Wednesday, July 18, 2007

Миний амьдрал 2

1996 оны намар би 5-р ангид орлоо. Манай ангийг Шинар гээч казах багш дааж авдгийм байна. Нэлээн хатуу гартай багш бололтой. Тэр намар анх Sega гээчийг тоглож vзлээ. Тухайн vедээ хит болж байсан Mortal Kombat-ийг л нvдээд байлаа. Єєрт минь Sega байгаагvй болохоор ангийн анд, нэг орцны Хурметбек хэмээх мєн л казах хvvтэй тоглодог байв л. Mortal Kombat миний утгыг алдуулсаар шинэ жил хавьцаа єєрийн Sega-тай боллоо. Мєнєєх л Mortal Kombat-тай картрижийг авсан. Картрижтайгаа 50 000 болж байсан.
За ингээд гэртээ тоглож алдсаар 97 оны хавар очиж очиж эрх зvйн хичээл дээр дунд гарчихдаг юм даа. Ангийн багшаараа аргалуулах санаатай хэлтэл єєдєєс “Хохь чинь” гээд зогсолгvй ээж аав руу утсаар ярьж намайг ганц сайн аллаа. Аав уурлаж, миний Sega-г цоожилчихдог юм байна. Тэхээр нь ахын мэдлийн гэгдэх, мєн л дєнгєж саяхан авсан видеоприставк луу янзан бvрийн кинотой VHS зєєж гарлаа. Ихэнх нь чанар гэж авах юмгvй. Жеки Чаны кино л тvлхvv байсан санагдана. Ээж бvр сvvлдээ залхаад надад Sega-г минь гаргаж єгсєн дєє.
5-р ангиа тєгсдєг жил манай ангийн эрэгтэй хvvхдvvд бvгд надтай дуугарахаа больсон жигтэй явдал гарч байж билээ.
За тэгээд намар нь 6-р ангид орвоо. Тэр vед манай сургууль “Ирээдvй” цогцолбор сургууль болон хувирч, би 82-р сургуульд явдаг болсон. Энхжаргал гэдэг зургийн багш манай ангийг дааж авсан. Бас л гайтаж ганцхан биеийн тамир дээр дунд гарчихаад багшаасаа алган боов хvртэж л явлаа. Ай даа, хєгжилтэйхэн залуу нас аа гэж...

Tuesday, July 17, 2007

Counter Strike

2002 оны хавар. Би 10 дугаар ангиа тєгсєх дєхєж байлаа. Гэнэт л хvvхдvvд Counter Strike (цаашид CS гэх) гээч тоглоомыг тоглож алдав шvv. Би ч яахав, Age of Empires-аас єєр тоглоом мэддэггvй асан. Ангийнхаа сайн найз Мєнх-Амараас яагаад хvvхдvvд ингэтлээ улайран тоглоод байгааг лавлатал “Гол нь бодит зэвсгvvд гардаг болохоор мэдлэгт их нэмэр болдог юм байлээ” гэж айлдав.
Тэр vед CD бичдэг газар ч ховор байсан. 3-р хороололд л Cybercafe гээчид нэг тоглоомыг 5000-аар бичдэг асан. Миний л мэдэхээр шvv дээ. Тийшээ очиж, Counter Strike-ийг бичvvлж авлаа. Суулгаад bot буюу подыг нь оруулж мэддэггvй ээ, ганцаараа л давхиад байлаа.
Тэр нэгэн нартай сайхан єдєр под оруулж сурчихаад жигтэй баярлаж байлаа. Муусайн подуудыг vхтэл нь алж, єєрийгєє CS-ийн мастермайнд гэж тєсєєлж явав. Хожим их сургуульд ороод 2-р кvрсэд байхдаа анх ангийнхантайгаа CS тоглодог юм байна. Алж єгнє дєє гэж бодсон чинь, ёооё би ангийнхаа хамгийн миа нь байдаг гэжээншт. Тэгээд л CS-ээр эрчимтэй сургуулилж эхэлсэн.

Ангийнхантайгаа бооцоотой тоглож, ялж ялагдаж л явлаа. Нэг удаа G гэдэг никнэймтэй нєхрийн утсыг ломбарданд тавиад vхтлээ идэцгээж, дараа нь CS тоглож алдсан єдрийг тодхон санаж байна. Маргааш нь Tem гэдэг тоглогчоос сабвvфер худалдаж авсан бєлгєє. Тэр тоглолтоос болж, хэрвээ би эртхэн харьсан бол vvсэхгvй байсан таагvй явдал гэрт тохиосон бєгєєд, CS-д сvжиг буурсан.
Хонхны баяр болдог хавар ангийнхантайгаа эцсийн удаа CS тоглосон бєгєєд, тэр цагаас хойш жил илvv тоглосонгvй ээ.
Би анх Arkantos, Kastor, Arcus гэсэн нэрvvдээр тоглож байгаад сvvлдээ Arcus-аар байнга тоглох болсон. Бvр манай ангийн зарим хvvхдvvд намайг Arcus хэмээн дуудах болсон. Ялангуяа OB гээч нєхєр.

Monday, July 16, 2007

Монголын их гvрний vе

Бас л Камиказегийн...

(Тvрvvч “Тvvхийн хамгийн их гvрэн” єгvvлэлд)

Чингис хаан дэлхийг зєвхєн дайнаар тохинуулах гээгvй, зєвхєн ганцаар захирах гээгvй юм. Хэлэлцэж тохиролцох, эвсэн найрамдах боломжийг ямагт эрэлхийлж байсан. Дайнаас єєр сонголтгvйд хvргэж байсан тохиолдолд л цэргийн хvчийг хэргэлдэг байжээ.
Монголчууд Дундад Ази, Киев, Багдад, Умард Хятадыг сvйтгэсэн гэдэг нь Хорезм, Кипчак, Сельжук, Алтангийн хэрэг байх жишээтэй. Оросын 271 хотыг Монголчууд 45 болтол сvйтгэсэн ч гэдэг. Гэтэл vнэндээ Оросын ханууд єєрсдийнхєє заналт дайсан гэж vздэг байсан кипчакуудыг аялдан дагаж, хаацайлж байсан учраас Бат хааны довтолгоонд 15 хот нь нэрвэгджээ. Олон орны хаад ноёд ємнєх тvvхийнхээ бvхий хар барааныг монголчуудад тохоох нь ашигтай хэмээснээс л Чингисийн байлдан дагуулал хамгаас хэрцгий, гайтай гэх амь бєхтэй “домог” vvссэн юм.
Энэ байлдан дагууллаар, монголчууд харийн эд баялгийг цєлмєн дээрэмдэж эх орон луугаа зєєгєєгvй. Энх амгалан нvvдэлчин амьдрал маань бидэнд хангалттай гэж Чигис хаан сургаж байсан. Бусад улс тvмнээс авах их биш татварыг голчилон цэргийн хэрэгт зориулсон агаад, эрдэмтэн Н.Гумилёв Орос хамгаалуулсныхаа тєлбєрийг єгсєн гэж бичсэн. Тэр бvрий татвар авдаггvй, харин зарим улс тvмэн єєрсдєє саналаараа алба єргєдєг байжээ. Мєн бусдын хэл, соёл, шашныг устгах, єєрийнхийг тулгах оролдлого хийж яваагvй юм.
Чингис хаан зарим улс гvрнийг мєхєєсєн ч, олон ард тvмэнд чєлєєлєлт авчирсан. Монголын байлдан дагуулалтын нэг томоохон хvчин зvйл нь чєлєєлєлт юм. Ард тvмнvvд, тэдний соёлыг устгасан байлдан дагууллууд байсан бол Монголынх шинэ ард тvмнvvд, соёл буй болгож асан. Монголын их гvрний нутаг дэвсгэрт єдгєє оршиж байгаа ихэнх угсаатаны vvсэж тєлєвшсєн нь Чингисийн чєлєєлєлт, бvрдvvлсэн эерэг нєхцєл байдалтай холбоотой. Монголчууд олон угсаатанд эв нэгдлийн vзэл санаа, тєвлєрсєн засаглалын уламжлал авчирсан бєгєєд, ИМЭГ тэдгээр ард тvмнvvдийн эцэг бvлгээ.
Хойд хєршєєр жишээлэхэд 1180 онд кипчакууд Киевийг эзэлсэнээр нэгдмэл Орос мєхєж 15 ханилаг болсон байсан ба хоорондын зєрчил, дайтаанд идэгдсэн. Монголчуудад дайсагнагч Кипчакаас хараат байснаасаа болж, Орос дайны хєлд єртсєн. Оросыг монголчууд Кипчакаас чєлєєлєєд л орхисон бєгєєд, хожим Невийн Александр хараат болж, алба барьсны хариуд хамгаалуулах санал тавьсан. Оросын соёлтой хэсэг болох Украин, Беларусь Польш -Литовын эрхэнд орж нэн доройтсон атал, захын, хоцрогдмол хэсэг асан Москвагийн Орос (Залесская Украина буюу Ойн чанадын хязгаар гэгдэж байсан) сэргэн мандаж, XIV зуунд этногенезийн цэцэглэлтэд хvрсэн. Хэрэв Алтан Орд хамгаалаагvй бол тархай бутархай ханлигууд нь польш-литов, герман, швед, тvрэг болон католик, мусульмануудад эзлэгдэж, байдал эсрэгээр эргэж болох асан. Орос Алтан Орд задарсны дараа тєр, цэрэг, бодлогын уламжлалыг нь євлєн их гvрэн болсон билээ.
Vе vе 2-15 улс болон хуваагддаг хятадуудыг бас нэгтгэсэн. Энэ угсаатан эрт цагт алтай, австроази, австронез олон угсаатныг єєртєє уусгаж тєлєвшсєн, хожим Хєх мєрнєєс ємнєх аборигенvvдийг мєн уусгасан нь тарж бутрах хандлага болдог байжээ.
Энэтхэгийн хойгийн олон улс, угсаатныг Цагаадайн улсаас (Могулистан) гаралтай, Чингисийн удамт Бабур хаан нэгтгэн захирсны суурин дээр єнєєгийн Энэтхэг улс оршиж байна. Орос Алтан Ордын, Хятад Юаний, Энэтхэг Их Моголын , Иран (мєн Афганистан) Хvлэгvгийн улсын єв дээр тогтносон билээ.
720 хэлээр яригч хvн зонтой 40 улсыг нэгтгэсэн гvрэн гэж тухайн vедээ тодорхойлогдсон ИМЭГ-д Их засаг хэмээх цагийн явцад єєрчлєгдєн шинэчлэгдсээр байсан тэргvvний хууль, татварын уян тогтолцоо, худалдаа - ажил хэргийн таатай нєхцєл, холбоо харилцааг дэвжээсэн нэгдмэл улаа єртєє, шvтэн бишрэх эрх чєлєє, єрнє - дорны хамтын ажиллагаа, даярчлалын vзэл санаа гээд л олон сайн зvйл биеллээ олж, хаа сайгvй хєгжил дэвшлийн эх тавигдсан юм.
Чингис хаан 4 хvvдээ их гvрнийг бvсчилэн захируулахдаа ахмад хєвvvн Зvчид єнєєгийн Казахстан, Ижил хавь зэрэг баруун зvгийн нутаг, Цагаадайд Туркестаны нутгууд, Єгєєдэйд Баруун Монгол, Тулуйд Зvvн Монголыг оноожээ. Их хааныг насан нєгчсєний дараа зєрчил дэгдэж, тєдєлгvй гvрэн задарсан.
Чингис хаан ёсын дагуу ахмад хєвvvн Зvчигээ залгамжлагч болгоогvйн учир нь “тэр бол алтан урагт хамаарахгvй гарал vvсэлтэй” гэх хардлага єргєн байснаас vvдсэн аж. Чингээд III хєвvvн Єгєєдэйг хаан болгосон. Зvчийн хvv Бат хаан Єгєєдэйнхэн хаанчлах нь зvй бус гэж vзэн тэмцсээр, эцэст Тулуйн хvv Мєнхийг хаан болгож дєнгєсєн. Єгєєдэй, Цагаадайнхан vvнийг эсэргvvцэхэд Мєнх цэрэглэн дарав.
1259 онд Мєнх нас барсны дараа их хуралдай Мєнхийн (мєн Хубилайн) дvv Аригбєхийг хаан ширээнд залав. Vvнээс ємнє, Хятадыг эзлэх их цэргийг удирдаж яваадаа дулдуйдан, Мєнхийн дvv Хубилай хуралдайгаас єрсєж, єєрийгєє хаан гэж єргємжлvvлж, урьд шинээр бариулсан Кайпин хэмээгч хотоо Их Монголын нийслэл гэж зарлан Хархорумынхны єєдєєс сєргvvлэн тавьсан нь хагарлыг улам ихэсгэв.
Аригбєх Хубилайн тэрслэлтийг таслан зогсоохоор хэдэн удаа цэрэглэн хєдлєєд, 1264 онд тvvнд аргагvй бууж єгєв. Аригбєхийн хамтран зvтгэгч, хожим хаан ширээ горилогч Хайду зэрэг ноёд тэмцлийг vргэжлvvлж, олонтоо байлдсан нь 1305 он гартал vргэлжилж, Хубилайн залгамжлагч Тємєр (Єлзийт) хааны vед л дарагджээ. Гэвч Алтан Орд, Цагаадай, Хvлэгvгийн улсууд Хубилайд захирагдахгvй болж, тусгаарлацгаав. Ингэж Хубилай ИМЭГ-ийг бутаргажээ. Монголчууд таслагдмал болж том vндэстэнд уусч, хоорондоо зєрчилдєх, байлдах нь ихсэв. Харьд монгол хаад, захирагчдын олон династи vvсэв.
Сєрєг хvч нь сул байсан бол Хубилай хаа сайгvй хятад цэрэг, иргэдийг авчрах байсан, Хубилайг эсэргvvцсэн монголчууд олон ард тvмнийг хятадын экспансиас хамгаалсан гэж Л.Гумилёв бичсэн байдаг.
Хубилайн байгуулсан Юань (1271 онд ийм нэртэй болсон) улс ч хvчирхэг байв. Тэрбээр хvvдээ 100 мя., жанжин Баянд 6 мя. хятад иргэн єгєх зэргээр хувааж захирсан. Гvрний хvн амыг угсаатны шинжээр нь 1-рт, монгол, сvvлийн байранд хятад гэхчилэн 10 зэрэглэлд хамруулж, ялгаварлан vздэг байжээ. Юаний элч нар Константинополь, Ром, Парис, Лондон, Мадагаскарт очиж байв.
1338 оноос хятадууд vймээн самуун гаргаж (Улаан алчууртны бослого зэрэг) тэмцсээр, 1368 онд Тогоонтємєр хааныг Хубилайн барьж байгуулсан Дайдугаас (Бээжин) явахад хvргэн, Юаний суурин дээр Мин улсаа тогтнуулав. 1370 онд 110 жилийн дараа тєрийн тамга Хархорумдаа эргэн ирэв, 1388 онд монголын хаан бvх хятад нутгийг хяналтаасаа алдав.
Сая орчим монголчууд Хятадад захиран сууж байснаас олонхи нь Монголдоо ирж чадаагvй аж. Хятадууд тэднийг явуулахгvй бvслэн хааж, буцагсдыг дайран устгаж байв. Юннаньд 10 тvмэн монгол Минд захирагдахгvй гэж удтал тэмцээд дийлдэн vлджээ. Мєн Их хэрмийн ємнє таслагдсан 200 мя. орчим урианхайчууд аргагvй Минг дагав.
Манай хаад Юань гvрнийг сэргээхийг хичээж, Юаний хаан цол зvvж явсан нь Даян хаан насан нєгчтєл (1543) vргэжилжээ.
Хубилайн дvv Хvлэгv 1256 онд Иранд тєвлєрєлтэй Хvлэгvгийн буюу Ильхааны улсыг байгуулсан юм. 1353 онд ираны босогчдын тэмцлээс болж эл гvрэн Жалайрын, Мозафферийн зэрэг улсад хуваагдсан. Хvлэгvгийн улсын монголчууд тажикуудтай холилдон хазар гэдэг угсаатан болсон агаад, тэдний Хазаражат гэдэг улсыг 1842 онд Пушту нар бєхєєсєн байна.
XIV зууны эцсээр Алтан Орд задарч эхэлсэн. Ногай, Казань, Крым, Астрахань, Сибирь, Узбекийн (Шейбаны) улсуудад хуваагдсаныг цувуулж эзэлсээр Орос их гvрэн болсон билээ.
Цагаадайн улс (Могулистан) Єгєєдэйн улстай нэг нийлж, нэг салж явжээ (Єгєєдэйн улс хожим Юаньд захирагдах болсон). Цагаадай улсад тvрэг монголын холимог цагаадай хэл хэмээгч vvссэн нь єнєєгийн узбек хэлний эх суурь болсон. Цагаадайн улсын монголчуудаас Тємєр, Бабур (Бар) гэж хоёр хvчирхэг хаан тєрсєн юм. Их байлдан дагуулагч, ИМЭГ-ийг сэргээхийг эрмэлзэгч Тємєрийн гvрэн 1370-1405 онд оршин тогтносон. Бабурын Энэтхэгт тєвлєрєлтэй Их Могул (Монгол) улс 1526-1858 онд оршсон юм. XIV зууны эцсээр ойрдууд Могулистаныг байлдан эзэлж, захирах болсон. Мавераннахр нь хойд зvгээс ирсэн узбекvvдийн мэдэлд орж, єнєєгийн Узбекистаны суурь болжээ.
Ийнхvv ИМЭГ-ий vе тєгсчээ.

Тvvхийн хамгийн их гvрэн

Бас л найз Камиказегийн хvсэлтээр...

МНУ байгуулагдсан ч, тал бvрээсээ дайсагнасан улсуудын заналхийлэл; улс тєр, эдийн засгийн давхар давхар бvслэлтээр хvрээлэгдсэн нь эрхгvй дайныг vvсгэв. Тэдгээрээс Алтан 60 сая, Сvн 30 сая, Хорезм 20 сая хvн амтай, дайсагнагч улсуудын хvн ам 100 саяас давж байв. Гаргаж чадах цэргийн тоо Алтанд 500, Хорезмд 700 мя. асан. Харин Монголын хvн ам 1 саяас бага, цэрэг 130 мя. орчим байсан гэж олонхидоо бичдэг.
1205 онд сєрєг хvчний Сэнгvмийг хаацайлж орогнуулсан, Алтангийн холбоотон Тангудтай хийсэн цуврал дайн эхлэв. Удаа дараалан єдєєн хатгаж доромжилсон Алтанг 1208 онд биечлэн тагнасны эцэст 1211 онд Чингис хаан цуврал дайныг эхлvvллээ. Их хаан хєвvvддээ гvрэн хувааж єгєхєєс ємнє, монголын цэрэг тухайн улс оронд энхийн юмуу алба тєлєх болзол хvлээлгээд л явдаг байсан нь ялагдсан тал толгой єндийлгєн, цуврал дайн vvсгэх боломж олгодог байжээ.
Киргиз, Уйгур, Карлук Монголд сайн дураар нэгдэж оров. Кидан, Умард Хятад зэргийг эрхэндээ оруулан хvчирхэгжсэн зvрчидийн Алтан улсын нэлээд хэсгийг (Бээжинг багтаан) 1215 онд монголчууд эзлэв. Найрамдалт Хар Киданы тєрийн эрхийг Найманы хан хєвvvн Хvчлиг булаан аваад дайсагнасан тул 1218 онд дайлав.
Гэтэл дэлхийг захирахыг мєрєєддєг, єєрийгєє Искандер (Александр) гэж нэрлэдэг хорезмшах Мухаммедын улс найрсаг харилцааны элчийг 3 удаа хєнєєж, монголын худалдаачин 450 хvнийг алж, 500 тэмээ барааг дээрэмдэн шууд дайн єдєєв. Дундад Ази, Иран, Афганистан зэрэг уудам нутагт орших Хорезмийг Чингисийн цэрэг 1219-1224 онд дайлж буулган аваад, зугтсан хорезмийн ханхvvг барих гэж Хойд Энэтхэг, Пакистанаар мєшгисний эцэст буцсан юм.
Vvний дараа хvчирхэг том Кипчак эвсэл байгуулж тэмцэхэд нь дайтаж, улмаар мєшгин хєєсєн нь Орост цохилт єгч, Булгарын ширvvн эсэргvvцлийг дарж, Кавказаар байлдаж єнгєрєєд Тєв Европ руу давшихад хvргэсэн байна.
Чингис хааны харьд хийсэн байлдан дагуулал 20 жил vргэлжилсэн бол дараахь гурван эзэн хаад 30 жил vргэлжлvvлж, ИМЭГ-ийг улам єргєжvvлэн тэлж, єрнє зvг Чех, Адриатик, дорно зvг Япон, ємнє зvг Ява, Суматрад хvртэл довтолж байв. Их гvрний цэрэг 1241 онд Єгєєдэй хаан, 1259 онд Мєнх хаан насан нєгчихєд Европ, Ойрхи Дорнодоос жолоо эргvvлэн буцсан бєгєєд, тэгэхэд христийн, лалын ертєнц аврагдав гэж сvсэгтнvvд нь залбиран байжээ.
1234 онд Алтан бvрэн захирагдсан. Сvн сєргєлдєхєд Мєнх, Хубилай нар 1235-1279 онд эзэллээ. Хvлэгv 1250-60-аад онд Иран, Багдадыг эрхэндээ оруулж, Гvрж, Армян, Кипр зэргийг вассал болгов. Хубилай Солонгост ноёрхлоо тогтоож, 1290-ээд оноос ЗЄА, Ява, Суматраар алба бариулав.
Энэ их аян дайнд олон улс тvмэн хохирсон нь vнэн ч гэлээ, Чингис хаан хамгаас харгис хэрцгий гэдэг нь vзэл суртлын хэтрvvлэг бєгєєд, харин ч єршєєн нигvvлсэгч байжээ. Тэрбээр “Ёс журамт дэлхий нийтийн улс гэрийг цогцлоон байгуулах нь тэнгэрээс надад хvртээсэн зарлиг буюу. Дэлхийн дахин нэгэн гэр бvл болж, тєв тєвшин, энх амгалан болбоос сая миний баясах хэрэг” гэж хэлдэг байсныг тvvхийн сурвалж гэрчилнэ. Дэлхий даяарын энх тайвныг тогтоох vйлсийг єєрийн болон монголчуудын миссия гэж итгэж vнэмшсэнд тvvний их байлдан дагууллын нэгэн утга учир агуулагдсан билээ.
(Vргэлжлэл “Монголын их гvрэний vе” єгvvлэлд).

Монгол угсааны хаад

Анд найз Камиказегийн хvсэлтээр ах Мєнхбаярын бичсэн “Монголын 108 гайхамшиг” номоос нэг єгvvллийг оруулав.

МТЄ III-II зуунд Хvннvгийн хиян угсааны Модун зэрэг хаад улсаа бадруулж, Хан улсаар татвар тєлvvлж, Цагаан хэрмийг бариулсан Хvннvгийн дайчид нутагтаа багтахаа байхад хэсэг нь нvvж, Дунайд тєвхнєєд, Аттила хааныхаа удирдлагаар Готуудыг бут цохиж, Ромыг тvлхэн унагалцаж, Галл хvртэл довтолсон. Хvннvг євєг Монголчууд ноёлсон олон угсааны нvvдэлчдийн нэгдэл гэдэг билээ. Уралын, Дундад Азийн, Хойд Энэтхэгийн Хvннv улсууд ч байсан агаад тэдгээрийг хvннv хаад язгууртнууд удирдаж байв. Европод Хvннv династийг нирун монголын авар династи vргэлжлvvлж байжээ. Хазар гvрний хаад ч євєг монголын гаралтай байсан бололтой байдаг.
Сvмбэ, Нируны хаад харийн хvчирхэг тvрэмгийлэгчдийг няцааж явсан бол, Тоба, Муюн, Киданы хаад тэдгээр тvрэмгийлэгчдийг дийлээд хэсэгчилэн захирч байв. Киданы жанжин Даши Дундад Азид очиж тvрэг аймгуудыг хаан болоод, Хар Кидан улсыг vvсгэн мандаж байв.
Чингис Богдын алтан ураг нь олон оронд хаанчилсан чингисидийн гэх династиудыг vvсгэсэн юм. Их Монголын Язгуур (Юань) гvрэнд (1259-1368) Хубилай нарын 10 хаан захиран суув. Энэ гvрэн зvvн Азийг бараг тэр чигт нь эзэгнэсэн байлаа.
ЗХУ асны нутгийн 2/3-д ноёлж байсан гэж болох Алтан Орд (1241-1481)-д тус улсыг байгуулсан, гарамгай жанжин Бат хаан тэргvvтэй 13 чингисид тєр барив. Тэдний нэг Узбекийн алдар исламыг ивээдэг гэж бишрэгдэн, нэгэн Тvрэг улс тvмний нэр болжээ.
Алтан Орд Казань, Узбек, Крым, Сибирь, Астрахань, Ногайн хаант улсуудад хуваагдсан агаад, тэдгээрийг Орос цувуулан эзэлжээ. Энэ улсуудад болон Алтан Ордоос тасран нvvсэн узбек, казахуудын байгуулсан улсуудад чингисид нар хаанчилж байсны эцэст Зєвлєлтийн vетэй золгосон. Чингисид Сайнболд бэх 1575 онд Оросын хаан болж байсан.
Иран, Афганистан, Курдистан, Кавказ, Арабын зэрэг нутагт оршсон Ильханы улсад 9 чингисид захирав. Хvлэгvгийн байгуулсан эл улс Багдад, Дамаскийг эзлэж, Иерусалимийг зорьж, Египетийн мамлюкуудтай байлдаж байв. Ильханы гvрэн задарсны дараа vvссэн улсуудад ч чингисид захирах явдал байжээ.
Дундад Азид орших Цагаадайн улс Моголистан, Мавераннахр гэж хуваагдахад, сvvлийнхээс нь Барлас овгийн монгол, Чингис хааныг бишрэгч, ИМЭГ-ийг байгуулахыг мєрєєдєгч Тємєр хаан тодрон гарав. Тэрбээр Цагаадайн улсыг нэгтгэж, Алтан Ордыг бут цохиж, Дели хvртэл давшиж, Анкарад султаныг нь олзолжээ. (Дашрамд, Осман хааныг монгол гаралтай гэдэг). Vvсгэсэн их улсдаа жинхэнэ хаан нь байсан ч Тємєр чингисидийн нэрийн ємнєєс захирч, єєрийгєє алтан ургийнханд хvргэн орсон хvр хаан гэдэг байв.
Тємєрийн гуч хvv Бабур Энэтхэг тєвтэй Их Монголын (Их Могол) гvрнийг байгуулсан бєгєєд, хоёр зууны дараа тал бvрээсээ европын колоничлогчид цохиулан, 1707 онд мєхсєн юм. Их Моголын Жаахан шаг хаан Таж Махалыг бариулсан билээ. Могол хаадын Кайсар-и-Хинд цолыг Британийн эзэн хаан давхар зvvдэг байлаа.
Их гvрэн байгуулах бодлогыг ойрдын хаад vргэлжлvvлсэн юм. Тэд бvх монгол аймгийг нэгтгэж, Моголистан, Тvвдийг эзлэж, Ташкент, Арал тэнгис хvртэл давшиж байв. Ойрдын зvvн гар болон Халимаг улсуудын цэрэг Дундад Азийн дорно, єрнєєс довтлон нийлэх ч дєхєж байв. Энэ хоёр улс 1755, 1771 он гартал оршин тогтножээ.
Юань унаснаас хойшхи монгол хаадын дотор их гvрнийг сэргээх гэсэн, бvх монгол овогтноо нэгтгэсэн, харийн тvрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн хvчирхэг хаад цєєнгvй байв.

Миний амьдрал 1

Нээх єтєл євгєн болчихсон юм шиг баахан єнгєрсєн амьдралаа дурсаадхая байз...
Би 1984 онд тєрсєн. Аав ээжийнхээ 37-ны жил дээр тєрсєн нэгэн. Намайг бvр нялх байхад манайх 50 мянгатад байсан гэсэн, харин 3, 4 настайдаа I хороололд нvvж ирсэн юм уу даа.
Би бол айлын отгон хvv. Миний дээр хоёр ах, нэг эгч бий. Аав минь насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад одоо манай байрны “Єнєр бvл” СЄХ-ны нярваар ажилладаг. Гэрээсээ гараад хоёр гурав алхаад л ажилдаа оччихдог юм.
Ээж минь мєн л насаараа худалдааны байгууллагад ажилласан, одоо харин гэртээ байгаа. Би ах эгч нараасаа хамгийн том нь болох Мєнхбаяр ахдаа хамгийн дотно. Нэг єрєєнд хамт амьдарч байгаа, бvх зvйл дээр л санаа нийлдэг. Дараа ахынхаа тухай тусгай блог бичих тул ингээд орхиё.
Багадаа ясли цэцэрлэгт явж байсангvй ээ. Гэртээ хvмvvжиж, орост сурч байсан ахдаа “Сайн байна уу, би дєрвєн нас хvрч євгєн болчихоод явж байна” хэмээн захиа бичиж байлаа. За даа, дєрвєєд настай байхдаа анх кирилл vсэг сурч байлаа (ах эгч нарынхаа тусламжтайгаар). 6-тайдаа бэлтгэл ангид орсон чинь ээж намайг 3 хоног явуулаад л гаргачихсан. Тэгээд дараа жил нь ахиад л бэлтгэл ангид орсон. Миний дээд талын Мєнхзориг буюу Зоригоо ахад хичээл зааж байсан, оросжуу тєрхтэй Болормаа багш “энэ чинь одоо хэн бэ?” гээл, том алаг нvдээ эргэлдvvлэн инээж байсныг санаж байна. Манай ангийн багш болсон юм.



Тэр жилдээ буюу, 1992 оны 9-р сарын 1-нд 86-р сургуульд шавь орвоо. Онц сурч, баярын бичиг, чихэр мармеладаар шагнуулж байв л. Тэгэхэд манай хичээлийн эрхлэгч Цогзолмаа vсэглэлийн баяраар “Хvvхдээ зєв хvмvvжvvлсэн” хэмээн ээжийг минь магтаж асан. Vсэглэлийн баяраар би “А” vсэг болсон юм. Ингээд би ямар ч байсан дєрєвдvгээр анги хvртлээ онц сурсан.

Анхны блог

Зиак, Нvvгийгийн блогийг сонирхжээ суусан чинь, єєрийн блогтой болох хvсэл тєрлєє л дєє… Сургуулиа тєгссєнєєс хойш бараг хагас жил єнгєрчээ. Уг нь программист-инженер мэргэжлээр тєгссєн гэгдэх боловч программистын тал дээр юу ч алга. Инженер тал дээр л ажиллаж байна даа.
Аа, бас єєрийгєє график дизайнер гэж нэрлэчихээд, тэр дагуу ажиллаж байгаа. Аль 2002 оноос л ажилласан л даа. Саяхнаас Adobe InDesign луу шилжээд. Агуу программ юм аа. Яг л Photoshop, Pagemaker хоёрыг нийлvvлчихсэн...

“Дэлхийн шилдэг кинонууд” гээд ном бичиж хэвлvvллээ. Єєрийн vзсэн харсан болон дэлхийн чартанд тэргvvн байр эзэлдэг кинонуудыг хамж шимээд, 130 орчим болсон. Одоо бас хэд хэдэн номны санаа тєрєєд л, эхнээс нь муу Gateway P3 нотбvк дээрээ бичих гээд л байж байна даа.
Ер нь ингэж гэрээрээ ажиллах нь надад таалагдаж байна. Би угийн л хар багын гэр амьтай хvн л дээ. Жаахан л удаан гадуур явахаар Антей баатрыг газраас нь салгасан юм шиг л санаа сэтгэл хямраад явчихдаг. Тэгээл автобусанд суугаад, Хархорины гvvр ойртох тусам улам сэргээл...