж нээсийн гэхээр Дэвид ахлах сургуульд байхдаа Рэчел гээд найз охиндоо цасан бөмбөлөг бэлэглэдгийн. Тэгсэн Марк гэж нэг т1 залуу (сүүлд их гай болсон) нөгөөдөхийг нь булааж аваад хөлдсөн нуур луу шидчихгүй юу. Дэвид бөмбөлөгөө авах гэж яваад доошоо цөмөрч ороод, нэг мэдсэн л номын санд бөөн ус болчихсон хэвтэж байсан. Ингэж л анх "шилжих" чадвараа нээсийм. Тэрбээр энэ чадвараа ашиглан банк дээрэмддэг. Гэтэл дээрмийн хэргийг мөрдөж байсан Роланд (Семьюэл Жексон) банкны цоож цуурга бүв бүтэн байхыг үзэж, банкийг шилжигч л дээрэмдэж дээ гэсэн дүгнэлтэд хүрнэ. Тэгээд хүчирхэг баг бүрдүүлж аваад Дэвидийг олохоор зүтгэж эхлэнэ дээ.
8 жил өнгөрчээ. Дэвид маань энэ үед Фижид серфинг хийгээд л, Сфинксийн толгой дээр өдрийн хоолоо идэж, Лондоны Биг Бений цамхаг дээр шүхэр бариад зогсч байхым. Энэ үед Роланд түүнийг яаж ч юм олоод нэг төмөр саваагаар жанчиж өгнө дөө. Тэр саваа нь дотроосоо төмөр утас гаргадаг, ёстой л нэг шилжигчийн эрлэг. Роланд "ганцхан бурхан л ийм чадвартай байх ёстой" гэж үглэж явдаг нэгэн. Нэг ази шилжигчийг алчихсан. Дэвид арай гэж түүнээс зугатаж, гэртээ очно.
8 жилийн дараа найз охин Рэчел нь бармен хийдэг болсон байхым. Рэчел дэлхийгээр аялахыг мөрөөддөг. Дэвид түүнийг Ром руу авч явна. Гэхдээ "шилжиж" очоогүй. Дэвид найз охинтойгоо Колизей нтр үзэж яваад анх Гриффин гээч шилжигчтэй танилцдаг. Тэр нь бүр шилжигчийн ангуучидтай "тоглоод" мэргэшчихсэн нэгэн байв.
Тэгээл Дэвид найз охиноо аюулгүй газар орхичихоод л, Гриффинтэй хамт тэмцэж эхэлнэ дээ. Тэгсэн Роланд Дэвидийн гэрт очоод аавыг нь алчихсан байдгийн. Нөгөө муу Марк л гэрийг нь зааж өгсөн байлээ л дээ. Тэгээд Дэвид Роландаас өшөөгөө авахаар бүр шулуудаад л. Тэгсэн юунаас ч болсон юм мэдэхгүй (бичлэг муу байсан тул сайн ойлгоогүй) Дэвид Гриффин хоёр газар тэнгэр нийлтэл зодолдож гарав аа, хөөрхий. Эцэст нь Дэвид Гриффинийг өндөр хүчдэлийн шонд хүлээд орхив. Бас Роландыг барьж аваад Үхлийн хөндий юм уу, Австралийн Ayers Rock юм уу, нэг их хадан хавцалтай газар амьтай голтой орхиод явчихдаг.
Дэвидийн ээж гээд нэг учир битүүлэг эмэгтэй яваадайдийн. Дэвидийг 5 настайд нь орхисон гэсэн. Дэвид уулзахаар очтол "Чи 5 настайгаасаа шилжээд эхлэхээр чинь алах уу, хаях уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсийн" гэдэг байгаа. Ингэж л кино төгссөн дөө.

Ер нь бол давгүй кино санагдсан л даа. Даанч бичлэгийн чанар муу байсан болохоор сэтгэлд тийм ч хүрсэнгүй. Хэрэв сайн бичлэгтэй юм уу, "Тэнгис"-т үзсэн бол гоё санагдах байсан байх. Бас хэтэрхий богинохон юм аа. DVD-ийг нь авах эсэхээ шийдээгүй л байна .

Sweeney Todd

Кино эхлэнгүүт л Свини Тодд туслах Энтонитойгоо "Лондонгоос өөр муу муухай цугласан газар үгүй" хэмээн дуулсаар Лондон руу ирж явах юм. Свини Тодд бол урьд нь Бенжамин Баркер нэртэй, үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охинтой нэгэн байв. Шүүгч Тёрпин түүний эхнэрт санаархаж, Баркерийг хөдөө нутагт цөлөөд, эхнэрийг нь авах гэтэл, эхнэр нь амиа хорлосон ч гэх шиг. Охин Жоаннаг нь Тёрпин хорионд байлгадаг юм байна.
Свини өшөөгөө авна, өшөөгөө авна хэмээн үглэсээр хатагтай Ловетийн боовны газар очтол, Ловет хүн идэхийн аргагүй муухай боов хийгээд л, бүр боовноос нь жоом гарч гүйж байх юм. Свини өөрийн хуучин байшингаас мөнгөн тонгорогний комоо аваад, Ловетийн мухлагийн дээд давхарт үсчний газар нээнэ.
Нэгэн удаа тэд Тёрпиний туслах Бидл Бэмфордийг тагнахаар зээлийн газар очтол Адольфо Пирелли гээч итали луйварчин (Борат) хүний үсийг хормын төдийд ургуулах шидэт шингэн гээчийг зарж байв. Пирелли Тоби гэдэг бяцхан туслагчтай. Свини Пиреллигийн булхайг илчлээд л, хоюулаа сахал хүсаж дуэльдээд л, Свини мөрийний 5 фунтээ авч байх юм.
Яг энэ мөчид Энтони шүүгч Тёрпиний гадаа явжийгаад, Жоаннаг олж хараад, "Би чамд сэтгэл алдрав, чамайг хулгайлна аа" нтр гээд дуулжийсэн чинь Тёрпин түүнийг гэртээ хуурч оруулаад, үхтэл нь зодоод хөөгөөд явуулна.
Пирелли олны өмнө эвгүй байдалд орсондоо бантаад, Свиниг шантаажилхаар үсчний газарт нь очно. Свини ч тэрийг данхаар хэд байлгаж аваад, хоолойг нь огтлоод хаячихна. Үнэн профи. Тоби хүү тэдний туслах боллоо.
Хатагтай Ловетт энэ бүхнийг хараад боовны газраа аврах маш мэргэн санаа олов!!!! Тэр нь хүний махтай боов!!!!! Свини үсчний сандалдаа араа мараа угсраад, алсан хүнээ шууд доошоо гал зуух руу илгээдэг механизм бүтээнэ. Тэгээд л нөгөө Свини чинь хүний хоолойг огтлоод л, дуулаад л, огтлоод л. Гурваад хүний хоолойг угсруулж огтлохоор нь өөрийн эрхгүй би хоолойгоо барьж үзлээ.
Ловеттийн боовны газар ч мандан бадраад л. Тоби хүү Ловеттийг ээж шигээ санаж, таны төлөө юу ч хийхэд бэлэн нтр гэж андгай тавина. Нэг галзуу тэнэмэл эмэгтэй л энэ газар муу ёрын газар нтр гэж явах боловч, хэн ч түүнийг тоохгүй.
Нэгэн удаа өст хүн өлийн даваан дээр гэгчээр Тёрпин Свинигийнд ирэв. Свини ч энэ боломжийг алдалгүй, түүнийг алаад л хаячихлаа. Ядаж байхад нөгөө тэнэмэл эмэгтэйг бас л алаад шидчихсэн. Бүр охиноо хүртэл алах дөхсөн.
Доошоо буугаад би Тёрпинийг өөрийн биеэр эвдэж янзална гэтэл нөгөө тэнэмэл эмэгтэй Свинигийн эхнэр байх нь тэр. Ловетт эхнэрийг нь үхсэн гэж худал хэлсэн юмсанж. Свини Ловетт хоёр хослон дуулж, танц эргэж байгаад л Свини Ловеттийг зуух руу шидчихэв ээ хөөрхий. Тоби хүү хаанаас ч юм гарч ирээд л, Свинигийн хоолойг огтолсноор, кино төгсөнө.

Бровдейн хит мюзиклээр хийсэн энэ кино нээх их таалагдсангүй. Дэндүү их цус, аллага гарах юм. Бас тэр каннибал хүмүүс үнэхээр аймшигтай.